Ротари клуб
Ротари Интернэшнл бол олон улсын сайн үйлсийн байгууллага бөгөөд хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, энх тайвныг хөгжүүлэх зорилгоор бизнесийн болон бусад мэргэжлийн манлайлагчдыг нэгтгэх зорилготой юм. Ротари нь улс төрийн болон шашны бус бүх хүмүүст нээлттэй байгууллага юм. Өнөөдөр Ротариан гэж нэрлэгддэг 1.2 сая хүмүүс дэлхийн өнцөг булан бүрд 35,000 гаруй клубд хамаарагдан, нийгэмдээ үйлчилж, өөрийгөө хөгжүүлж байна.
Ротари клубын эхний жилүүд
[засварлах | кодоор засварлах]1905 оны 02-р сарын 23-нд өмгөөлөгч Паул П.Харрис /Paul P. Harris/ АНУ-ын Чикаго хотын Деарборны /Dearborn/ гудамжны Unite барилгад байх өөрийн найз Густав Лоерын /Gustave Loehr/ оффисд дээр бизнесийн гурван танилтайгаа уулзаж байхдаа анхны Ротари клубыг /Rotary Club/ байгуулжээ. Энэхүү анхны уулзалтад Харрис, Лоер (уул уурхайн инженер) нараас гадна Сильвестр Шийле (Silvester Schiele нүүрсний худалдаачин), Хирам Э.Шорей (Hiram E. Shorey захиалгат хувцасны бизнес эрхлэгч) нар оролцсон. Гишүүд эхний ээлжинд Ротари /эргэлтэт/ гэсэн нэрийг сонгосон тул дараа дарагийн долоо хоног тутмын клубын уулзалтыг бие биенийхээ оффисд ээлжлэн хийж байсан боловч нэг жилийн дотор Чикаго клуб маш том болж, үйл ажиллагаагаа тусгайлан байр танхим сонгож хийх шаардлагатай болжээ.
Дараагийн дөрвөн Ротари Клубууд АНУ-ын баруун хэсэгт Сан-Францискогоос эхлээд Окланд дараа нь Сиэтл, Лос Анжелесд үүсгэн байгуулагдав. Удалгүй 1910 онд Америк дахь Ротари Клубуудын Үндэсний Холбоо /The National Association of Rotary Clubs/байгуулагдсан. 1910 оны 11-р сарын 3-наас эхлэн Канадын Манитоба /Manitoba/ мужийн Виннипег /Winnipeg/ хотод Ротари клубын уулзалт эхэлсэн нь хилийн чанадад түгэн дэлгэрэхийн эхлэл болжээ. 1911 оны 2-р сарын 22-нд Дублин хотноо Ирландын анхны Ротари клубын уулзалт болсон нь Хойд Америкаас гадна байгуулагдсан анхны клуб болов. 1912 оны 4-р сард Ротари Винипег клуб өөрөсдйин гэсэн дүрмээ баталснаар АНУ-аас гадна яг Америк маягийн бусдад үйлчилдэг клуб байгуулагдсан анхны тохиолдол болжээ. АНУ-аас гадна улс орнуудад клубууд нэмэгдсэн тул 1912 онд холбоо нэрээ Олон улсын Ротари Клубуудын Холбоо /International Association of Rotary Clubs/ болгон өөрчлөв.
1912 оны 8-р сард Лондонгийн Ротари Клуб Холбооноос дүрмээ хүлээн авснаар Хойд Америкаас гадна анхны хүлээн зөвшөөрөгдсөн Ротари клуб болжээ. Хожим нь Ирландын Дублин клуб Лондонгийн клубээс өмнө байгуулагдаж байсан нь тогтоогдсон боловч тэд дүрмээ Лондонгын клуб байгуулагдсаны дараа л авсан байна. Дэлхийн 1-р дайны үед Их Британийн Ротари клуб есөөс 22 болж нэмэгдсэн. Мөн бусад улсуудад анхны клубууд байгуулагдаж эхэлсэн нь 1916 онд Кубад, 1919 онд Филиппинд, 1920 онд Энэтхэгт байгуулагджээ.
1922 онд холбооны нэрийг Ротари Интернэшнл болгон өөрчиллөө. 1923-1928 онуудад Ротаригийн ажлын алба нь Атвелл Билдингд /Atwell Building/ байрлаж байсан бөгөөд энэ үеэс сар бүр гаргадаг The Rotarian сэтгүүлийг хэвлүүлж эхэлсэн. 1925 он гэхэд Ротари 20,000 гаруй гишүүнтэй 200 гаруй клубтэй болж өргөжсөн.
Европд дэлхийн 2-р дайны үед
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн 2-р дайн Ротаригийн хөгжилд сөргөөр нөлөөлсөн. Испанийн иргэний дайн эхэлснээс хойш удалгүй Испанийн Ротари клубууд үйл ажиллагаагаа зогсоосон. Үүний дараагаар Европ даяар клубууд дараах байдлаар /Нидерланд (1923), Финланд (1926), Австри (1938), Итали (1939), Чехословак (1940), Эстони, Латви, Литва, Польш, Югослав, Люксембург (1941), Унгар (1941/1942)/ үйл ажиллагаагаа зогсоосон юм. Ротари НҮБ-ыг 1945 онд байгуулагдсанаас хойш хамтран ажиллаж байна. Тэр үед Ротари 65 оронд клубтэй байжээ. Хоёр байгууллага энх тайвныг сурталчлах тал дээр санал нэгтэй байсан бөгөөд Ротари 1946–47 онд НҮБ-д зөвлөлдөх статустай байв.
Ротари Интернэшнл бол олон улсын сайн үйлсийн байгууллага бөгөөд хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, энх тайвныг хөгжүүлэх зорилгоор бизнесийн болон бусад мэргэжлийн манлайлагчдыг нэгтгэх зорилготой юм. Ротари нь улс төрийн болон шашны бус бүх хүмүүст нээлттэй байгууллага юм. Өнөөдөр Ротариан гэж нэрлэгддэг 1.2 сая хүмүүс дэлхийн өнцөг булан бүрд 35,000 гаруй клубд хамаарагдан, нийгэмдээ үйлчилж, өөрийгөө хөгжүүлж байна.
Ротари клуб нь Олон улсын Ротаригийн үндсэн нэгж бөгөөд клуб бүр өөрийн гишүүнчлэлийг өөрөө тодорхойлдог. Клубууд анх нэг хотод нэг клубээр хязгаарлагддаг байсан бол Ротари Интернэшнл нь том хотуудад нэг буюу хэд хэдэн клуб байгуулахыг дэмждэг болсон. Клубын гишүүд ихэвчлэн 7 хоногт нэг удаа уулзаж цаашид хийх үйл ажиллагаагаа ярилцахаас гадна сонгосон нэг илтгэгчийн илтгэлийг сонсож өөрөсдийгөө хөгжүүлдэг.
Үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Ротари Интернэшнл бол олон улсын сайн үйлсийн байгууллага бөгөөд хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, энх тайвныг хөгжүүлэх зорилгоор бизнесийн болон бусад мэргэжлийн манлайлагчдыг нэгтгэх зорилготой юм. Ротари нь улс төрийн болон шашны бус бүх хүмүүст нээлттэй байгууллага юм. Өнөөдөр Ротариан гэж нэрлэгддэг 1.2 сая хүмүүс дэлхийн өнцөг булан бүрд 35,000 гаруй клубд хамаарагдан, нийгэмдээ үйлчилж, өөрийгөө хөгжүүлж байна.
Ротари клуб нь Олон улсын Ротаригийн үндсэн нэгж бөгөөд клуб бүр өөрийн гишүүнчлэлийг өөрөө тодорхойлдог. Клубууд анх нэг хотод нэг клубээр хязгаарлагддаг байсан бол Ротари Интернэшнл нь том хотуудад нэг буюу хэд хэдэн клуб байгуулахыг дэмждэг болсон. Клубын гишүүд ихэвчлэн 7 хоногт нэг удаа уулзаж цаашид хийх үйл ажиллагаагаа ярилцахаас гадна сонгосон нэг илтгэгчийн илтгэлийг сонсож өөрөсдийгөө хөгжүүлдэг.
Клуб бүр орон нутгийнхаа хүрээнд янз бүрийн төслүүд хэрэгжүүлдэг бөгөөд зарим тохиолдолд орон нутгийнхаа бусад клубтэй, хааяа өөр улсын "эгч клуб"-ийнхэнтэй хамтран төслөө хэрэгжүүлдэг. Ихэнх клубууд олон нийтэд чиглэсэн арга хэмжээг улиралд дор хаяж нэг зарим тохиолдолд илүү олон удаа зохион байгуулдаг.
Клуб бүр өөрийн ерөнхийлөгч, ажлын албаа идэвхтэй гишүүдээсээ нэг жилийн хугацаатай сонгодог. Клубууд нь өөрөсдийн стандарт дүрэм, Ротари Интернэшнл байгууллагын үндсэн хууль, дүрмийн хүрээнд нэлээд бие даасан байдалтай байдаг. Ротарианчууд дэлхийн аль ч Ротари клубийн долоо хоног тутмын уулзалтанд хамрагдаж болно.
1968 онд тус байгууллагын хөтөлбөр дээр суурилсан анхны Ротаракт клуб байгуулагдсан бөгөөд эн Ротаригийн гишүүн болохоор өөрийгөө бэлтгэн, хөгжиж байгаа залуучуудын байгууллага юм. Мөн 12-18 насныхан хамрагддаг Интеракт клубууд Ротари Интернэйшнэлийн хүрээнд байдаг.
Монголд
[засварлах | кодоор засварлах]Монгол улс 115 жилийн түүхтэй энэ байгууллагын гишүүн болох эхлэл анх 1995 онд “Улаанбаатар Ротари” нэртэй клуб байгуулагдсанаар тавигдсан байдаг. 1995 оноос өнөөг хүртэлх хугацаанд Монголын Ротари байгууллага 18 Ротари клуб (үүнд 30-аас дээш насныхан хамрагдана), 15 Ротаракт клуб (18-30 нас), 4 Интеракт (12-18 нас) клубүүдээр хүрээгээ тэлж, эгнээндээ 1000 гаруй гишүүдийг нэгтгэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Ротаракт клубууд
- Улаанбаатар Ротаракт клуб https://www.facebook.com/RotaractClubOfUlaanbaatar/
- Хүрээ Ротаракт клуб https://www.facebook.com/RACkhuree/?fref=ts
- Анагаах Ротаракт клуб https://www.facebook.com/MedicalRotaractMongolia/
- Туул Ротаракт клуб https://www.facebook.com/TheRotaractClubOfTuul/?fref=ts
- МУИС Ротаракт клуб https://www.facebook.com/numrotaract/?fref=ts
- Сэлбэ Ротаракт клуб https://www.facebook.com/RotaractclubofSelbe/?fref=ts
- Найрамдал Ротаракт клуб https://www.facebook.com/RACNairamdal/?fref=ts
- Цэцээ Гүн Ротаракт клуб https://www.facebook.com/ractsetseegung/?fref=ts
- Их Тэнгэр Ротаракт клуб https://www.facebook.com/ikhtenger/?fref=ts
- Өргөө Ротаракт клуб https://www.facebook.com/RotaractClubOfUrgoo
- Цаст Ротаракт клуб https://www.facebook.com/ractsast/
- Улаанбаатар Централ Ротаракт клуб https://m.facebook.com/pg/mongoliacentral/
- Залуучуудын Өргөн Чөлөө Ротаракт клуб https://www.facebook.com/RACYA.3450/
- Хобби ротаракт клуб https://www.facebook.com/hobbyrac/