Jump to content

Руфат Алимарданов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Руфат Алимарданов нь азэрбайжан үндэстэн. Анх АНУ-ын Вашингтон хотноо ОУСК-д 1997 онд орсон. 2019 оны 1-р сараас Монгол дахь Олон улсын санхүүгийн Корпорацийн /Дэлхийн Банкны бүрэлдэхүүнд ордог/ Суурин төлөөлөгчөөр томилогдсон.


Тэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүүгийн зах зээлийг голчилж олон газарт ажилласан туршлагатай бөгөөд 2004 онд Москва хотноо шилжиж, ОУСК-ийн Зүүн Европын орнуудын үйлдвэрлэл, үйлчилгээ (одоо хөдөө аж

ахуйн үйлдвэрлэл), газрын тос, хий, уул уурхайн салбарын багуудыг удирдаж ажилласан.

2011 онд ноён Руфат нь ОУСБ-ын дэд бүс үйл ажиллагааг хянахаар Украйн, Беларусыг хариуцсан Менежерээр томилогдсон. Ноён Руфат нь Киевт ажиллаж байхдаа Украйн дахь хувьчлалын зөвлөлийн идэвхтэй гишүүн байсан бөгөөд Беларусь, Украйн уруу хөрөнгө оруулалт татах, хөтөлбөрийг шинэчлэхэд олон баг хамт орж ажилласан туршлагатай.

Ноён Руфат нь 2017 онд Истанбулын Иргэний нийгмийн байгууллагад Европ, Ойрхи Дорнод, Хойд Африк бүсийн чанаргүй зээлийн асуудлыг хариуцаж эхэлсэн. ОУСК-д ажиллахаас өмнө Азербайджан, Орос, Турк улсуудын арилжааны банк, АНУ-д харилцаа холбооны салбарт ажиллаж байсан.

Руфат Алимардаонв нь МBA болон CFA зэрэгтэй бөгөөд АНУ-ын Остин-д Техасын Христийн их сургууль, Техасын их сургуульд суралцаж төгссөн.

Англи, орос хэлтэй.