Jump to content

Саваан булган сүүл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Саваан булган сүүл - (Англи: Chloris virgata), (Орос: Хлорис прутьевидный буюу зеленушка)

Хааяа говийн ерхөг гэж нэрлэнэ. 40 см хүртэл өндөр сарвайж ургасан иштэй нэг хоёр наст үет ургамал. Шугаман зэв хэлбэрийн навчтай. Булган сүүлийн цэцэг багцалж байрласан хэд хэдэн (гол төлөв 4-7 ширхэг) түрүү хэлбэрт өтгөн хүрэн бор өнгийн баг цэцэг болон бөөгнөрнө. Гантай үед ургаж чадахгүй, чийгт дуртай ургамал юм. Өвөл муу хадгалагдана.

Голын сав газар, сайр, цөлөрхөг хээр элбэг ургана. Зарим газар хогийн ургамал байдалтай тохиолдоно. Бороотой зун цөлийн сөөг ургамлын хоорондох зайг бараг битүүлж ургана.[1]

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 40]
 Commons: Саваан булган сүүл – Викимедиа зураг, бичлэг, дууны сан