Саво арал
Ландсатаас авсан арлын зураг | |
| Газар зүй | |
|---|---|
| Байршил | Номхон далай |
| Солбицол | 9°8′0″S 159°49′0″E / 9.13333°S 159.81667°EСолбицол: 9°8′0″S 159°49′0″E / 9.13333°S 159.81667°E |
| Олтриг | Соломоны арлууд |
| Нийт арлын тоо | 1 |
| 31 км2 (12 бээр2) | |
| Урт | 7.2 км (4.47 миль) |
| Өргөн | 6 км (3.7 миль) |
| Хамгийн өндөр цэгийн өндөр | 485 м (1591 фут) |
| Хамгийн өндөр цэг | Саво уул |
| Захиргаа | |
Соломоны арлууд | |
| Муж | Төв муж |
| Хамгийн том хот | Алиалиа |
| Хүн ам зүй | |
| Хүн ам | 3137 (2009-11-23) |

Саво арал (Англи: Savo Island) нь Өмнөд Номхон далайн Соломоны арлуудын бүлэгт хамаарах галт уулын бүтэцтэй арал юм. Гуадалканал арлын хойд үзүүрийн зүүн хойд талд оршино. Улс төрийн хувьд, Соломоны арлууд улсын Төв мужид харьяалагдана. Тус арлын уугуул оршин суугчид Савосаво хэлээр ярилцдаг байна.
Арлын галт уул нь хамгийн сүүлд 1835 - 1850 онд идэвхжсэн. Нэг дэлбэрэлт нь тун хүчтэй бөгөөд арлын бүх амьдралыг устгаж байжээ. Өмнөх нь 1568 онд болж байсан аж. Дэлхийн Галт Уул Ажиглалтын Байгууллагын судалгаагаар, Саво арал нь 100 - 300 жил тутамд идэвхждэг юм байна.
Дэлхийн хоёрдугаар дайны үе
[засварлах | кодоор засварлах]Гуадалканал арлын орчим болсон ширүүн тулалдаан нь Соломоны арлуудад хяналтаа тогтооход чухал үүрэгтэй байсан бөгөөд Саво арал нь Соломоны арлуудын байлдааны ажиллагааны үеэр хэд хэдэн далайн тулалдааны талбар болжээ:
- Саво арлын тулалдаан, 1942 оны 8 сарын 9
- Кэйп Эсперансын тулалдаан (хуучин "Саво арлын хоёрдугаар тулалдаан" гэдэг байв), 1942 оны 10 сарын 11 - 12
- Гуадалканалын тэнгисийн тулалдаан, 1942 оны 11 сарын 13 - 15
- Тассафаронгагийн тулалдаан, 1942 оны 11 сарын 30