Сайн чөтгөр (ТВ цуврал)

Сайн чөтгөр буюу Гоблин (Солонгос: 쓸쓸하고 찬란하신 – 도깨비; RR: Sseulsseulhago Chanlanhasin – Dokkaebi; шууд утга: Ганцаардан гэрэлтэгч Бурхан–Гоблин) бол Өмнөд Солонгосын телевизийн цуврал кино бөгөөд тус киноны гол дүрд Гон Ю, Ким Го-ын, Ли Дон-вүүк, Ёо Ин-на болон Юк Сон Жэ нар тогложээ. Анх 2016 оны 12 сарын 2-ноос 2017 оны 1 сарын 21-ний хооронд кабелийн сувгаар гаргажээ. Киноны зохиолыг драмагийн алдартай зохиолч Ким Ын-сук бичсэн байна.

Сайн чөтгөр
Нөгөө танигдсан нэр Гоблин
Хангил 쓸쓸하고 찬란하신 – 도깨비
Шууд утга Ганцаардал ба Агуу хаан - Гоблин
Жанр
  • Зөгнөлт
  • Романтик
  • Драма
Бүтээсэн Dragon студи
Зохиолыг бичсэн Ким Ын-сук
Дүрүүдэд
  • Гон Ю
  • Ким Го-ын
  • Ли Дон-вүүк
  • Ёо Ин-на
  • Юк Сон-жэ
Хөгжмийн зохиолч Нам Хе-сын
Уугуул нутаг Өмнөд Солонгос
Эх хэл Солонгос
Ангиуд 16 + 3 тусгай анги
Гаргалт
Анхны нэвтэрсэн tvN
Зурагны хэмжээ 1080i (HDTV)
Дууны хэлбэр Dolby Digital
Анхны гаргалт 2016 оны 12 сарын 2-ноос

2017 оны 1 сарын 21

Тойм агуулга[засварлах | кодоор засварлах]

“Хүний хир, цус шингэсэн эд зүйлд шунасан хүн түүндээ хоргодож чөтгөр болон хувирдаг билээ…”

Ким Шин (Гон Ю) нь Гүрёогийн үеийн цэргийн жанжин бөгөөд залуу хааны гарт амь үрэгдэнэ. Түүнийг нас барсны дараа ард түмэн нь түүнийг амьдруулж өгөхийг хүсэж мөргөх бөгөөд үүрд мөнхийн настайгаар буцаж ирнэ.

Жи Эн-так (Ким Го-ын) бол итгэл найдвар тээн гунигт амьдрал туулж буй ахлах сургуулийн сурагч. Амь олж төрөх учиргүй байсан амийг Гоблин буюу Ким Шиний ачаар олсон тул сүнс олж хардаг онцгой авьяас бөгөөд түүний сүйт бүсгүй болж мэндэлжээ.

Дүрүүд[засварлах | кодоор засварлах]

Гол дүрүүд[засварлах | кодоор засварлах]

  • Гон Ю буюу Гоблин / Ким Шин
939 настай үүрд мөнхийн амьдралаар хараагдсан жанжин Ким Шин Гоблин хэмээх чөтгөр болон хувирч хайртай хүмүүсийнхээ үхлийг үзэж амьдаар хагацахын зовлон эдлэхээр болдог. Сүйт бүсгүйтэйгээ учирвал Гоблины амьдрал эцэслэгдэх ба тэр амьдрал үхлийг сонгож ядан байх болно. Улмаар сүйт бүсгүй болох Эн-такийн гэнэн хонгор, сэвгүй ариун сэтгэлд дурласнаар түүний амьдрах хүсэл нь улам бүр оргилно.
  • Ким Го-ын as Жи Эн-так
    • Хан Сео-жин [со] буюу хүүхэд үеийн Жи Эн-так
Гоблин буюу сайн чөтгөрийн сүйт бүсгүй гэдэг домог яриа бүхий өөдрөг 19 настай охин. Жи Эн-так төрсөн өдрөөрөө хүслээ шивнэж лаа үлээснээр өөрөө ч мэдэхгүй бас танилгүйгээр сүйт залуутайгаа учирдаг. Нууцлаг лаа унтраах төдийд хайртай хүнээ дуудах чадалтай болохоо мэдэж авна.

Гаргалт[засварлах | кодоор засварлах]

Үзэлт[засварлах | кодоор засварлах]

2020 оны 2 сарын байдлаар кабель телевизийн түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй Солонгос драмагийн тавд жагссан байна.

Анги Өргөн нэвтрүүлгээр

анх цацсан огноо

Дундаж хүлээн авагчид
AGB Nielsen TNmS
Үндэстэн

даяар

Сөүл Үндэстэн

даяар

1 12 сарын 2, 2016 6.322% 7.540% 6.7%
2 12 сарын 3, 2016 7.904% 10.024% 8.1%
3 12 сарын 9, 2016 12.471% 14.274% 12.0%
4 12 сарын 10, 2016 11.373% 13.768% 12.7%
5 12 сарын 16, 2016 11.507% 12.075% 14.0%
6 12 сарын 17, 2016 11.618% 14.772% 13.0%
7 12 сарын 23, 2016 12.297% 13.993% 13.8%
8 12 сарын 24, 2016 12.344% 14.748% 11.6%
9 12 сарын 30, 2016 12.933% 13.333% 14.6%
10 12 сарын 31, 2016 12.702% 14.551% 13.3%
11 1 сарын 6, 2017 13.894% 15.749% 14.8%
12 1 сарын 7, 2017 13.712% 15.680% 14.6%
13 1 сарын 13, 2017 14.254% 16.525% 15.3%
14 1 сарын 20, 2017 16.043% 17.767% 16.3%
15 1 сарын 21, 2017 16.917% 18.829% 17.7%
16 18.680% 20.986% 19.6%
Дундаж 12.811% 14.663% 13.6%
Special 1 сарын 14, 2017 9.427% 11.786% 9.1%
2 сарын 3, 2017 3.606% 5.050% 3.9%
2 сарын 4, 2017 4.075% 5.582% 4.2%

Шагнал ба нэр дэвшилт[засварлах | кодоор засварлах]

Year Шагнал Ангилал Нэр дэвшигч Үр дүн
2017
Анхны Брэнд Шагнал
Онцгой Шагнал Сайн чөтгөр Ялсан
11 дэх Солонгосын Кабель ТВ Шагнал
Шилдэг Драма Ялсан
Өсөж буй Одын Шагнал Юк Сон-жэ Ялсан
VOD Өргөн нэвтрүүлэг Сайн чөтгөр Ялсан
5 дахь Жилийн Драма Халуурал Шагнал
Шилдэг эрэгтэй жүжигчин Гон Ю Ялсан
Шилдэг туслах эрэгтэй дүр Ли Дон-вүүк Ялсан
Шилдэг туслах эмэгтэй дүр Ёо Ин-на Ялсан
Шилдэг Хос Гон Ю & Ким Го-ын Ялсан
Шилдэг Уянгын гунигт Сайн чөтгөр Ялсан
53 дахь Baeksang Урлагийн Шагнал
Grand Prize (Daesang) Ким Ын-сүүк Ялсан
Шилдэг Драма Сайн чөтгөр Нэр дэвшсэн
Шилдэг Найруулга Lee Eung-bok Нэр дэвшсэн
Шилдэг Дэлгэцийн бүтээл Ким Ын-сүүк Нэр дэвшсэн
Шилдэг эрэгтэй жүжигчин Гон Ю Ялсан
Шилдэг эмэгтэй жүжигчин Ким Го-ын Нэр дэвшсэн
Жилийн Брэнд Шагнал
Жилийн эрэгтэй жүжигчин Гон Ю Ялсан
10 дахь Солонгос Драма Шагнал
Шилдэг Драма Сайн чөтгөр Ялсан
Шилдэг Продакшн эвлүүлэгч Ли Ын-бок Нэр дэвшсэн
Шилдэг Дэлгэцэд тоглуулагч Ким Ын-сүүк Нэр дэвшсэн
Шилдгийн Шилдэг Эрэгтэй жүжигчин Шагнал Ли Дон-вүүк Нэр дэвшсэн
Шилдгийн Шилдэг Эмэгтэй жүжигчин Шагнал Ким Го-ын Нэр дэвшсэн
Онцгой шилдэг эмэгтэй жүжигчин Шагнал Ёо Ин-на Нэр дэвшсэн
Шилдэг шинэ эрэгтэй жүжигчин Юк Сон-жэ Ялсан
Жилийн Одын Шагнал Юк Сон-жэ Ялсан
Алдартай Дүрийн Шагнал Kim Byung-chul Ялсан
Park Kyung-hye Ялсан
3 дахь Загварлаг Шагнал
Шилдэг загварлаг – ТВ & Кино ангилал Гон Ю Нэр дэвшсэн
Ёо Ин-на Нэр дэвшсэн
Дэлхийн дүр төрх Ли Дон-вүүк Нэр дэвшсэн
22 дахь Азийн Телевизийн Шагнал
Шилдэг цуврал драма Сайн чөтгөр Нэр дэвшсэн

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]