Саксууд
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/32/450_roman-hunnic-empire_1764x1116.jpg/220px-450_roman-hunnic-empire_1764x1116.jpg)
Саксууд буюу Саксончууд (латин.Saxones, герман. Sachsen, эртний англи. Seaxan, эртний сакс хэл. Sahson, нидерл. Saksen) — III—V зууны үед хоёр хуваагдсан эртний герман омогууд. Нэг хэсэг нь умард зүгт Герман руу нүүж, нөгөө хэсэг нь өрнө зүгт салан явсан байна. Саксуудын нэрнээс Германд — Саксони хэмээх зарим түүхэн улс, газар нутгийн нэр үүссэн байна. Орчин үеийн Германы 3 газрын: Доод Саксони, Саксони-Анхальт болон Чөлөөт Саксони улс зэрэг үүссэн байна. Британий арал дээр англууд, юта нараас гадна саксууд англи үндэстэн бий болоход оролцсоныг зарим мужуудын нэрнээс харж болно. Үүнд: Мидлсекс (англи. Middlesex) , Сассикс (англи. Sussex, /ˈsʌsɪks/), Эссекс (англи. Essex) бөгөөд VI зууны эхэнд Уэссекс (англи. Wessex, эрт. англ.Westseaxna rīċe, «Баруун саксоны хаант улс») хаант улс байгаад сүүлд 927 онд нэгдэж Английн хаант улс бий болсон түүхтэй.
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b0/Britain_peoples_circa_600_de.svg/220px-Britain_peoples_circa_600_de.svg.png)
Газар нутгийг хүчээр булаан авч, Англуудтай нэгдсэний үр дүнд тэд аажмаар Англид улс төр болон хэл зүйн хувьд давамгайлах болсон Англи-Саксоны нэгтгэл нийгэм бий болжээ.
Саксуудын хэл нь орчин үеийн англи хэл үүссэн англо-саксон хэлний үндэс болсон юм. Тиймээс Ирланд болон бусад Кельт хэл дээр Саксон овгийн нэрийг орчин үеийн англичуудыг тодорхойлоход ашигладаг: Ирланд хэлээр - «Sasana» (Англи улс), «Sasanach» (Англичууд) байна.
Эстон болон фин хэлнүүдэд саксуудын нэрээр орчин үеийн германчуудыг нэрлэх болжээ: эстон хэлээр Герман улсыг «Saksamaa», германчуудыг «sakslased»; фин хэлээр Герман улсыг «Saksa», германчуудыг «saksalaiset» гэдэг байна.
Улс төрийн тогтолцоо
[засварлах | кодоор засварлах]Карлыг захирч, Христийн шашинд оруулах хүртэл тивийн Саксчууд эртний овгийн дүрмийг хадгалж, хаангүй байсан бөгөөд бүх чухал асуудлыг "Тинг" гэж нэрлэдэг овгийн ахмадуудын жил бүрийн хурлаар шийддэг байсан ( Германы "Ding" эсвэл англи хэлний "Thing"). Герцог буюу Вангууд (цэргийн удирдагчид) зөвхөн цэргийн мөргөлдөөний үед л ард түмнийг удирддаг байжээ.