Салхины ачаалал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Салхины ачаалал гэдэг нь барилга байгууламж болон эд хэсэгт цаг агаараас шалтгаалан хувьсан өөрчлөгдөх нөлөөлөл юм. Үүнийг тухайн барилга байгууламжид салхины урсгалын нөлөөгөөр бий болсон даралтын тархалтаар тооцож олно.

Салхины ачаа нь ерөнхийдөө тухайн хавтгайд босоо чиглэлтэйгээр хавтгайн ачаалал болон үйлчлэх ба энэхүү хавтгайн ачаалал нь даралт болон соролтын нөлөөний нийлбэр юм. Ингэснээр барилга байгууламжийн урд тал буюу салхитай талд нь салхины урсгал удаашрах нөлөөгөөр хэт даралт (Салхины даралт) үүснэ. Харин дээвэр болон хажуу талд нь агаарын урсгал нь барилгын ирмэгт замхран тэнд бага даралт (соролт) болон нөлөөлнө. Мөн салхины хуйлралтаас шалтгаалан барилгын ар талд ч бас даралтын уналт бий болдог.