Jump to content

Саман ерхөг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Саман ерхөг - (Англи: Agropyron cristatum), (Орос: Житняк гребенчатый)

Сийрэг дэгнүүлт олон наст үет ургамал боловч хааяа ганц нэг мөлхөө найлзуурыг үүсгэнэ. 30-35 см өндөр, эгц босоо иштэй. Ерөнхийдөө навч цөөнтэй бөгөөд тэр нь ихэнх голдуу мушгирч нарийн шугаман хэлбэртэй болсон байдаг. Өргөн нь 5 мм хүрдэг. Нягт шахаж байрласан, ихээхэн унгиралтсан түрүүхэйнүүдээс бүрдсэн хөх өнгийн сам шиг өтгөн түрүүтэй байна. Тавдугаар сард буталж зургаадугаар сард үр нь бүрэн боловсорч есдүгээр сараас хагдарч үрээ гөвж эхэлнэ.[1]

Ашигласан материал

[засварлах | кодоор засварлах]
  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 65]
 Commons: Саман ерхөг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан