Jump to content

Самуэл Тэйлор Колериж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Самуэл Тэйлор Колериж
Төрсөн: 1772 оны 10 сарын 21 (1772-10-21)
Ottery St Mary, Девон, Их Британи
Өнгөрсөн: 1834 оны 7 сарын 25
(61 насалсан)
Highgate, Middlesex, Их Британи
Ажил үйл яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч, философич
Гарал үүсэл Англи
Улс орон Их Британи
Урсгал Романтизм


Самуэл Тэйлор Колериж (Англи: Samuel Taylor Coleridge [koʊlərɪdʒ];[1] 1772 оны аравдугаар сарын 21 - 1834 оны долоодугаар сарын 25) нь Английн яруу найрагч, утга зохиол судлаач, гүн ухаантан, теологич юм. Тэрээр өөрийн эрхэм анд Виллиам Вордсворттой хамт Английн Романтизм хөдөлгөөнийг үндэслэж, Чарльз Ламб, Роберт Саути, Чарльз Ллойд нартай хамтарсан бүтээл туурвиж, хэд хэдэн боть хэвлүүлж байжээ.

Эртний Маринер ба Хубилай Хаан шүлгүүд, Biographia Literaria хэмээх үргэлжилсэн үгийн зохиол нь дэлхийн утга зохиолын салбарт жинтэй байр суурь эзэлдэг. Колерижийн утга зохиолын шүүмж бүтээлүүд, тэр тусмаа Виллиам Шекспир-ийн бүтээлүүдэд хийсэн шүүмж нь утга зохиолын салбарт ихээхэн нөлөө үзүүлжээ.

Самуэл Т. Колерижийг англи хэлтний соёл иргэншилд Германы идеалист философийг нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан хэмээн судлаачид хүлээн зөвшөөрдөг байна. Түүнчлэн тэрээр алдарт зохиолч Ральф Валдо Эмерсон болон Америкийн трансцендентализмд маш том нөлөө үзүүлсэн ажээ.

  1. "Coleridgean Morsels | Sundry | Coleridge Corner". Эх хувилбараас архивласан: 2022-05-04. Татаж авсан: 2020-08-08.