Сангиран
Appearance
Сангиран дахь нэн эртний хүний олдворт бүс* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Улс | Индонез |
Төрөл | соёлын |
Шалгуур | iii, vi |
Дугаар | 593 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1996 (20-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Сангиран (Англи: Sangiran) нь Индонезийн Ява аралд орших археологийн малталтын бүс бөгөөд төв Явагийн 48 км² нутаг дэвсгэрийг эзлэн оршдог.
1934 онд хүн судлаач Густав Хейнрих Ральф фон Кёнигсвальд уг газарт анхны малталтыг хийжээ. Дараагийн жилийн малталтаар нэн эртний хүний чулуужсан ясыг олсон бөгөөд Питекантропус эректус (“Ява хүн” гэх уг олдвор нь Хомо эректусийн нэг төрөл юм.) хэмээн нэрлэжээ. Нийтдээ 60 гаруй хүний чулуужсан яс олдоод байгаа бөгөөд тэдний дотор “Мегантропус” хэмээн хачирхалтай олдвор байдаг. Мөн амьтдын үлдэгдлүүд олддог бөгөөд энэ нь балар эртний хүмүүс ан агнуур хэрхэн эрхэлдэг байсны тод жишээ болдог.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Sangiran – Викимедиа зураг, бичлэг, дууны сан