Jump to content

Сандангийн Жавзмаа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сандангийн Жавзмаа (1934 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн) - УАДБЧ-ын гоцлол бүжигчин байхдаа БНМАУ-ын гавьяат жүжигчин (1969.12.29)-ээр тодорч байв.

Дорнод аймгийн ХЗЭ-ийн хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаанд бичээч, ХДТ-т бүжигчин, 1954-1983 онд УАДБЧ, 1983 оноос Хилийн ба дотоодын цэргийн дуу, бүжгийн чуулгад бүжигчин, бүжгийн багшаар ажиллаж, насны тэтгэвэрт гарсан хойноо ч "Ахмадын алдар" чуулгад бүжиглэж байжээ. Монголын уламжлалт баруун монголын биелгээ, цацал, мончого, урианхай, дөрвөд, хотон, баяд, казак бүжгийг өөрийн орны төдийгүй Европын олон орны үзэгчдэд сурталчилж газар газрын олон түмний талархлыг хүлээжээ. "Баруун монголын биелгээ", "Аягатай бүжиг", "Уран биелгээ", "Цаатан", "Буга согоо", "Шигшрэгт" гэх мэт 200 шахам бүжигт гоцлон бүжиглэж, 20-иод бүжгийг дэглэн найруулж тоглуулжээ. Ардын уламжлалт бий биелгээ, бүжгийг орчин цагийн тайзны мэргэжлийн бүжиг болгож хөгжүүлэхэд төрөлхийн авьяас билэг, ур ухаан, нөр их хөдөлмөрөө зориулсан, олон арван залуусыг бүжгийн урлагт сургаж хүмүүжүүлсэн байна. ДЗО-ны их наадмуудад бүжиглэж оролцон удаа дараа шагнуулжээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож байжээ. Жавзмаа "Хунгийн дэгдээхэй буюу эргэн дурсахын учир" дуртгалын ном бичиж Улаанбаатарт 1993 онд хэвлүүлсэн байна.

Жавзмаа "Алтан гадас" одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Тэрээр УГЗ, зураач П.Балдандоржийн гэргий.