Санжаадоржийн Молор-Эрдэнэ
С.Молор-Эрдэнэ Философич, олон нийтийн сэхээтэн, зохиолч, лектор. /1962 оны 3 сарын 14нд Монгол улс, төв аймгийн жаргалант суманд төрсөн/
“Молор-Эрдэнэ Философийн Академи” - ийг үүсгэн байгуулан захирлаар ажиллаж байна. 20 гаруй номын зохиолч, мөн 10 номны орчуулагч.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]• 1980 онд Төв аймгын жаргалант сумын 10 жилийн сургууль төгссөн.
• 1982-1987 онд Германы Дрезден хотын Техникийн Университетийг Дулааны станцын Конструктор инженерийн мэргэжлээр төгссөн.
• 1993-1997 онд Германы Дрезден хотын Техникийн Университетэд Доктор-Инженерийн цол хамгаалсан.
• 2003-2007 онд Мюнхений Университетэд Философийн Докторын цол хамгаалсан.
Докторын диссертацууд
• 1993 - 1997 Dr.-Engr. TU Dresden Doctor thesis: “Solar powered Sorption isotherm construction for developing countries” [1]
• 2003 - 2007 Dr. phil. LMU München Doctor thesis: “Culture ethics as knowledge ethics” [2]
"Молор-Эрдэнэ Философийн Aкадеми"
[засварлах | кодоор засварлах]Философийн академийн зорилго хүн төрөлхтөний философийн мэдлэгийг олон нийтэд таниулж сурталчилж амьдралдаа хэрэглэхэд туслаж дэмжих зорилготой. Анх Грек, Энэтхэг болон Хятадаас үүсэлтэй философи гэсэн мэргэжилийн салбар зөвхөн их сургуулийн хүрээнд яригдах биш нийгэмд хүртээл болж хүмүүсийн ёс суртахуун болон гоо зүйн мэдэгдэхүүнийг нэмэгдүүлж иргэншилд ойр дөхөм болгож нийтийн хүртээл болох ёстой.
Философитой танилцсанаар эрх чөлөө, тэгш эрхээс гадна бас танин мэдэхүйн зөв ойлголттой болно. Философийн академийн бас нэг зорилго гэвэл дэлхийн улс оронуудын философич хүмүүстэй танилцаж тэдний бичсэн номуудыг уншиж ойлгоход туслана. Өнөөдөр философи хэрхэн хөгжиж байгаатай танилцаж адил хэмжээний академи хүрээлэнгүүдтэй хамтарч бусад ороны философичидийг эх орондоо урин авчирч лекц уншуулж сургалт явуулах зорилготой.
Номууд
[засварлах | кодоор засварлах]- “Ертөнц Бодол Мэдлэг”, Улаанбаатар хот, 2004
- “Ухаан Ухамсар Эрдэм”, Улаанбаатар хот, 2005
- “Санаа Сэтгэл Зохиол”, Улаанбаатар хот, 2006
- “Монголчуудын хар хайрцагны бодлого”, Улаанбаатар хот, 2010
- “Ар Монголд Орчин үе үгүйлэгдэнэ”, Улаанбаатар хот, 2011
- “Монголын Гэрээ”, Улаанбаатар хот, 2011
- “Чингисийн этик”, Улаанбаатар хот, 2012
- “Соён гэгээрэл, 100 ухаарал”, Улаанбаатар хот, 2013
- “Эрх чөлөө - Эрхэм үг”, Улаанбаатар хот, 2017
- “Тэгш эрх - Тэгш боломж”, Улаанбаатар хот, 2018
- “Шудрага ёс - Шудрага нийгэм”, Улаанбаатар хот, 2019
- “Философийн сурах бичиг №1”, Улаанбаатар хот, 2019
- “Философийн сурах бичиг №2”, Улаанбаатар хот, 2019
- “Философийн сурах бичиг №3”, Улаанбаатар хот, 2019
- “Орчин үеийн асуудал 1: Монголын Өнөөдөр”, Улаанбаатар хот, 2020
- “Орчин үеийн асуудал 2: Монголын Маргааш”, Улаанбаатар хот, 2020
- “Орчин үеийн асуудал 3: Монголын Өчигдөр”, Улаанбаатар хот, 2020
- “Энэтхэгийн Философи ба Би” Улаанбаатар хот, 2021
- “Хятадын Философи ба Бид” Улаанбаатар хот, 2021
- “Арабын Философийн ба Хүн” Улаанбаатар хот, 2021
Орчуулгын Философийн номууд
- Эрих Фромм “Бий эсвэл Байх”, Улаанбаатар хот, 2009
- Мартин Хайдеггер “Байх ба Хугацаа”, Улаанбаатар хот, 2011
- Жан Пол Сартр “Байх ба биш”, Улаанбаатар хот, 2017
Орчуулгын нийгэм, психологи, шинжлэх ухааны номууд
- Ричард Прехт: “Би хэн бэ,тийм гэвэл хэдэн би вэ?” Улаанбаатар хот, 2013.
- Эрих Фромм: “Хайрлах Урлаг” Улаанбаатар хот, 2015.
- Психологи - DK London Book series. Улаанбаатар хот, 2014.
- Шинжлэх ухаан- DK London Book series. Улаанбаатар хот, 2015.
Орчуулгын романууд
- Труман Капоте: Тиффанигийн дэргэдэх өглөөний цай. 2015. Америкийн роман
- Элиас Канетти: Марракэш хотын дуу хоолой. 2016. Германы роман
- Ким Ионг-Ха: Би өөрөө шийдсэн. 2016. Солонгосын роман
- Шү Зечэн: Бээжин хотоор гүйсээр. 2018. Хятадынроман
- Рю Мураками: Токиогийн мисо шөл. 2019. Японы роман
DVD
- “Философийн түүх“ 2018 оны 10 цуврал лекцын DVD
3 Цагаан ном
[засварлах | кодоор засварлах]Ертөнц, Бодол, Мэдлэг
1. Ертөнц гэдэг нууц тайлагдахгүй оньсого биш болсон гэдгийг тайлбарлаж бичсэн. Хүний танин мэдэхүй нэмэгдэхэд ертөнц ер бусын бас ид шидийн биш гэдэг ойлгомжтой болж, айж сүрдэх шаардлагагүй болдог. Бодол гэсэн хэсэгт хүн амьдралдаа хэрхэн боддог тухай тайлбарлаж, яагаад бид зайлшгүй бодох шаардлагатай бөгөөд үргэлжийн бодoлоос ангижрах боломжгүй тухай тайлбарласан. Mэдлэг гэсэн хэсэгт хүн бие даан сурч, мэдэж, мэдлэгтэй болох боломжуудын тухай онолын болон амьдралын жишээнүүдээр тайлбар хийсэн.
Ухаан Ухамсар Эрдэм
2. Xүний ухаан гэдэг нэгдүгээр мэдээжийн биш хоёрдугаарт тулган шаардаж хөгжүүлэх боломжгүй. Хүний ухаан хөгжихөд эрх чөлөө хэрэгтэй. Эрх чөлөөгүй газар ухаан тэлж, хөгжих боломж хязгаарлагдана. Ухамсар гэдэг нэр хүндтэй үг бөгөөд ёс суртахууны том ойлголт. Ухамсартайгаар хийж, хандаж, үр дагаврыг урьдчилан тооцоолох энэ бүгд ёс суртахуун дээр тулгуурлан явагдах ёстой. Эрдэм гэсэн нэртэй хэсэгт хүн эрдэм гэж юу болохтой танилцах ёстой. Эрдэм гэдэг хүн төрөлхтний эртний ойлголт бөгөөд шашнаас авхуулаад шинжлэх ухаан хүртэл бүгд эрдмээс гаралтай.
Санаа Сэтгэл Зохиол
3. Нэгэнт хүний ухаан дотор санаа үүсэх тул түүнийг хэн ч харж, мэдэрч, мэдэх боломжгүй. Тиймээс хүн ямар санаа агуулж буйгаа харуулж, илэрхийлж, таниулах ёстой. Тиймээс хүн би ийм санаатай гэж чөлөөтэй хэлж харин нөгөө хүн хүний санааг хүлээн авах орчин үеийн шаардлага болжээ. Сэтгэл гэдэг мэдрэмжээс ялгаатай. Түүнээс гадна сэтгэл гэдэг уян зөөлөн, уярамтгай хүмүүсийн ойлголт зөвхөн биш. Сэтгэлд хүйсийн ялгаа эсвэл хөгшин залуугийн ялгаа гэж байхгүй. Өнөөдөр хүртэл хүн төрөлхтөн соёл, шинжлэх ухаан, урлаг, уран зохиол гэсэн салбарууд хэрхэн өндөр түвшинд хөгжихөд хүний зохиох чадвар онцгой үүрэг гүйцэтгэсэн. Хүн зохиодоггүй гэвэл хот суурин газрыг ч бүтээж чадахгүй бараг л агуйдаа үлдэх байсан болов уу. Хэн ч зохиох чадвартай.
3 Улаан ном
[засварлах | кодоор засварлах]Эрх чөлөө - эрхэм үг
1. “Эрх чөлөө - Эрхэм үг” гэсэн нэртэй энэ ном хүний оюуны эрх чөлөөнд илүү чиглэж бичсэн бөгөөд хэрхэн нийгэм дотор хамтдаа эрx чөлөөтэй ажиллаж амидрах тухай өгүүлсэн. Эрх чөлөө гэдэг заавал олон сонголт шаардаж түүн дотроос би өөрөө сонгоно гэсэн ойлголт гэвэл бас дутмаг. Яагаад гэвэл сонголтыг олон болгоход өөрөө нөлөөлж чадах чадвар чухал бөгөөд тиймээс өөрийн чадвар өгөгдөлөөс хамаарч сонголт бас ихсэнэ. Эрх чөлөө жинхэнэдээ оюуны эрх чөлөө.
Тэгш эрх - Тэгш боломж
2. "Тэгш эрх-Тэгш боломж" нэртэй энэ ном Монгол хүмүүст зориулсан ном. Өнөөдөр тулгарсан бүх асуудалд хариу өгсөн ном. 100 жилийн өмнө ийм ном бичигдсэн бол Монголчууд ноёд, баячууд, түшмэд, эзэд гэх мэт бүхий л хоцрогдолоос бүрэн салах боломжтой байлаа. Харамсалтай юу вэ гэхээр тэгш эрхийг социализмийн үед хэрэгжүүлж дөнгөж эхлээд Ардчилалын жилүүдэд устгаж хаясан. Ингээд өнөөдөр Монголчууд 100 жилийн өмнөх төлөвтөө очиж дахиад дээдэс ноён эзэн түшмэд гэх мэт хүмүүсийг хөөргөж шинэ феодализмтай болцгоолоо. Монголчууд тэгш эрхгүй гэдэг хамгийн том ялагдал. Дээдэс баячууд хаадууд хэзээд тэнэг байдаг. Тийм ч учираас Францын хувьсгал, Оросын хувьсгал Хятадын соёлын хувьсгал бүгд тэгш эрхийн төлөө хувьсгалууд байсан. Яагаад гэвэл тэгш эрхтэй болсоны дараа л эрх чөлөө боломжтой.
Шударга ёс-шударга нийгэм
3. Шударга ёс гэдэг хамтрахад нэгдэхэд болон нийгэмшихэд хэрэгтэй. Шударга ёсыг баримтлахад шударга ёсны иргэн, шударга ёсны зарчим болон шударга ёсны эрдэмүүдтэй танилцаж ойлгож хэрэгжүүлэх гол үүрэг гүйцэтгэнэ. Түүнээс гадна шударга ёсны харуулд зогсдог мэргэжилийн салбаруудыг мартаж болохгүй. Шударга ёс гэдэг хэн хэнийгээ гэх өөрөөр хэлбэл чи тийм бол би тийм гэсэн өгөө авааны тухай ойлголт. Шударга ёс гэдэг нийгэмийн ёс суртахууны хэм хэмжүүр, хүмүүс хоорондын зарчим цаашлаад сурч эзэмшиж хэрэгжүүлэх ёстой эрдэм.
3 Хөх ном
[засварлах | кодоор засварлах]Энэ 3 цуврал номуудаар Монгол хүн гэж хэнийг хэлнэ вэ? Болон дэлхийн түүхийн хаана явна вэ? гэсэн асуултанд хариулсан.
2020 онд “Монголын өнөөдөр, маргааш, өчигдөр” нэртэй цуврал лекц унших гээд төлөвлөсөн байсан боловч корона вирус гарсан тул лекцээ хойшлуулсан. Энэ хооронд лекцээ ном болгон бичих сэдэл төрж 3 цуврал болгон бичиж эхэлсэн. Орчин үеийн асуудал гэсэн 3 цуврал номоороо ямар асуудалууд тулгарч буй болон түүнд ямар хариултууд өгөх талаар бичсэн. Нэгдүгээр номонд өнөөдөр ямар асуудлууд тулгарч буй болон ямар хариу өгөх тухай бичсэн. Хоёрдугаар номонд маргааш юу хүлээж буй тухай бичсэн. Өнөөдөр гэсэн бүрэн ойлголттой болж чадвал маргаашийг төсөөлөх төсөөлөл үүснэ. Тэртэй тэргүй ирэх ирээдүйд Бид бэлэн үү болон бэлтгэлтэй байхад ямар асуудалууд ярилцах чухал тухай бичлээ. Гуравдаугаар номоор өөрөө хэн байсан бэ? Гэсэн асуултанд хариулахыг хичээсэн. Яагаад энэ асуултыг тавих ёстой вэ? Гэхээр өнөөдөр яагаад ийм бэ? гэсэн асуултанд хариулах боломжтой болох жишээтэй.
3 Шар ном
[засварлах | кодоор засварлах]ЭНЭТХЭГИЙН ФИЛОСОФИ БА БИ
1. Номонд “Би гэж хэн бэ?” гэсэн ойлголтыг Энэтхэгийн философийн түүхтэй хамтатган бичсэн. Яагаад гэвэл Энэтхэгчүүд энэ асуулттай тийм эрт зөрчилдсөнийг зориуд энэ номонд гаргахыг хичээсэн. Энэтхэгийн философичид “Би” гэсэн ойлголтыг үргэлж асууж түүнд хариулахыг олон зуун жил чухалчилж байжээ. Би гэхийн өмнө “Би биш гэж юу вэ?” гэсэн асуулт ямар их чухал гэдэгийг Энэтхэгийн философи онцолжээ. “Би гэж хэн бэ?” гэсэн асуулт тийм ч амархан хариулагдахгүй. Яагаад гэвэл “Би” гэдэг бэлэн өгөгдөхгүй харин “Би болох” ёстой. Өнөөдөр тархи судлаачид энэ эртний асуултанд хариулах гэж оролдсоор. Энэ зөвхөн тархи хэмжээд л хариулчихдаг асуудал биш гэдэгийг энэ номонд нилээд гүнзгий тайлбарласан.
ХЯТАДЫН ФИЛОСОФИ БА БИД
2. “Бид гэж хэн бэ?” Бид гэсэн асуулт яагаад чухал бас яагаад үнэтэй гэхээр нийгэм болох, улс болох цаашлаад бүтээн босгох тэр бүгдийг “Бид” хийнэ. Тиймээс “Би”-нүүд нийлж “Бид” болох ёстой. “Бид” гэсэн ойлголтыг энэ номонд Хятадын философийн хөгжилтэй зориуд хамтатгаж буйн зорилго бол Хятадын философийн цаад нуугдмал илэрхийлэл болох “Бид” гэсэн ойлголт ямар чухал гэдэгийг онцолсон. Яагаад гэвэл “Би” ерөөсөө “Бид” үгүйгээр байх боломжгүй. Хятадын ард түмэн “Бид” гэсэн том ёс суртахууны философийн бүтээлүүдтэй, “Бид” гэсэн төрийн философийн түүхтэй. Тийм л “Бид” гэдэгтээ үнэнч ард түмэн үүнтэйгээ адил “Бид”-ийг хүндэтгэдэг төртэй гэдэгийг энэ номноос унших боломжтой.
АРАБЫН ФИЛОСОФИ БА ХҮН
3. Хүн гэж хэн бэ? Хүний онцлог юу вэ? Хүнлэг, хүмүүнлэг, хүн төрөлхтөн, хүний ертөнц гээд энэ л олон ойлголтууд хэзээнээс гаралтай вэ? “Хүн гэж хэн бэ?” гэсэн асуултыг хариулах гэж Арабын философийг энэ номонд бичсэн. Арабын философийн нэг том ач холбогдол гэвэл “хүн гэж хэн бэ?” гэсэн тэр хүний тухай асуултыг маш эртнээс асуужээ. Хүнийг хэрхэн хүн болгох тэр философийн чухал асуултуудыг Арабын ертөнц эртнээс чухалчилж үе үеийн Арабын болон Исламын философичид номууд бичиж бас түүнийгээ сургах зорилгоор сургуулиуд байгуулжээ. Араб - Исламын ертөнц ямар их хөгжилийг хүн төрөлхтөнд бэлэглэж чадсаныг энэ номноос суралцах боломжтой.
Философийн цувралууд
[засварлах | кодоор засварлах]Байх ба Хугацаа
1. “Байх ба хугацаа” ном маш их үр нөлөөтэй ном болж чаджээ. Энэ ном зөвхөн Европт биш Америкаас авахуулаад Япон хүртэл философичидийн гарын авлага сурах бичиг болсон “Байх ба хугацаа” ном зөвхөн философийн салбарт биш бас хуулийн салбарт, урлагийн салбарт мөн хэл шинжлэлийн салбарт шинэ ойлголт авчирсан. Психологийн салбарт маш том нөлөөлсөн. Структурализм, постструктурализм, деконструкц болон постмодернэ гэсэн салбарууд энэ номноос чухал ойлголтуудыг авч хэрэглэжээ. “Байх ба хугацаа” номноос үлгэр жишээ авч Францын философич Сартр “Байх ба биш” ном мөн Герман- Америкийн философич Эрих Фромм “Бий эсвэл байх” гэсэн ном бичсэн. Тэр номууд “Байх” ухагдахууныг нийгэмийн сайн муугийн хэм хэмжүүр болгож чадсан.
Байх ба Биш
2. Сартр хэлснээр эксистэнциализмаас давж өөрийгөө бүтээх тэр бүтээл түүний хэлдэгээр хэн ч байсан өөрийнхөө “проект” болох чухал гэсэн. Зөвхөн хүний байх тэр эксистэнц хангалттай биш. Харин түүний дараа эссэнц болох ёстой. Үүнийг эхлээд “байх” чухал түүний дараа хэн “болох” чухал гэж ойлгох боломжтой. Гэтэл Монгол хэл дээр оршихуй мөн чанарын өмнө гэж даан ч худал орчуулж дасжээ. Эксистэнциализм тухайн үедээ шинээр ухаарах цаашлаад ертөнцийг хэрхэн харах тэр харцад өөрчлөлт оруулж амьдралын нэг шинэ хэлбэр маяг болж нэг үгээр хэлэхэд моод болсон. Үүнийг эксистэнциализмын моодны хөдөлгөөн гэж бас нэрлэдэг. Энэ ном сурах бичиг тул зарим ойлголтуудыг хэрхэн ойлгох талаар богино хэмжээний тайлбарууд хийсэн. Түүнийхээ дараа Сартрын номноос орчуулсан хэсэгийг буулгасан. “Философийн сурах бичиг” нэртэй цуврал номуудыг цаашид хийх лекц семинаруудад хэрэглэх зорилготойгоор хэвлүүлсэн.
Бий эс вэл Байх
3. Эрих Фромм энэ номондоо надад “бий” гэж хэлэх болон би “байна” гэж хэлэх хоёр ямар их ялгаатайг философийн үүднээс нийгэмийн олон асуудалтай холбон харицуулж тайлбарласан. Түүний энэ ном өнөө үеийн дахин дахин шинээр уншигдах ёстой номуудын нэг болж чаджээ.
Эрих Фроммын зарим хэлсэн үгээс:
- Мэдлэг гэдэг гадаргуугаас гүн лүү орох. Ингэснээр цаад шалтгаан луу нэвтрэх
- Мэдлэг гэдэг хүний мэдрэмж ямар найдваргүй гэдгийг танин мэдэх. Үүнийхээ дараа бүхий л эндүүрэлээ сөнөөх хэрэгтэй
- Хэрвээ би юу эзэмшдэг мөн юуг өмчилдөг гэдгээр “хэн бэ” гэдгээ харуулдаг гэвэл тэр бүгдийгээ алдсаны дараа одоо тэгээд би “хэн бэ”?
- Шунал байгаа газар амар амгалан боломжгүй
Уран зохиолын цувралууд
[засварлах | кодоор засварлах]Роман 1: Токиогийн мисо шөл
Хайр дурлал, нөхөрлөл, ганцаардал, сэтгэл зүй, ээж аав гэр бүлийн хөндийрөл, бурхан шашны утга учир, ёс суртахууны үнэ цэнэ цаашилаад гоо сайхныг илэрхийлсэн энэ Японы роман шөнийн Токио хотод болж буй хаана ч байдаг караокед дуулж наргихаас авахуулаад хүн амины гэмт хэрэг хүртэл бүгдийг дүрсэлсэн. Шинэ он солигдохын өмнө 3 шөнө болж буй үйл явдлуудыг харуулсан энэ роман адал явдалтай, цочоосон, айлгасан, дур татам бас дур гутам. Хүний эмооролыг бүх л талаар хөдөлгөж үнэхээр уншигчийг кино фильм үзэж байгаа мэт болгох бөгөөд нэг эхэлсэн бол уншигч бараг л гараасаа тавихгүй. Хэрвээ тавилаа гэхэд санаанаас огт гарахгүй тул яалт ч үгүй буцаагаад үргэлжлүүлж уншихаас өөр аргагүй болгоно. Уншигчийг нэг хэсэгтээ л романы ертөнц рүү татан оруулах энэ роман хэзээ ч хуучрахгүй. Яагаад гэвэл философийн роман.
Роман 2: Бээжин хотоор гүйсээр
Энэ номыг хайр дурлал болон найз нөxөрлөлийн гарын авлага гэж нэрлэж болохоор. Зохиолч найз нөхөрлөл гэдэг өөрийгөө золиослох зориг харин хайр дурлал гэдэг хүнийг хүндэтгэх хүмүүжил гэдгийг номоороо харуулжээ. Тансаг хэв маягийг хэт эрт зорилгоо болгосон залуус ямар саад тотгортой тулж мөрөөдөл бодит байдал хоёрын зөрөө ямар их болон эцэстээ хүн өөрөө өөрийнхөө л бүтээл болохоос хэний ч бүтээл биш гэдэгийг ухамсарлаж буй. Зөвхөн мөнгө хэзээ ч аз жаргал авчирдаггүй. Зөвхөн секс хийх хэзээ ч хайр дурлалыг орлохгүй. Мөнгө аз жаргалын хэмжүүр биш. Харин секс хайр дурлалын илэрхийлэл биш.
Роман 3: Солонгос эмэгтэй өөрөө шийдэв
Нийтдээ 30 гаруй философийн, улс төрийн, сонгодог урлагийн болон орчин үеийн урлагийн шинэ салбарын нэрт хүмүүсийг тусгасан тул энэ роман танин мэдэхүйн ач холбогдолтой. Уран зургийг харсан хүн хэрхэн ойлгох мөн рок хөгжим, жазз хөгжим сонсоод хэрхэн мэдрэх цаашлаад кино фильм үзээд юуг олж харах гэх мэт урлагийн талаар тодорхой мэдлэг авахад энэ роман уншигчийг онцгой байдлаар сэтгэл догдлуулсаар эцэстээ хүртэл бүрэн эзэмддэг.
3 цагаан ном: Буриад, Тод, Уйгаржин
[засварлах | кодоор засварлах]3 цагаан ном Буриад, Уйгаржин, Тод бичигт хөрвүүлэгдэсэнээр хэл бичиг соёлын томоохон төсөл болон үргэлжилжээ.
Хүн төрөлхтөн яриан хэлнээс бичгийн хэл рүү шилжсэн цаг үеийг соёлын том алхам гэж нэрлэдэг. Бүх бичиг үсэг олон зуун жилийн түүхтэй бөгөөд хөгжлийн явцад улам боловсронгуй болж ирсэн. Зарим ард түмний бичиг үсэг бусад хэлний нэг аймагт багтдаг ард түмнүүдийн бичиг үсэг болон шууд хэрэглэгдсэн түүхтэй. Гэтэл зарим ард түмэн хэлний онцлогоос шалтгаалан цоо шинээр бичиг үсэгтэй болох шаардлага гарч байсан. Миний бичсэн гурван цуврал ном анх удаа кирил бичгээс уйгаржин босоо, буриад, тод бичиг рүү хөрвүүлэгдэж буугдлаа.
Уншигч та кирил үсгээр бичигдсэн эх зохиол болон уйгаржин, буриад, тод бичигээр хөрвүүлэгдсэн номуудтай харьцуулан уншихад цаашид эдгээр бичигтэй илүү ойр дотно танилцан гэдэгт итгэлтэй байна. Номыг хөрвүүлэн буулгах нэр хүндтэй ажил хийсэн хүмүүст баярласан гэдгээ энэ дашрамд илэрхийлэхэд таатай байна.
Энэ төслийн хүрээнд 3 цагаан номыг 4 төрлөөр унших боломжтой боллоо. “Бид Өвөр Монгол, Буриад болон Казах ард түмэнүүдтэй хамтран Монгол улсын ирээдүйг хамтдаа бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Эв нэгдэл, тэгш эрх, эрх чөлөөний төлөө энэ бүх ажилыг хийсэн гэдгээ энэ дашрамд хэлмээр байна. Бидний хамтын ирээдүйд мэдлэг боловсрол шийдвэрлэх үүрэгтэй. Мэдлэг бол чадал!”
3 цагаан ном: Орос, Англи, Казах
[засварлах | кодоор засварлах]Лекц, сургалтууд
[засварлах | кодоор засварлах]2012 – 2013 он
1. Би гэж хэн бэ?
• Бие ба ухаан
• Тархи ба психолог
• Бодол судлал ба логик
• Ойлгох ба тайлбарлах
• Хүн байх ба хүн орших
2. Нийгэм гэж юу вэ?
• Тэгш эрх ба эрх чөлөө
• Хүний эрх ба шударга ёс
• Боловсрол ба мэргэжил
• Түүх ба ирээдүй
• Диалектик материализм ба түүхэн материализм
3. Улстөр гэж юу вэ?
• Панмонголизм ба үндэстэн ястан
• Үндсэн хуулийн амин сүнс
• Ардчилал ба төр
• Зүүний ба барууны намууд
• Республик ба Ерөнхийлөгч
4. Эдийн засаг гэж юу вэ?
• Марксын “Капитал” Зах зээл ба 5 жилийн төлөвлөгөө
• Эрсдэл ба ашиг
• Эдийн засаг ба Санхүүгийн капитализм
• Доллар ба цаасан мөнгө
5. Соёл гэж юу вэ?
• Байгалийн ба хиймэлүүд
• Шашин ба эволюц
• Антрополог ба зан заншил
• Хайр ба нөхөрлөл
• Орчин үе ба гоо сайхан
2013 – 2014 он
1. Эсрэг тэсрэгийн онол биш. Диалектик: dialectic
2. Ертөнцийг үзэх үзэл ба олон ургальч үзэл биш. Фэномэн: phenomenon
3. Номыг ойлгохын тулд тайлбарлуулах. Гермэнэвтик: hermeneutics
4. Мэтгэлцээн ба маргаан. Дискус: discussion
5. Үгээр илэрхийлэх ба утга. Семантик: semantics
6. Хийсвэр ба бодит байдал ухаанд буух. Aбстракт, конкрет: abstract, concrete
7. Сэтгэлийн ба мэдрэлийн асуудал эмошн, сэнсаац: emotion, sensation
8. Гэрэл гэгээтэй зүйл ярих ба омогших. Оптимист, пессимист: optimist, pessimist
9. Харьцангуй байх биш хамааралтай байх. Релативити: relativity
10. Өдөр дутмын амьдралаас холдож дээгүүр бодох шаардлага. Метафизик: metaphysic
11. Тооноос чанарт шилжих гэж юу вэ? Квантити, квалити: quantity, quality
12. Бүтээгээгүй зүйл ба алсын хараа. Утоп, вижн: utopia, vision
13. Сурах ба суралцах хоёрын ялгаа. Леарнинг, стади: learning, studying
14. Амжилт ба бүтэлгүйтэх. Аура, энерги: aura, energy
15. Хугацаа ба санамж. Мемори: time, memory
16. Өнгөрсөн ба ирээдүй. Паст, футур: past, future
17. Шинэ ба хуучин. Ниюс, оулд: new, old
18. Тохиолдол ба төсөл. Шаанс, прожект: chance, project
19. Бодогч уу эсвэл сэтгэгч үү? Тинкер, поэт: thinker, poet
20. Төрөхийн өгөгдөл үү эсвэл авсан олдмол уу? Натур, эквайр: natural, acquired
21. Найзлах эсвэл нөхөрлөх. Фрэндс: friendship
22. Соёрхол ба цол шагналын зорилго. Одон, медал: honor, medal
23. Үнэт зүйлс ба алдагдал. Валют: values
24. Намтар буюу өөрийнхөө бүтээл болох. Биографи: biography
25. Өөр өнцөгөөс харах биш шүүмжлэх. Критик: critical thinking
2014 - 2015 он
МЕТАФИЗИК БУ ЮУ ЕРТӨНЦ
1. Декарт: Эргэцүүлж бодох. Медитац Descartes: Meditations
2. Кант: Цэвэр ухамсарлах. Реазон Kant: Pure Reason
3. Шопенхауэр: Ертөнц миний хүсэл ба төсөөлөл. Schopenhauer: World
4. Хайдэггер: Хугацаа хугацаандаа байх. Heidegger: Being and Time
5. Виттгенштэйн: Хэл хязгаарлагдвал ертөнц хягаарлагдана. Wittgenstein: Tractatus
ЛОГИК БУ ЮУ ГАРГАЛГАА
1. Киеркэгаард: Эсвэл тийм эсвэл үгүй. Kierkegaard: Either/Or
2. Фрегэ: Утга ба учир. Frege: Sense and reference
3. Дуи: Судалгааны онол. Dewey: Logic
4. Хуссерл: Логикоор шинжлэх. Husserl: Logical investigations
5. Гоэдэл: Бүрэн биш нотолгоо. Goedel: Incompleteness
ЭТИК БУ ЮУ ЁС СУРТАХУУН
1. Роулс: Либерализмын морал. Rawls: Liberalism
2. Цай Юанпэй: Хятадын этик. Cai Yanpei: Chinese Ethics
3. Ленин: Оросын этик. Lenin: Russian Ethics
4. Китаро: Японы этик. Nishida Kitaro: Japanese Ethics
5. Зингер: Хэрхэн амьдрах вэ? Singer: How are we to live?
ЭСТЕТИК БУ ЮУ ГОО ЗҮЙ
1. Хэгэл: Эстетикийн лекцүүд. Hegel: Aesthetics Lectures
2. Ницшэ: Урлагийн философи. Nietzsche: Philosophy of Art
3. Адорно: Эстетикийн онол. Adorno: Aesthetic Theory
4. Делуз: Мэдрэмжийн логик. Deleuze: Logic of Sense
5. Эко: Гоо сайханы түүх. Eco: History of Beauty
ПОСТМОДЕРН БУ ЮУ ОРЧИН ҮЕИЙН ДАРАА
1. Фуко: Дискурс буюу мэтгэлцээн. Foucault: Discourse
2. Хабермас: Коммуникатив буюу хамтдаа бүтээх. Habermas: Communicative action
3. Деррида: Деконструкц буюу зохиолыг эвдэх. Derrida: Deconstuction
4. Иглтон: Култур буюу соёл. Eagleton: Culture
5. Жижек: Хэгэл ба түүний сүүдэр. Zizek: Hegel
2015 - 2016 он
1. Хүний ухааны философи: Human Mind
• Хэний юу удамших вэ?
• Бие ба ухаан хэрхэн харилцан нөлөөлдөг вэ?
• Ухаангүй буюу далд ухаан яагаад хэрэгтэй вэ?
• Өөрийн ухаанаа яаж бүтээх вэ?
• Хэрхэн өөрийгөө таниулах вэ?
2. Хиймэл хүний философи: Artificial Intelligence
• Роботер буюу андроид гэж хэн бэ?
• Хиймэл тархийг хэрхэн программчлах вэ?
• Cyborg ирээдүй мөн үү?
• Постхуманизм хүмүүнлэгийн төгсгөл үү?
• Хиймэл хүний социолог
3. Хэвлэл мэдээлэлийн философи: Mind Control
• Медиа буюу хэвлэл мэдээлэлийн төгсгөл
• Хүний ухаан төөрөгдүүлдэг аргууд
• Олон нийтийг хуурах хэрэгсэлүүд
• Маасын сэтгэл зүй
• Мэргэжлийн тархи угаагчид
4. Интернэтийн философи: Social Software
• Дижитал буюу цахим ертөнц
• Big Data ба хувийн нууцаа алдах
• Online ба бүгдийг алгоритмчлэх
• Видео бичлэгийн дарангуйлал.1984
• Интернэтийн ноёрхол
5. Хүн төрөлхтөний философи: World Mind
• Капитализмын ангийн тэмцэл
• Социализмын анхдагч онол
• Демократи ба ардчилалын хямрал
• Бүх юм хязгаартай
• 21-р зууны төрийн онол
Жижек 10 лекц, 2017 он
Цуврал 10 лекцээр түүний номондоо бичсэн гол сэдэвүүд болох философи, урлаг болон амьдрал гэсэн сэдэвүүдийг ярилцана. Жижекийн онцлог гэвэл 21-р зууны гол асуудалуудыг теори болон практик хоёрыг хослуулж квантийн физикээс авахуулаад шашин цаашлаад кино филм хүртэлх өргөн сэдэвүүдийг нэгтгэн философийн ном болгон бичиж чаддаг тэр чадвар. Философи гэсэн энэ 2500 жилийн түүхтэй танин мэдэхүйн үйл хэрэг яагаад өнөөдөр бүр ч их хүчтэй хөгжиж сонирхогдож байна гэвэл хэрвээ бие даан философдож чадвал хүн өөрийнхөө одоо байгаагаас сайжирч үнэнийг мэдэх тэр чадварт суралцах боломжтой гэдэг. Энэ зурагт хүн өөрийнхөө ертөнцийг давж жинхэнэ ертөнц рүү дэвшин зүтгэх боломжтой гэдгийг харуулсан мэт.
Шопенхауэр уншлага, 2017 он
"Ертөнц гэдэг хүсэл ба төсөөлөл" номыг Англи хэлнээс орчуулж хүсэл гэж чухам юу болох тухай ярилцлаа. Хүсэл гэдэг хүний хөдөлгөх хүч хэрвээ хүсэлгүй гэвэл мэргэжил, мэдлэг цаашлаад амьдрал бүгд дутуу дулимаг. Хүсэлгүй хийдэг ажил мэргэжил цаашлаад хүсдэггүй найз нөхөрлөл бүгд хагас дутуу. Хүсэлгүй сурдаг оюутан зөвхөн диплом авахыгаа хүлээж байгаа. Тиймээс хүсэл гэдэг маш чухал ойлголт. Хүсэлтэй хүн бүтэн хүн. Мэдээж өөрөө хүсээгүй гэвэл бусадын ятгалга шахалт тулгалт нэг үгээр хэлэхэд мөнгөөр далайлгаж айлгаж хүсүүлэх шүү дээ. Хүүхэд залуусыг эртнээс өөрийн гэсэн чанд хүсэлд сургах хэрэгтэй. Тэгэхгүй гэвэл бүгд л би үүнийг хүсээгүй шүү дээ гэсэн зөрүүд хүмүүс л нийгмээр дүрнэ. Хүсэхэд суралцаагүй гэвэл амиьдралын эцэст гонсгор харамссан бухимдсан хүн л үлдэнэ. Тэгэхээр "Free Will" буюу хүсэх эрх чөлөө хэнд ч хэрэгтэй. Үгүй гэвэл олигтой сураагүй олигтой хайрлаагүй олигтой амидраагүй.
Философийн түүх 10 лекц, 2018 он
1.Философийн эхлэл: Энэтхэг, Хятад, Грек
2. Антикийн Ром ба Арабын философи
3. Дундад зууны философи
4. Хуманизм буюу Хүмүүнлэгийн онол
5. Соён гэгээрэлийн философи
6. 19-р зууны философи
7. Орос, Хятад, Энэтхэгийн философи
8. 20-р зууны философи
9.21-р зууны философи “Хоосоноос долоон дор”
10. Хүн төрлөхтний түүх ба ирээдүй “Монгол хаана явна вэ?”
Философи - Урлаг - Нийгэм лекц, 2019 он
1. Би гэж хэн бэ? Метафизик ба Lana Del Rey2. Би юу мэднэ вэ? Би юу сурна вэ? Platon, Aristoteles
3. Би юу хүснэ вэ? Урлагийн философи: Malevich
4. Утопиа ba Дистопиа Blade Runner film
5. Соёл ба урлагийн ялгаа.Хэрхэн амьдрах вэ? Buddha, Dao, Al Farabi, Zarathustra
6. Шинэ нийгэм иргэншил соён гэгээрэл: Marx
7. Бизнесийн философи ба менежэрийн психологи: Sigmund Freud
8. Компани боловсрол ба хүний нөөцийн асуудал: Tom Peters
9. Интернэт ба Virtual reality, blockchain: Zuckerberg
10. Хиймэл оюун ухаан ба Artificial Intelligence Posthumanism: Zizek
“ХЭРЭГЛЭЭНИЙ ФИЛОСОФИ” Сертификаттай сургалт 2019 он
“ХҮН БАЙХ БА ХҮН БОЛОХ” Сертификаттай сургалт 2021он
Лекц гадаад орнуудад
[засварлах | кодоор засварлах]Улаан-Үдэ, Орос
2019.11.15-нд ОXУ-ын Улаан-Удэ хотын төв номын санд Буриад бичигээр хөрвүүлэгдэн гарсан 3 цагаан номын танилцуулга болон "Ертөнц ба Хүн" сэдэвт лекц үншсан.
Хөх xот, Хятад
2019.12.28-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх Хот-д Монгол бичигээр хөрвүүлэгдэн гарсан 3 цагаан номын танилцуулга болон "Хүний ухаан ба хиймэл оюун ухаан" сэдэвт лекц yншсан.
Сөүл, Солонгос
БНСУ-ын Сөүл хот дахь Глобал төвд оюутан залуучуудад өөрийн орчуулсан Солонгосын зохиолч Ким Ионг-Хагийн Солонгос эмэгтэй өөрөө шийдэв нэртэй романаа танилцуулан лекц уншсан.
Бээжин, Хятад
Бээжин хотод очиж мэдлэг боловсролын зорилготой хийсэн албан аялалаар БНХАУ-ын Бээжин хотод сурдаг оюутан залуучуудад Эрдэм ба Мэдлэг сэдэвтэй лекц уншсан.
Конференцууд
[засварлах | кодоор засварлах]- Азийн философийн конференци Казахстан, Алмати "Монголын коммунизмын дараах нөхцөл байдал" 2008 он
- Азийн философийн конференци Япон, Фукуяама "Ж.П.Сатрын Байх ба биш орчуулга" 2011 он
- Олон улсын конференци Монгол, Улаанбаатар "Монголын нийгэм дэх чөлөөт хүсэл" 2015 он
- 8 дахь удаагийн Театрын фестиваль Хятад, Шангхай театрын академи "Би Хамлет / Би Монгол" 2015 он
Вэб-сайтууд
[засварлах | кодоор засварлах]Монгол хэл дээрх Вэб-сайт: http://molorerdene.academy/
Орос хэл дээрх Вэб-сайт: https://www.molorerdene.ru/
Kaзак хэл дээрх Вэб-сайт: https://www.molorerdene-kz.com/
Хятад хэл дээрх Вэб-сайт: https://www.molorerdene.cn/
Англи хэл дээрх Вэб-сайт: https://www.molorerdene.com/
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ https://www.amazon.de/-/en/Sanjaadorj-Molor-Erdene/dp/389675176X/ref=sr_1_1?keywords=molorerdende&qid=1639037538&sr=8-1
- ↑ https://edoc.ub.uni-muenchen.de/6808/
http://molorerdene.academy/
https://www.molorerdene.ru/
https://www.molorerdene-kz.com/
https://www.molorerdene.cn/
https://www.molorerdene.com/