Санхүүгийн жил

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Санхүүгийн жил / Төсвийн жил/ гэж -санхүүгийн тайлан, тооцоогоо гаргадаг хугацааг хэлдэг юм.  Улс орнууд санхүүгийн жил заавал календарийн жилтэй давцаж ижил байх ёстой биш гэж үздэг тул зарим орнуудын санхүүгийн жил календарийнхаас өөр байдаг байна. Энэ нь тухайн орны эдийн засаг, газар зүй, цаг уур болон уламжлалын онцлогуудтай уялдуулдаатай байдаг бөгөөд нийт хугацаа нь 12 сар байх ёстой гэдэг нь ойлгомжтой.

Санхүүгийн жил ихэнхи орнуудад, түүний дотор Монгол Улсад календарийн жилтэй адил 1 дүгээр сарын 1-нд эхэлж 12 дугаар сарын 31-нд дуусдаг байна.

Жишээ нь:

АНУ, Лаос, Тайланд, Гаити, Маршаллын арлуудад санхүүгийн жил  нь 10 сарын 1-нд эхэлж дараа жилийн есдүгээр сарын 30-нд дуусдаг.

Австрали, Бангладеш, Бутан, Камерун, Египт, Гибралтар, Пакистан Пуэрто-Рико, Танзани, Тонга, Уганда зэрэг орнуудад санхүүгийн жил нь долдугаар сарын 1-нд эхэлж дараагийн жилийн зургадугаар сарын 30-нд дуусдаг.

Канад, Энэтхэг, Гонгконг, Катар, Кувейт, Япон зэрэг орнуудад дөрөвдүгээр сарын 1-нд эхэлж дараагийн жилийн гуравдугаар сарын 31-нд дуусдаг. Японд орлогын татварын календарь нэгдүгээр сарын 1-нд эхэлж арванхоёрдугаар сарын 31-нд дуусдаг байна.

Афганистанд 3 дугаар сарын 21-нд эхэлж 3 дугаар сарын 20-нд дуусдаг байна.

Шинэ Зеландад санхүүгийн жил нь долдугаар сарын 1-нд эхэлж, дараагийн зургадугаар сарын 30-нд дуусдаг. Хувь хүн, компанийн хувьд санхүүгийн жил нь дөрөвдүгээр сарын 1-нд эхэлж дараа жилийн гуравдугаар сарын 31-нд дуусдаг онцлогтой ажээ.

Их Британид хувь хүний орлогын татвартай холбоотой санхүүгийн жил дөрөвдүгээр сарын 6-нд эхэлж дараа жилийн мөн сарын 5-нд дуусдаг. Харин компани болон төрийн албаны санхүүгийн жил Японтой адил дөрөвдгээр сарын 1-нд эхэлж дараа жилийн гуравдугаар сарын 31-нд дуусдаг ажээ.