Санчирын дагуулуудын жагсаалт

Санчир нь мөс, бага хэмжээний чулууны хэлтэрхий, тоосноос тогтох цагиргийн системтэй. Гаригийг одоогоор жаран хоёр дагуул тойрч буйг тогтоосон бөгөөд үүнээс гадна зуу гарам дагууланцрууд цагираг дотор оршино. Санчирын хамгийн том дагуул Титан нь нарны аймгийн хоёр дахь том дагуул (Бархасбадийн Ганимедийн дараа орно) бөгөөд Буд гаригаас ч том хэмжээтэй. Үүнээс гадна ихээхэн хэмжээний агаар мандалтай цорын ганц дагуул юм.[11] Мөн Санчирын дагуул Энселадусын өмнөд туйлын мөсөн бүрхүүл доор шингэн ус байгааг тогтоосон.

Санчирын англи нэр Saturn нь Ромын хөдөө аж ахуй, ургацын бурхан Сатурны нэрээр нэрлэгдсэн. Одон орны тэмдэг нь тухайн бурхны хадуур болно

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Санчирын дагуул – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Санчирын дагуулууд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан