Jump to content

Сардури II

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сардуригийн хүрэл саадаг (Эрмитажид хадгалагдаж буй)
МЭӨ 743 оны үеийн Урартугийн вант улс (шар өнгөөр тэмдэглэв), Үүнээс хойш Ассирын хаант улс (ягаан)-ад шахагдаж эхэлсэн.

Сардури II (Англи: Sarduri II) нь Урартугийн хаан юм. МЭӨ 753‐735 оны орчимд хаанчилсан. Түүний үед Урарту нь түүхэндээ хамгийн том газар нутагтай болсон боловч Ассирын хаан Тиглат Пилесер III-т ялагдсанаар Урартугийн доройтол эхэлсэн билээ.

Сардури II нь Урартугийн хаан Аргишти I-ийн хүү. Аавыгаа залгамжлан, газар нутгаа тэлэх бодлого баримталж, зүүн хойш Закавказ чиглэлд тэлж чаджээ. Мөн Ассирын хаант улсыг төмөр, адуугаар хангадаг Анатолийн хойг хүртэлх замыг эзлэн, улмаар хойд Сири хүртэлх жижиг улсуудыг эрхшээлдээ оруулан, Урартугийн түүхэнд хамгийн том газар нутгийг захирч байв.

МЭӨ 745 оны орчимд Тиглат Пилесер III Ассирын хаан болсноор байдал өөр тийшээ эргэлээ. Тэр Ассирын өмнөх хаад болох Ашшур Дан III, Ашшур Нирари V нараас ялгаатай нь бүс нутагтаа нөлөөгөө нэмэгдүүлж буй Урартуг зүгээр хараад суухыг хүссэнгүй, цэрэг хөдөлгөв. Эхлээд зам харилцааны чухал бүс болох Хойд Сири рүү цэрэг илгээж, Урартугийн вассаль болсон байсан хот-улс Арпадыг 3 жил байлдсаны эцэст МЭӨ 735 онд туслахаар ирсэн Урартугийн арми, Ассирын армитай халз тулгарч, Евфрат мөрний баруун эрэгт болсон шийдвэрлэх тулаанд Сардури I-ийн цэргүүд ялагдаж, нийслэл Тушпа (одоогийн Турк улсын Ван хот) руу зугсан байна. Ийнхүү вассаль улсууд нь ч нүүр буруулж эхлэн, Урартугийн доройтол эхэлжээ.

Сардури ч өөрөө Ассирт олзлогдож байсан гэдэг. Түүнийг хүү Руса I нь залгамжилсан байна.

  • Пиотровский Б. Б. Ванское царство (Урарту), Издательство Восточной литературы, Москва, 1959
  • Меликишвили Г. А. Урартские клинообразные надписи, Издательство АН СССР, Москва, 1960
Өмнөх
Аргишти I
Урартугийн хаан
МЭӨ 753-735 оны орчим
Дараах
Руса I