Сарыг судлах зориулалттай ухаалаг газардагч (SLIM)

SLIM -Ухаалаг газардагч

Сарыг судлах зориулалттай ухаалаг газардагч (англи. Smart Lander for Investigating Moon, SLIM) —Японы сансар судлалын агентлагийн (англи. Japan Aerospace Exploration Agency, япон. 国立研究開発法人宇宙航空研究開発機構 ) зохион бүтээсэн Сарыг судлах автомат гариг хоорондын станц юм. Станцын гол зорилго нь нарийвчлалтай буух технологийг харуулах явдал байв. Станцыг хөөргөх ажиллагаа 2023 оны 9-р сарын 7-ны өдрийн японы дундаж цагаар 08:42:11 цагт болсон бөгөөд 2024 оны 1-р сарын 19-нд буухаар ​​төлөвлөөд байсан юм.

Саран дээр буух үедээ SLIM газардах төхөөрөмж нь царай зүс таних технологи (нейроны сүлжээ ба/эсвэл машин сургалтын алгоритм) ашиглан сарны тогоо таних системийг ашиглаж, SELENE сарыг тойрох нисэгчийн (Кагуя) цуглуулсан ажиглалтын өгөгдлийг ашиглан одоогийн байршлаа тодорхойлсон байна. SLIM-ийн гол зорилго нь урьд өмнө байгаагүй 100 м хүртэлх нарийвчлалтай зөөлөн буулт хийх явдал байв (харьцуулахад:- 1969 онд Аполло 11 сарны модулийн буух нарийвчлал 20 км орчим байсан).

Саран дээр газардсан газрын зураг

2024 оны 1-р сарын 19-ний өдрийн 15:20 цагт (2024 оны 1-р сарын 20-ны өдрийн 00:20 цагт) SLIM ухаалаг төхөөрөмж Кириллийн тогоон зүүн хэсэгт орших жижигхэн Шиоли (латин. Shioli) тогооны (13.3°, 25.2° Д) ойролцоо Сарны гадаргуу дээр амжилттай буужээ. SLIM нь сарны гадаргуу дээр зөөлөн газардсан Японы анхны нислэг болоод байна.

Саран дээр явагч[засварлах | кодоор засварлах]

Тус станц нь сарны гадаргуу дээр хоёр жижиг саран дээр явагч хүргэсэн байна.

  • Lunar Excursion Vehicle 1 (LEV-1) нь 5 кг жинтэй, үсрэх механизм ашиглан хөдөлдөг саран дээр явагч юм. LEV1 нь гэрэл зургийн чиглэлээр ажилладаг бөгөөд дэлхийтэй шууд харилцах төхөөрөмж, өргөн өнцгийн харагдах гэрлийн камер, жижиг цахилгаан тоног төхөөрөмж, MINERVA, OMOTENASHI төхөөрөмжөөс авсан UHF антенаар тоноглогдсон. LEV1 ровер нь мөн термометр, цацрагийн хяналт, инклинометрээр тоноглогдсон.
  • Lunar Excursion Vehicle 2 (LEV-2) буюу Sora-Q нь JAXA-аас Tomy, Sony Group, Doshisha их сургуультай хамтран бүтээсэн, 250 грамм жинтэй, хувиргах боломжтой жижиг явагч юм. LEV-2 нь сарны гадаргуу дээр өнхрөх замаар хэлбэрээ өөрчлөх боломжтой бөгөөд мөн хоёр жижиг камер суурилуулжээ.

Газардахаас хэдхэн хормын өмнө SLIM модуль саран дээр явагч нарыг сарны гадаргуу дээр буулгасан бөгөөд саран дээр хоёр явагч хоёулаа хэвийн ажиллаж байгаа ажээ.

Энэхүү төслийг зохион бүтээж, хэрэгжүүлэхэд 18 тэрбум иен (120 сая ам.доллар) зарцуулжээ.