Сибирийн нүүрсний эрчим хүчний компани (ОХУ)
Сибирийн нүүрсний эрчим хүчний компани (орос. Сибирская угольная энергетическая компания, товч-СУЭК) - ОХУ-ын нүүрсний хамгийн том компани. Дэлхийн нүүрсний зах зээл дээр тоголдог эхний 5 компанийн нэг юм.
Тус компани 2001 онд байгуулагдсан, төв байр нь Москва хотод байралдаг бөгөөд Оросын бүс нутгуудад салбартай. Албан ёсны нэр нь - Акционерное общество «Сибирская угольная энергетическая компания» (АО «СУЭК»).
Анх 2001 онд ОХУ-ын Чит муж, Бүгд Найрамдах Буриад улс, Эрхүү мужийн нүүрс олборлох үйлдвэрүүдийн суурин дээр байгуулагдсан байна. 2002 онд "СУЭК"-ийн бүрэлдэхүүнд Хакаси, Красноярск мужийн, 2003 онд Хабаровск, Приморск, Кемеров мужийн үйлдвэрүүд орсон байна. 2004 онд СУЭК-т Сибирийн нүүрсний эрчим хүчний компаниудыг нэгтгэсэн байна.
2006 онд "СУЭК" нь Оросын нүүрсний хамгийн том экспортлогч болжээ.
"СУЭК" 2023 оны байдлаар жилд 110 сая тонн нүүрс олборлодог байна. Мөн нүүрсний нотлогдсон нөөц нь 7,5 тэрбум тонн (дэлхийд № 5) юм.
ОХУ-ын 12 бүс нутаг дахь СУЭК-ийн нийт олборлолт, эрчим хүчний болон тээвэрлэлтийн үйлдвэрүүдэд 70 мянган хүн ажилдаг ажээ.
Компаний удирдлага
[засварлах | кодоор засварлах]Компаний үүсгэн байгуулагч- Андрей Мельниченко, 2022 оны 3-р сар хүртэл СУЭК-ийн Захиралуудын Зөвлөлийн гишүүн байсан.
Захиралуудын Зөвлөлийн дарга -Самир Брихо.
Ерөнхий захирал -Максим Басов.