Сибирийн хялгана
Харагдац
Сибирийн хялгана - (Англи: Stipa sibirica), (Орос: Ковыль сибирский)
Харуул өвс заримдаа нэрлэдэг. 80-100 см өндөр, сийрэг дэгнүүлт олон наст үет ургамал. Уртаашаа мушгирсан нарийн навчтай, ялимгүй үсэрхэг (2 см хүрэхүйц урт) богинохон сортой. Том нягт залаа баг цэцэгтэй.
Тавдугаар сараас ургаж зургаа, долоодугаар сард цэцэглэнэ. Найм, есдүгээр сард үрлэнэ. Хээр, уулын ойт хээрийн ургамал бөгөөд чулуурхаг хажуу, голын эрэг шугуй, ойн зах түүнийг дагасан хуурай нугаар ургана.[1]
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 25]