Сидо

Сидо

Сидо 2011 онд
Ерөнхий мэдээлэл
Тайзны нэрСидо
Жинхэнэ нэрПаул Хартмүт Вюрдиг
герм.: Paul Hartmut Würdig
Төрсөн өдөр1980.11.30
Төрсөн газарЗүүн Берлин, Герман
Яс үндэс Герман
Ажил үйлРеп дуучин, хип-хоп дууны зохиолч
УрсгалРеп, хип-хоп
Танил үе1997 оноос хойш
Цахим хуудасwww.sido.de

Сидо (иргэний нэр нь Паул Хартмүт Вюрдиг, *1980 оны арваннэгдүгээр сарын 30-нд Зүүн Берлин) нь германы реп дуучин бөгөөд одоогоор Universal Music Group-д гэрээтэйгээр ажилладаг уран бүтээлч юм. Түүний тайзны нэр нь „super-intelligentes Drogenopfer“ (монг.: супер ухаантай хар тамхинд нэрвэгдэгч) гэж тайлан уншдаг бол урьд нь „Scheiße in dein Ohr“ буюу „чиний чихэнд хараал“ гэсэн утгатай хэмээн тайлбарладаг байв.[1]

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Сидогийн эх нь синти гаралтай бол эцэг нь герман хүн юм.

Найман нас хүртлээ эмэгтэй дүүгийнхээ хамт өрх толгойлсон ээжийнхээ хамтаар зүүн берлиний Пренцлауэр Берг дүүрэгт амьдарсан байна. Ингээд 1988 түүний ээж нь баруун Берлин рүү шилжих өргөдөл гаргасан зөвшөөрөгдсөн учраас тэд баруун Берлинд шилжин очоод богино хугацаанд цагаачийн бичиг баримттайгаар Веддинг дүүрэгт амьдарч байжээ.[2] Сидо тун удалгүй сургуульд орох болж баруун Берлиний Беттина фон Арним ахлах сургуульд сурахаар оров.

Тэрбээр анхны найз бүсгүйтэйгээ нэг хүүтэй бөгөөд түүндээ зориулсан 2 ч дуу зохиосоны тоонд Aggro Ansage Nr.4 болон Ein Teil von mir зэрэг дуунууд юм. Хүүгийнхээ ээжтэй хурим ч хийлгүйгээр хоёр тийш болсон байна.

Таван жилийн дараа Ну Пагади хамтлагийн дуучин Дореен Штайнертай харилцаатай болсоны дараа 2012 онд хийхээр товлосон байсан боловч хурим болохын өмнөхөн тэд салцгаасан байна.[3][4]

2012 оны тавдугаар сараас хойш телевизийн хөтлөгч Чарлотте Вюрдиг (төрсөн нэр: Чарлотте Энгэлхардт) нийлсэн бөгөөд хэдхэн сараа дараа тэд хуримаа хийсэн байна.[5][6][7] Тэд хамтдаа хоёр хүүтэй бөгөөд эхнийх 2013 онд төрсөн бол хоёр дахь хүүгээ 2016 оны дөрөвдүгээр сард өлгийдөн авчээ.[8]


Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Сидо – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Interview mit Sido. In: Galore. Volume 09, VISIONS Verlag, Juni 2005, S. 63.
  2. Die Stasi machte Sidos Mutter „verrückt“ Julia Finger, Welt Online 2009-10-29
  3. Sido hat sich mit seiner Freundin verlobt Welt Online, 2010-03-31
  4. Vor der Hochzeit: Sido macht Schluss Stern (Zeitschrift) 2012-05-05
  5. Sido liebt Charlotte Engelhardt Stern, 2012-05-07
  6. Rapper Sido und Charlotte Engelhardt haben geheiratet Berliner Morgenpost, 2012-12-23
  7. Charlotte Würdig im Baby-Interview. taff-Interview, 27. Februar 2013. 1:48 min: „Wir haben im Juli geheiratet“.
  8. Nachwuchs: Zweites Kind für Sido und Charlotte Würdig Spiegel Online, 2016-04-06