Синилийн хүчил

Синилийн хүчлийг 1916 оны долдугаар сарын 1-нд францууд анх Сомме голын орчим хэрэглэсэн юм. Гэхдээ синилийн хүчил нь тийм ч удаан хэрэглэгдэгүй. Учир нь задгай агаарт энэ хор их амархан ууршдаг болохоор 10-15 минут өнгөрөхөд л аюулгүй болно. Өрөө тасалгаа, хаалттай орчинд бол хаалга цонхоо нээж салхи оруулах хэрэгтэй. Гэхдээ л энэ аймшигт бодис хүний амийг авах аюулт үүргээ гүйцэтгэсээр ирсэн түүхтэй. АНУ-д цаазаар авах ялыг 1999 он хүртэл синилийн хүчлээр гүйцэтгэж ирсэн юм.

Уг бодист хордвол эхлээд аманд төмөр амтагдаж, хэл дарвигнаж, нүд аргаж, хоолой сэрвэгнэн загатнана. Толгой эргэж бие суларна. Амьсгаа давхцан хэмнэлээ алдаж айдас мэдрэгддэг. Эцэст нь ухаан алдаж, амьсгал бүрэн зогсоно. Хэрвээ хорны агууламж өндөр байх юм бол энэ бүхэн маш хурдан хугацаанд болж өнгөрдөг.