Системийн программ

(Системийн програм-с чиглүүлэгдэв)

Системийн программ хангамж нь техник хангамж, болон программ хангамжийн хоорондын үйл ажиллагааг зохицуулан, хэрэглэгчдэд хамгийн энгийн хэлбэрээр компьютертой харьцах боломж өгч байгаа системийн програм юм. Компьютерыг эхлүүлж, бусад хэрэглээний програм хангамжийг ажиллахад бэлэн болгодгоос гадна компьютерт өгөгдсөн командыг гүйцэтгэх хэвлэгч, гар, уян диск зэрэг төхөөрөмжүүдийг ажиллагааг зохицуулдаг. Системийн програмууд нь хэрэглээний програмын хамтаар компьютерын CPU, санах ой, оролт/гаралтын блокийг удирдахад хэрэглэгдэнэ. Хэрэглээний програм хангамж нь системийн програм хангамжгүйгээр ажилладаггүй. Дэлхий дээр Windows, UNIX, Linux, Macintosh гэх мэт үйлдлийн системүүд хэрэглэгдэж байна. Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг нь Windows үйлдлийн систем юм.

Компьютерын програм хангамж үндсэн 2 төрөлтэй байна.

  1. Хэрэглээний програм хангамж
  2. Системийн програм хангамж

Системийн програм хангамж 3 хэсгээс бүрдэнэ.

  1. Үйлдлийн систем
  2. Утилит програм
  3. Програм хөрвүүлэгч