Ситизэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Ситизэн Холдингс

Ситизэн Холдингс бол Японы Токиод байгуулагдсан, Японы дэлхийд алдартай томоохон груп байгууллагуудын нэг юм. 1918 онд анх энэхүү байгууллагыг Синпон токарийн суурь машины эд анги болон Ситизэн цаг үйлдвэрлэх болсон Цаг судлалын Шокаша нийгэмлэг байгуулсан. 1929 онд худалдаанд гаргасан цагны Ситизэн нь халаасны цаг гэсэн утгатай Япон үгнээс үүсчээ. Ситизэн нь одоо дэлхийн хамгийн том цаг үйлдвэрлэгчдийн нэг юм.


Байгальд ээлтэй цаг

Энэ торлийн цагнууд нь нүүрэндээ өөрсдийн зайг цэнэглэгч нарны гэрлээр тог гаргагч байрлуулсан байдаг. Ийм цагийг худалдаанд цөөн тоогоор гаргадаг. ECO-DRIVE DUE төрлийн цагууд нь нарны зайгаар болон автомар квартз тэжээлийн блоктой байдаг. Үүнээс гадна ECO-DRIVE TERMO цувралын цагууд нь зүүсэн хүний арьсны дулаан болон гаднах орчины дулааны зөрүүгээр зайгаа цэнэглэдэг байна. ECO-DRIVE системийн цагийг ямар нөхцөлд, хэрхэн цэнэглэх талаар Ситизэн компаны албан ёсны веб хуудсан дээр тайлбарласан байдаг. Casio, Junghans үйлдвэрүүд ECO-DRIVE цагны онцлог шинж чанарыг агуулсан өөр бусад цагийг бүтээдэг. Ситизэний бүх ECO-DRIVE цагийг Японд үйлдвэрлэсэн байдаг хэдий ч магадгүй Хятад улсад угсарсан байж ч болох юм.


Атомын цаг хэмжилт

Skyhawk A-T загварын цагууд нь Радио догионоор цагаа тохируулдаг онцлогтой. Ийм загварын цаг радио долгионыг хүлээн авч Хойд Америк, Япон болон Европд байх үед таны цагийг тааруулдаг. Ийм загварын цаг "Home", "World" гэсэн 2 цагны заалттай байдаг ч таны байгаа байрлалаас хамааран цагаа тааруулахдаа "Home" заалтыг өөрчилдөг. Магадгүй та энэхүү цаг хэрхэн радио долгионыг ашиглан цаг тааруулдаг талаар гайхах байх л даа. Тив болгонд байрлах радио станцуудаас дохио цацахад цаганд суурилуулсан хүлээн авагч дохионы дагуу хэмжилт авч цаг болон өдрийг тааруулдаг байна. Мөн энэ төрлийн цаг ECO-DRIVE системтэй байдаг учир хэзээд цаг зогсолтгүй, зөв заана.

Орчин үеийн загвартай цаг

Ситизэн компани өөрийн уламжлалт цагны загвараас гадна орчин үеийн шинэлэг загвартай цаг үйлдвэрлэдэг. Зах зээлийн судалгаан дээр тулгуурлан энэ төрлийн цагнууд "Secret", "Light House" гэсэн нэг дор бусад цагны адил худалдаанд гардаг.


Цуглуулагчийн цаг

Ситизэн цуглуулагчиддад ч гэсэн зориулж цаг үйлдвэрлэдэг. Жишээ нь, ийм цаг чамин өнгөтэй "Blue Angel" ийн тэмдэгтэй байдаг. Энэхүү цаг нь Sky hawk A-T төрлийнх бөгөөд ECO-DRIVE, Атомын цаг хэмжигчтэй. Цагны заалтын хувьд цаг, хурд, өндөр, зайг нарийн тооуоологчтой учир нисгэгчид хэрэглэхэд илүү тохиромжтой юм. Blue Angel цаг нь цэнхэр болон алтан шаргал өнгийг гол өнгө болгон ашигладаг. Мөн томоохон улсын агаарын хүчнийхэн ийм төрлийн цаг дээр өөрсдийн билэг тэмдэгийг тавьж ашигладаг байна.