Снэпчат

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Снэпчат
Анх бүтээсэн
Хөгжүүлэгч Снэп Инк.
Анхны хувилбар Загвар:Худалд[1]
Тогтвортой хувилбар 9.34.2Загвар:Latest stable software release/Snapchat
Хөгжүүлэлтийн төлөв Active
Үйлдлийн систем iOS, Андройд
Хэмжээ 95.7 MB (iOS)
76 MB (Андройд)
Хэл 20 languages
Загвар:Hidden topАнгли, Араб, Хятад, Дани, Голланд, Финланд, Франц, Румын, Герман, Грек, Индонези, Итали, Япон, Солонгос, Норвеги, Польш, Португал, Испани, Швед, Турк, ОросЗагвар:Hidden bottom
Төрөл
Лиценз Өмчлөлийн програм
Alexa-д эзлэх байр 2,754 (2016 оны 8 сар)[2]
Вэб хуудас snapchat.com

Дүрсэн мессеж солилцох зорилго бүхий Снэпчат компанийг Стэнфордын их сургуульд суралцаж байсан Эван Спигел, Бобби Мөрфи, Режжи Браун нар байгуулж байлаа. Тэд удалгүй компаниа анхны программынхаа нэрээр нэрлэсэн юм. Тэд гэрэл зургийг яг л текстэн мессеж хялбар аргаар солилцож, сэтгэл хөдлөл, үзэл бодлоо богино хугацаанд илэрхийлэх программ зохиох ганцхан зорилготой байлаа. Стэнфордын их сургуулийн нэгэн танхимд Браун, Спигел нар программ хангамжийнхаа кодыг зохиох ажилдаа оржээ. Тэд хамтдаа бүгдийг эхлүүлсэн ч Спигел гол дизайн, загварыг нь зохиосон юм. Тухайн үед тэдэнтэй ижил үйлчилгээ явуулдаг компаниуд байсан ч дүрсийн чанар муудах, их багтаамж шаардах хандлагатай байсан тул урт насалж чаддаггүй байлаа. Харин тэд өөрсдийн программыг хялбар загварчлалтай хийж, алгоритмыг нь энгийнээр боловсруулжээ. Удалгүй тэдний аппликэшн 2011 оны дөрөвдүгээр сард олон нийтэд хүрсэн юм. Стэнфордын их сургуулийн жижиг ангиас эхэлж байсан тэд анхны цацалтаа ч Стэнфордын их сургуулиас хийсэн юм. Мөн тэд үйлчилгээнийхээ дараагийн чиг хандлагыг тэнд л олсон гэдэг. Эхний удаад бага зэргийн асуудлууд гарч байсан тул тэд эх кодоо дахин засварлаж олон нийтэд цацсан билээ. Тэд энэхүү үйлчилгээгээ "Пикабүү" гэж нэрлээд, зөвхөн iOS үйлдлийн систем дээр ажилладаг байдлаар олон нийтэд цацсан юм. Гэрийн зочны өрөөнөөс ч гаралгүй программаа шинэчилж байсан Спигел зөвхөн үүндээ цагаа зориулах болсонд эцэг нь ихэд тааламжгүй хандсан гэдэг. Хоёр сарын дараа Спигел өөрийнхөө зохиосон программын нэрийг "Снэпчат" болгон өөрчилсөн юм.

Снэпчат бол хувийн мессеж болон олон нийтийн контент, тэр бүү хэл брэндийн сүлжээ, спорт, хөгжим зэрэг амьд харилцаа үүсгэх боломжтой аппликэшн юм. Энэ онцлогийг нь олон нийт зохиогдсоноос нь хойш таван жилийн дараа ойлгосон билээ. 2016 оны гуравдугаар сард ухаалаг гар утас хэрэглэгчдийн 71 хувь нь Снэпчатыг ашигладаг гэсэн судалгаа гарсан билээ. Одоо тус аппликэшн гурван үндсэн чиглэлээр хөгжиж байна. Үүнд хэвлэл мэдээллийн брэнд нэрс өөрийн хуудас болгон ашиглаж байгаа бол нөгөө нь олон нийтийн анхаарлын төвд байдаг одод үүнийг хөгжилтэй өнгөрүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байгаа бол томоохон компаниуд өөрсдийн сурталчилгаагаа үүгээр дамжуулан олон нийтэд хүргэж байгаа юм.

Түүх[засварлах | edit source]

"Бяцхан сүнс"-ний эхлэл[засварлах | edit source]

Стэнфордын их сургуулийн оюутан Режжи Браун ангийн найз Эван Спигелтэй завсарлагааны цагаар ярилцаж суухдаа, олон нийт хоорондоо гэрэл зургаа хөгжилтэй хэлбэрээр солилцож, текст ч бичих боломжтой аппликейшн байвал хэрхэн хүлээж авах талаар анх хөндсөн гэдэг. Эван Спигел түүний санааг өлгөн авч, улмаар хамтран ажиллах санал тавьжээ. Түүний саналыг Режжи Браун хүлээн зөвшөөрч, программыг нь зохиох, эх кодыг бичих ажилд Браун, Бобби, Эван нар хамтран суусан юм.

Снэпчатын багийнхан эхний удаад техникийн асуудлыг хэрэглэхэд хялбар байдлаар шийдэх, олон нийтэд богино хугацаанд танигдахад төвлөрч ажиллаж байлаа. Одоо та бүхний сайн мэдэх шар дэвсгэр дээрх сүнсний логог Режжи Браун зохиосон юм. Түүнд Вү-Танг Клан хип хоп хамтлаг ихэд таалагддаг байснаас шалтгаалан тус хамлагийн "Гөүсфейс Килла" дуучны нэрийг дүрсэлж, компанийн лого болгон ашиглажээ. Өөрийн гэсэн нэршил, албан ёсны логотой бослон залуус 2011 оны есдүгээр сард энэ нэрээрээ компани байгуулсан байна.

Компани том амжилт гаргаагүй байсан ч анхны зорилгоо биелүүлэн амжилттай явж байтал Режжи Браун 2012 оны тавдугаар сарын 8-ны өдөр Эван Спигелээс зөвшөөрөл авч компаниасаа гарахаар болжээ. Учир нь ар гэрийнхнийх нь ятгалгаар Р.Браун Стэнфордын их сургуулийг төгсөх шаардлага гарсантай холбоотой. Гэхдээ тэрээр компанийн ашиг орлогоос бусад үүсгэн байгуулагчидтай ижил хэмжээнд хүртэх саналыг Э.Спигелд тавьсан юм. Тэд тохиролцоонд хүрч чадалгүй байсаар Режжи Браун Снэпчатыг шүүхэд өгөхөөс аргагүй болжээ.

Цахим холбоос[засварлах | edit source]

Викимедиа зургийн сан:
«Снэпчат»

Эшлэл[засварлах | edit source]

  1. https://snap.com/news/page/7
  2. Snapchat.com Site Info. Alexa, Inc.. August 18, 2016-д хандсан.