Содномдаржаагийн Батдэлгэр
Содномдаржаагийн Батдэлгэр 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. Монгол Улсын дээд шүүхийн шүүгч асан. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 43 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 63 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 221 дүгээр зарлигаар өөрийн хүсэлтээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс чөлөөлөгджээ.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]1987 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, “Эрх зүйч”,
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]С.Батдэлгэр нь 1987-1988 онд Эрдэнэт хотын шүүхийн 3 дугаар хэсгийн Ардын шүүхэд дадлагажигч, шүүгчээр ажлын гараагаа эхэлж,
- 1988-1993 онд Октябрийн район, Баянгол дүүргийн шүүхийн шүүгч,
- 1993-1999 онд Нийслэлийн шүүхийн шүүгч,
- 1999-2005 онд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 43 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 63 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажиллаж байсан.
Бүтээл, эрдэм шинжилгээ
[засварлах | кодоор засварлах]- Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тайлбар (2003 он)
- Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар (2009 он) номыг тус тус зохиоход хамтран оролцож,
- Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэглэх онол, арга зүй буюу “Шүүгчийн гарын авлага” (2004 он),
- Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар (2007 он),
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар (2008 он),
- Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбар (2009 он) зэрэг номуудыг зохиох ажлыг санаачлан, зохион байгуулж, хамтран оролцсон байна.
Мөн тэрээр Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллахдаа 2005-2010 оныг хүртэлх хугацаанд Улсын дээд шүүхээс гаргасан Эрүүгийн хууль, Иргэний хууль, Гэр бүлийн тухай хууль, Газрын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль зэрэг /давхардсан тоогоор 90 орчим/ хуулийн албан ёсны хуулийн тайлбар гаргахад оролцон ажиллажээ.
Сонгуульт ажил, ажлын хэсэг
[засварлах | кодоор засварлах]- Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль хуулийн төсөл боловсруулах (2001 он)
- Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүд (2015 он)
- Шүүхийн тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах (2020 он) ажлын хэсэгт тус тус оролцон ажилласан байна.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг, /2003 он/
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, /2006 он/
- Улсын дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”, /2010 он/
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”, /2011 он/
- “Гавьяат хуульч” цол тэмдэг /2016 он/-ээр тус тус шагнагдсан.