Содовын Отгонцагаан

Содовын Отгонцагаан
Төрсөн1962 оны 6 сарын 30 (1962-06-30) (61 настай)
ХарьяалалМонгол
Боловсрол1978 онд Тариалан сумын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар анги, 1982 онд Завхан аймаг дахь Худалдааны техниккумыг бараа судлал мэргэжлээр төгссөн
Мэргэжил1978 - онд Хөвсгөл аймгийн Тариалан Сангийн аж ахуйд малчин,

1982 - 1984 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай бригадын Хүний бага эмчийн салбарт асрагч,

1984 - 1989 онд Хөвсгөл аймгийн Алаг – Эрдэнэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч,

1989 - 1990 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Малчин хоршоололд оёдолчин, эсгүүрчин,

1990 - 1994 онд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх, эмэгтэйчүүдийн эмнэлэгт асрагч,

1994 - 2004 онд Улаанбаатар хотын Эсгий, эсгий гутлын үйлдвэрт гэрээт борлуулагч,

2008 - 2012 онд Хөвсгөл “ Тус дэм” хүнсний цехийн эзэн,

2012 оноос Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Хөвсгөл аймгийн салбар төвийн тэргүүн, Хөвсгөл “Тус дэм” хүнсний цехийн эзнээр ажиллаж байна

Содовын Отгонцагаан нь Мал аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа,эрүүл мэнд, хүнсний үйлдвэрлэлийн салбарт тогтвортой ажиллахын зэрэгцээ Иргэний нийгмийн байгууллага, Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны Хөвсгөл аймгийн салбарын тэргүүнээр ажиллаж олон ахмад настан, хагас, бүтэн өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, тэдэнд зөвлөн туслах, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих талаар үр бүтээлтэй ажиллаж ажил хөдөлмөрийн тогтвортой өндөр амжилт гаргасан мундаг тууштай эмэгтэй билээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

13 насандаа аав ээждээ тусалж мал хариулж яваад мориноос унаж баруун хөлийнхээ дунд чөмгийг хоёр хугалж бага насандаа хоёр суга таягтай хүүхэд насны хөгжилтэй үеэ гунигтай өнгөрөөжээ. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй гэсэн тодотголтой олон жил амьдарч яваа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зовлон шанлалаас хуваалцах юмсан, тэдний төлөө сайн үйлс бүтээх юмсан гэсэн бодлыг тээж шаналж явдаг нэгэн билээ. С.Отгонцагааны аав Ч.Содов БНМАУ – ын аврага малчин, төрсөн ах Содовын Пүрэв БНМАУ – ын Ардын Их Хурлын депутат, БНМАУ – ын Аврага комбайнч, дүү Пүрэвийн Болдбаатар БНМАУ – ын Залуу аврага тариаланч болж хөдөлмөрийн алдараа мандуулж явсан нутаг усандаа нэр хүндтэй хөдөлмөрч, бүтээлч хүмүүс байсан юм. Хүний эрх, эрх чөлөөг төрийн бодлогын төвд тавиагүй, Төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засагтай социалист нийгэмд тахир дутуу хүний үнэлэмж маш доогуур тэднийг үл тоодог байсан үед жирийн хүмүүсээс дор байхгүй юмсан, нийгэмд хөдөлмөрлөх юмсан гэсэн бодол тээж хичээж ажилласны үр дүнд нийгэмд 30 гаруй жил хөдөлмөрлөж, айлын бэр, дөрвөн хүүхдийн ээж, хүниий хань сайн болж эдүгээ 50 гаруй жил хүнээс дутуугүй сайхан амьдарч явна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахаар “Тус дэм” бүлэг байгуулан ажилласан талаар[засварлах | кодоор засварлах]

1. Хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөр эрхлэх боломж, сонирхолтой 10 - аад иргэд ажлын байр бий болгож амьжиргаагаа дэмжих зорилгоор өөрсдийн санаачилга хүсэл сонирхлоороо нэгдэн 2008 оны 3 сард талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах зорилгоор “Тус дэм” бүлэг байгуулж талх, талхан бүтээгдэхүүнийг өөрсдийн жор, технологиор үйлдвэрлэж Мөрөн сумын иргэдийн хэрэгцээнд нийлүүлж 8 дэх жилдээ ажиллаж байна.

2. Манай цех 2012 оны 9 дүгээр сараас нутгийн үнээний цэвэр сүүгээр өөрсдийн жор техногоор кальцтай тараг үйлдвэрлэж 150 - 170 грамаар савлаж худалдаанд гаргасан нь хэрэглэгчдийн таашаалыг хүлээсэн бүтээгдэхүүн болсон.

3. Манай цех Мөрөн сумын 50 гаруй дэлгүүр, супер маркетуудаар хийсэн бүтээгдэхүүнээ худалдаалж байна. Манай цех үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ Хөвсгөл Форум, Хөвсгөлийн бренд, Хөвсгөл хурд 1,2, Намрын ногоон өдрүүд, Хөдөлмөрийн хэлтсээс жил бүр зохион байгуулсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сурталчлах ажиллагаа, Аймгийн ХБИ – ийн эрхийн өдрүүдээр зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд байнга оролцож байна.

4. 2013.05.29нд Монгол улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яам, Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан “Ажилтай орлоготой Монгол хүн” хөдөлмөрийн яармагт манай цехийн хамт олон “Таргаа ууя” таргаараа оролцож шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр шалгарсан.

5. 2015 оны 01 – сарын 18 - нд Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний “Монгол урлал - 2015” үзэсгэлэн худалдаанд хүнсний бүтээгдэхүүнээрээ оролцож тэргүүн байр эзэлж өргөмжлөл,бараа бүтээгдэхүүнээр шагнуулсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр Төрийн бус байгууллага байгуулан ажилласан талаар[засварлах | кодоор засварлах]

Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо нь Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын эв нэдлийг хангаж, хоорондын уялдааг хангах чиглэлээр ажилладаг үндэсний хэмжээний төрийн бус байгууллага юм. С.Отгонцагаан Үндэсний холбооны харьяа Хөвсгөл аймгийн салбар төвийг 2014 онд байгуулан дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

  • 2014 оны 3 сард Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Эрхийг бодит болгоё сэдэвтэй 2013 - 2022 “ оны Инчеоны стратегийг Монгол улсад хүлээн авч хэрэгжүүлэх чуулганд оролцсон.
  • 2014 оны 04 сарын17 - нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Эрхийг бодит болгоё 2013-2022 “ оны Инчеоны стратегийг Монгол улсад хүлээн авч хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд анх удаа Хөвсгөл аймагт зохион байгуулж, зөвлөлдөх уулзалтыг төсвөөс хөрөнгө авалгүй ЗДТГ-н хурлын танхимд 150 иргэний оролцоотойгоор Аймгийн Нийгмийн Хөгжлийн хэлтэс, ЗДТГ-тэй хамтран амжилттай зохион байгуулж Аймгийн хөтөлбөр батлуулж хэрэгжилтийг тооцож ажилласан.
  • 2014 оны 04 сарын 21 – нээс 05 сарын 22 - ны хооронд Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Байгууллагуудын Үндэсний холбооноос томилсон ажлын хэсэгт ажиллаж Хөвсгөл аймгийн 14 суманд ХБИ – тэй уулзалт хийж хууль сурталчилж, урлагын тоглолт зохион байгуулж хөдөөгийн 600 гаруй иргэнд үйлчилсэн.
  • 2015 оны 05 сарын 28 - нд АНУ -ын туршлагаар Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүнд хууль сурталчлах хангайн бүсийн төвийг Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Байгууллагуудын Үндэсний Холбооны Хөвсгөл аймгийн салбар төвийг түшиглэн байгуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр 7000 гаруй иргэдэд хууль, тогтоомж, дүрэм,журмыг сурталчилсан.
  • 2015 оны 11 сарын 28 - нд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгаалал шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний 2-р чуулганд төлөөлөгчөөр оролцож бусад хүмүүсээс туршлага судалсан.
  • Засгийн засгийн газрын 2015 оны 53 тогтоолоор халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлж 2015 оны 02 сарын 01–ний өдрөөс олгохоор шийдвэрлэсэн байхад Хөвсгөл аймгийн НХҮ–ний хэлтэс Засгийн газрын тогтоолыг зөрчиж тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг 2015 оны 03 сарын 01–нээс нэмэгдүүлж эмзэг бүлгийн иргэдийн эрхийг ноцтой зөрчсөнийг холбогдох газарт хандаж НХҮХ–ийн 2012–2016 оны Халамжийн сан, Хүний хөгжил сан, Үйл ажиллагааны сангийн хөрөнгийн зарцуулалт, гаргасан тушаал, тогтоол шийдвэрийн биелэлтэнд шалгалт хийлгэхийг хүсч УИХ - ын Өргөдлийн байнгын хороо, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Улсын ерөнхий Аудитор, Сангийн яамны хяналт, аудитын газар, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Санхүүгийн хяналт,аудитын алба, Аймгийн Аудитын газар зэрэг байгууллагуудад хандаж шалгуулж НХҮХ – ийн буруутай үйл ажиллагаанаас болж эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олгогдоогүй тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг олгуулахаар хоёр жилийн хугацаагаар холбогдох газруудад хандаж хөөцөлдсөний үр дүнд 4196 хүний 36410.0 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг нөхөж олгууллаа.
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж,ТББ – ыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, 2013, 2014 онд НХҮХ – ийн дарга асан өөрийнхээ “Итгэлийн бяцхан элч” хэмээх ТББ – ыг нөхрийнхээ нэр дээр шалгаруулж 6945.0 мян төг, 2015 -2016 онд Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо ТББ 8991.5 мян төг, Мөрөн үр жимстэй гэр бүл 377.5 мян төг, ХБХЭЭХ – 15050.3 мян төгрөг олгож Мөрөн сумын ХБИХ өөрийнхээ хувийн болон карманы ТББ – ыг шалгаруулж үр дүнгүй санхүүжүүлсэн зөрчлийг илэрүүллээ.
  • НХҮХ – ийн дарга асан Сэрмэг ХХК – ны Захиралтай 2015, 2016 онд гэрээ хийж 19 сумын 1141 иргэнд харааны шил, контант линз хийж үйлчилгээ үзүүлсэн боловч 27 хүн харааны шил, линзийг аваагүй байхад авсан гэж мөнгө олгосон. Галт сумын 14 иргэнд линз хийгээгүй, харааны шил хийж линз хийснээр мөнгө олгосон. зарим иргэдийн хараанд таарахгүй шил олгосон, Тосонцэнгэл сумын бүрэн хараагүй иргэнд линз шил хийсэн. Харааны шил. Линз хийгээд иргэдээр гарын үсэг зуруулаагүй байхад дутуу баримтаар гүйлгээ хийсэн зэрэг зөрчил илэрч 41 иргэнд 2450.0 мянган төгрөгийг буруу зарцуулсан үйлдэлд акт тогтоогдоод байгаа ба цаашид асуудлыг Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулж хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандсан төрийн албан хаагчдад хариуцлага тооцуулахаар ажиллаж байна.
  • 2016.12 .04 Хөвсгөл аймгийн “Баялаг бүтээгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Аймгийн зөвлөгөөнд “ Тус дэм” хүнсний цехийн ажилчин М.Нарантуяагийн хамт оролцсон.
  • 2015 онд С.Отгонцагаан Хөвсгөл аймгийн Тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагнагдсан.
  • 2016 онд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Хөвсгөл аймаг дахь салбар танхимын “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ENTREPRENEUR – ээр шалгарч Хөвсгөл аймгийн Засаг даргын хүндэтгэлийн талбайд холбооныхоо тугийг мандуулсан.

Авсан гавьяа, шагнал[засварлах | кодоор засварлах]

  • Сумын аврага малчин
  • Монголын Хувсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны Тэргүүний малчин залуу алтан медаль
  • Хөвсгөл аймгийн Тэргүүний ажилтан, цол, тэмдэг
  • Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан, цол,тэмдэг