Солоон, Солонгод
Харагдац
Солоон, Солонгод
[засварлах | кодоор засварлах]Солонгод нь нийт алтай язгуурын хэлний "зүүн этгээд, зүүн зүг, зүүнтэйнх" хэмээх утгатай "сол"-оос үүсэлтэй. ..... түрэг төрлийн хэлнүүдэд энэ үг одоо ч тэр утгаараа үлдсэн байна. .........Солон, Солонгод, солонгос гэх мэтийн нэрс нь нэг эхтэй. Эдгээр овог аймаг хэдийгээр угсаа гарал тусдаа боловч монголын өндөрлөгийн зүүн бие, зүүн захаар оршсоор иржээ. Сол+олон тооны дагавар= сол+н-солон гэж нэрлэж байгаад хожим нь н-олон тооны утгаа алдахад -д, -с, -ийг шинээр залгаж хэрэглэх болжээ. Тэгвэл солон эвенк, солон барга-ыг зүүн эвенк, зүүн барга гэсэн утгатай гэж үзэж болно. Энэ үг монгол хэлэнд солгой гэсэн нэг л үгэнд үлдэн хоцоржээ.