Сонгодог дуурь
Дуурь
Үүсэл
Хөгжимт жүжиг Үүссэн цаг хугацаа ба улс орон Дуурийн бусад төрөл XVI зууны төгсгөл Итали
Опера-балет, опера-сериа, уянгын эмгэнэлт жүжиг, опера-буффа, хошин дуурь, зингшпиль, гранд опера, оперетта.
Дуурь буюу О́пера (итали: opera — хөдөлмөр, бүтээл, туурвил; латин: opera нь opus гэдэг үгнээс гаралтай — хөдөлмөр, бүтээгдэхүүн, уран бүтээл гэсэн утгыг илэрхийлж байдаг) — үг, тайзны үйл хөдлөл болон хөгжмийн нийлмэл хөгжимт драмын уран бүтээлийн төрөл юм. Хөгжмийг туслах, хоёрдогч ач холбогдолтойгоор хэрэглэж байдаг жүжгийн театртай харьцуулбал дуурь нь хөгжмийн үүргийг голлож, түүн дээр суурилж байдгаараа онцлогтой. Дуурийн бүтээлийн утга зохиолын хэрэглэгдэхүүнийг либретто буюу цомнол гэх ба тэр нь уран зохиолын эх бүтээл дээр үндэслэсэн байдаг.
Дээрх дуурь буюу “опера” гэдэг нэршил нь энэ төрлийн бүтээл бий болсноос хойш буюу 1639 оны үед хэрэглэгдэх болсон ба XVIII болон XIX зууны үед бүрэн утгаараа нэрлэгдэх болжээ.
Агуулга
1. Эртний эмгэнэлт жүжиг болон Флоренцийн камерат
2. XVII зууны үеийн дуурь
2.1. Итали дахь хөгжмийн театр
2.2. Бусад оронд дуурь түгсэн байдал
2.3. Францын дуурь ба Люлли
3. XVIII зууны үеийн дуурь
3.1. Герман
3.2. Неополитан дэг
3.3. Опера-сериа
3.4. Опера-буффа
3.5. Австри
3.6. Франц дахь дуурийн урлагийн өрсөлдөөн
3.6.1. Буффоны дайн
3.6.2. “Глюкийнхэн” ба “пиччинийн”
4. XIX зууны дуурь
5. Оросын дуурь
5.1. Дуурийн шинэ дэг
6. Дэлхийн дуурийн урлагийн тухай тоо мэдээ
Эртний эмгэнэлт жүжиг болон Флоренцийн камерат
Эртний Грекийн шаазан эдлэл дээрх зураг. Эртний Грекийн эмгэнэлт жүжгийн дуурийн урлагийн анхдагч өвөг гэж хэлж болох ба тэрхүү эмгэнэлт жүжигт харилцан ярианууд нь гоцлол болон найрал дуутай, авлос, кифарын уянгат эгшигийн дор дуурьсах уянгат дуутай ээлж дараалдаг байжээ. Эсхил, Софокл болон Еврипид нар нь яруу найрагчид байсан төдийгүй чадварлаг хөгжимчид байсан ажээ. Гэхдээ тэдний зохиол бүтээлүүд нь сэргэн мандалтын гэгээрсэн эрдэмтэдийн үе гэхэд зөвхөн бичгийн хэлбэрээр үлдсэн байх ба Еврипидын зөвхөн “Орест”, “Ифигениа Авлидад” гэх бүтээлүүд нь цөөн тооны хөгжмийн хамсраатайгаар үлдсэн байдаг. Тэрхүү зохиолуудыг үзвэл Еврипидад найрал дуу гэхээсээ илүүтэй гоцлоочийн үүрэг ач холбогдол их байсан байна. Энэ хандлага эртний Римийн эмгэнэлт жүжгүүдэд ялангуяа Грекийн яруу найрагчдын бүтээлүүдийг чөлөөтнй найруулсан байдлаар харагдана. Грекийнхийг бодвол Римийн эмгэнэлт жүжгүүдэд жүжигчний дуулах хэсгийн зэрэгцээ хөгжмийн гэх олон тооны үзүүлбэрүүд байжээ. Гэсэн хэдий ч ийм зохиол бүтээлүүдээс цөөн тоогоор үлдсэн байна. Харин XVI зууны төгсгөл үеийн Флоренцийн камератынхан хэмээн түүхэнд нэрлэгдэн үлдсэн гүн ухаантан, энэрэнгүй үзэлтнүүд, яруу найрагч, хөгжимчдийн хувьд бол тэд эртний эмгэнэлт жүжийг сэргээн босгох, дэвшилт үзэлтнүүд нь өөрсдийнхөө үеийг хүртэл хадгалагдан үлдсэн бичиг дурсгал дээр тулгуурлан туурвих, өөрсдийн үзэл бодлоор илэрхийлэн гаргах зорилго байсан юм. Энэ цаг үеийн шашны болон ард түмний энгийн хөгжмийн урлагт ноёлож байсан мотет, мадригал зэрэг дууны төрөлд 20 хоолойгоор дуулсан ч, 3 хоолойгоор дуулсан ч агуулга, үгээ үл ойлгогдох байдалд хүргэдэг, флоренцынхны нэрлэж байснаар “олон хоолойн варвар” хэлбэр нь XVI зууны тэргүүлэгч сэхээтнүүдийн дургүйцлийг хүргэх төдий бус ерөөсөө тэднийг эртний эмгэнэлт жүжиг рүү хандах шалтгаан болсон юм. “Варвар” хэмээн нэрлэгдсэн олон хоолойн урлагт үгийн утга, ач холбогдлыг орхигдуулсан байдаг тул нийгэмлэгийн гишүүд эсрэгээрээ грекийн моноди буюу дан хоолойн урлагийг гаргаж тавих эрмэлзлэлтэй байсан ба энэ нь сонсголонтой хөгжмийн хамсраатай, дуулах гэдэг утгаар бус хүний сэтгэлийг тодорхойлсон тухайн үг, шүлгийн илэрхийлэх хэмжээний хөгжмийн аялгатай, тодорхой хэмжээ, хэмнэл бүхий аялгууд байжээ.
Дуурийн түүхэн дэх анхны хөгжмийн зохиогч Якобо Пери {{}stub}