Сонгох эрх

Сонгох эрх, эсвэл зүгээр л улс төрийн франчиз гэдэг нь олон нийтийн, улс төрийн сонгууль, бүх нийтийн санал асуулгад оролцох эрх юм (энэ нэр томьёог заримдаа санал өгөх эрхийн утгаар ашигладаг). Зарим хэлээр, хааяа англи хэлээр идэвхитэй сонгох эрх буюу сонгууль өгөх эрх болон идэвхигүй сонгох эрх буюу сонгуульд нэр дэвших гэж ялгадаг.[1] Идэвхтэй болон идэвхгүй сонгуулийн эрхүүдийн хослуулан заримдаа бүрэн сонгох эрх гэж нэрлэдэг.[2]


Ихэнх ардчилсан орнуудад боломжит хүмүүс сонгуульд хүссэн нэр дэвшигчдээ санал өгөх боломжтой. Ард иргэд бүх нийтийн санал хураалтанд санал өгөх боломжтой. Жишээлбэл, Швейцарьт үүнийг засгийн газрын бүх түвшинд зөвшөөрдөг. АНУ-д Калифорниа, Вашингтон, Висконсин зэрэг зарим мужууд өөрсдийн бие даасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, иргэдэд бүх нийтийн санал хураалтанд санал болгодог; бусад мужууд болон холбооны засгийн газрууд тэгдэггүй. Их Британид бүх нийтийн санал хураалт нь ховор.

  1. "The Electoral System and Limits on Political Participation", The Constitution of Myanmar, Hart Publishing, 2019, ISBN 978-1-5099-2735-7, retrieved 2024-01-16
  2. Duster, Michelle (2019). "From the Suffrage Movement to the Women's March: Black Women's Fight for Inclusion". Black History Bulletin. 82 (2): 10–11. doi:10.1353/bhb.2019.0013. ISSN 2153-4810. {{cite journal}}: line feed character in |title= at position 69 (help)