Jump to content

Сонины дизайн (ном)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

“Сонины дизайн” (УБ. 2004. 9,5 х.х.). Доктор Б.Болд-Эрдэнийн бичсэн энэхүү бүтээл нь орчин үеийн сонины дизайны тухай бичсэн анхны сурах бичиг бөгөөд дизайны онол, практик, арга зүйн асуудлыг сонин хэвлэлийн хөгжлийн уламжлал шинэчлэл, чиг хандлагатай холбон тайлбарласнаараа онцлог юм. Зохиогч уг бүтээлдээ сонины дизайны үндэс, зарчим, зохиомж, элементүүд, сонины дизайны урлаг, шрифтийн тухай ерөнхий ойлголт, шрифтийн ангилал, хэлбэр, мэдээллийн график, дүрс тэмдэгтүүд, гэрэл зураг, түүний байгуулалт дэглэлт, өнгөний үүрэг зорилго, хэрэглээ, реклам сурталчилгаа, таблойд хэвлэл, сэтгүүлийн дизайны асуудлыг хөндөн бичиж тодорхой дүрслэл, баримт, жишээ, график, зургаар баяжуулан өөрийн үзэл баримтлалыг баталгаажуулжээ. Зохиогч “Сонины дизайн бол шрифт, өнгө, зураг график, илэрхийлэлийн цогц тогтолцоо юм. Бас агуулгын хэлбэр тэмдэгт, билэгдлийн орчин мөн. Энэ тухай номондоо өгүүлсэн болно” (11.3) хэмээн бүтээлийн тухай товчхон дүгнэсэн байдаг. Орчин үеийн тогтмол хэвлэлийн үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, уншигчдын сэтгэхүйд нөлөөлөх нэг чухал хүчин зүйл бол сонины өнгө үзэмж, гадаад дүр төрх болсон өнөөгийн нөхцөлд тогтмол хэвлэлийн дизайны асуудлыг онол, практикийн талаас нухацтай судалж, практик зөвлөмж боловсруулж, үнэлэлт дүгнэлт өгөх шаардлага хурцаар тавигдаж байна. Энэ асуудлыг нааштай шийдвэрлэхэд тодорхой нөлөө үзүүлж, сонины дизайны судалгааны эхлэлийг тавьсанд уг бүтээлийн ач холбогдол оршино. Номыг практик сэтгүүлчид, дизайнер операторууд, их дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнуудад зориулан бичжээ. Бүтээлийг доктор Ү.Хүрэлбаатар редакторласан байна.