Сормуус

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Сормуус бол нvд хамгаалагч мєн. Хvний дээд зовхины сормуус 2, 3, 4 эгнэн ургадаг учраас урт, єтгєн байдаг. Доод зовхины сормуус дан буюу давхар эгнээ ургадаг учраас богино, тачир байдаг. Сормуус нь байнга, тэгэхдээ нэгэн зэрэг бус мэдэгдэмгvй унаж ургаж байх жамтай. Сормуус 6-7 сард л солигдоно. Урт єтгєн хар сормуус нь нvдэнд єнгє оруулж, царай аятайхан болгоно. Зовхины зарим євчин, мэдрэлийн євчнєєр сормуус ургалт алдагдах нь бий. Тийм vед бол сормуус шингэрдэг, эсвэл бvр унадаг. Сормуусаа ургуулъя гэвэл зохих тосоор урьдаар тослоод, зовхиныхоо ирмэгт хєнгєн иллэг хийнэ. Загасны тос, тосон тулуга, бvлйсийн тос нь сормуусыг тогтмол ургуулдаг зvйлс мєн. Сормуусны vзvvр нэлээд нарийн цайвар байдаг. Будчихвал зовхио дэвсгэрлээд улам урт, тод харагдана.

Сормуусыг яаж зєв будах вэ? Сормуусны будгийг vс, нvд, црайн єнгєтэй тохируул. Цайвар vстэй хvнд бол хар хvрэн, бор єнгийн будаг таарна. Эхлээд доод сормуусыг, дараагаар дээд сормуусыг сайтар буддаг. Хатаагаад дараа нь 2-3 удаа сэргээдэг. Сормуусны угаар хємсєгний харандаа буюу нарийн бийрээр зураас тавибал шингэн сормуус єтгєрч харагдах нь бий. Нvдний дотор талын сормуус будагдалгvй хоцрох нь олонтаа байдаг. Тэгвэл нарийн сойзоор будаад єгвєл єтгєн сормуустай, том нvдтэй харагдана. Сормуус хоорондоо наалдвал цэвэр сойз, самны vзvvрээр самнавал наалдааг гаргаж болно. Дээд сормуусаа будаж байхдаа доод талынхыг эвгvй болгодог учраас нимгэн цаас хавчуулаад будвал зvгээр.

'Сормуусанд ч бас арчилгаа хэрэгтэй

Өтгөн, дэрвийсэн урт сормуус нүдийг тодотгож, сайхан харагдуулдаг. Гэхдээ сормуусыг арчлах талаар бид нэг их анхаардаггүй. Тэгвэл сормуусыг хэрхэн арчлах ёстой вэ.

Орой унтахаасаа өмнө багахан наранцэцэгийн тосонд 1-2 дуслыг А витаминтай хольж сормуусандаа түрхэнэ. Ингэхдээ дээш нь үзүүр хүртэл зөөлөн сойзоор самнаж иллэг хийх хэрэгтэй. Ингэвэл сормуус тань унаж, хугарахгүй сайхан ургадаг.

Шар үстэй хүнд хар сормуусны будаг зохихгүй Зарим тохиолдолд шар үстэй бүсгүйчүүд хар сормуусны будгаар будах тохиолдол багагүй байдаг. Тэгвэл энэ хамгийн тохиромжгүй харагдуулдаг байна. Харин хүрэн, цэнхэр, мөнгөлөг саарал будгийг нүднийхээ будагтай хослуулаарай. Мөн таны нүдийг сайхан харагдуулах хоёр дахь алхам бол нүдний харандаа юм. Зовхины харандаа зөөлөн, бас нүдэнд гаж нөлөө үзүүлдэггүй байх ёстой. Дээд, доод зовхины дотор хэсэгт контур буюу хүрээ тавина. Дараа нь сормуусны ирмэгээр хүрээлнэ. Дээд зовхийг хүрээлэхдээ үзүүрийг нь ялимгүй өргөж өгч багсаар тараахад хүрээ нь өргөн болж нүдний хэлбэрийг тодруулж өгнө.

Нүүрний будгийг савандаж арилгах нь хамгийн буруу Энэ нь тун буруу. Сормуусыг хугарч унахад хүргэдэг. Хэрвээ будаг тань нүдэнд гаж нөлөө үзүүлбэл эдгэртэл нь хэрэглэж болохгүй. Будгаа солих хэрэгтэй. Будгийг зориулалтын арилгагч шингэн /лосьон/ буюу сүүн шингэнээр арилгана. Туслах багаж болох үзүүрт нь хөвөн ороосон зориулалтын савхыг сүүн шингэн буюу лосьонд дүрж яг будсан шигээ эргүүлэх хөдөлгөөнөөр арилгана.

Сормуус нүдийг тодотгодог бол хөмсөг ч бас чухал үүрэг гүйцэтгэдэг. Юуны өмнө хөмсгөө засч, будахын өмнө толинд харж, царайныхаа хэлбэрийг сайн ажиглаарай. Учир нь хүний царайны хэлбэр өөр өөр байдгаас хөмсөгний хэлбэр, нүд, уруул, царайны хэлбэртэй тэр бүр зохицдоггүй. Залуу бүсгүйчүүдийн хувьд хөмсгөө хэтэрхий урт, эсвэл хэтэрхий дугуй, нум нь хэтэрхий унжсан засалт, мөн тод будалт хөгшин харагдуулдаг. Дугуй царайтай, шанаа томтой хүнд ергөн засалттай хөмсөг зохидоггүй. Учир нь ийм засалт нүүрийг улам өргөн харагдуулдаг. Харин зуйвандуу царайтай хүнд өргөн хэрнээ илүү хотойлгосон, эсвэл дугуйрсан засалт тохиромжтой. Илүүдэл үсийг (бидний хэлж заншсанаар зэрлэгийг) хусч хэрхэвч болохгүй Учир нь хөмсөгний үс хайш яаш ургаж, мөн арьс хөхөрдөг байна. Үүний оронд зориулалтын хөмсөг зулгаагч, чимхүүрийг хэрэглээрэй. Зэрлэгийг зулгаахын өмнө багаж, гараа спиртээр арчиж, зовхиндоо зузаан тос түрхээд, ургалтын дагуу зулгаадаг. ' Хэрвээ та хөмсгөө жигд ургуулъя гэвэл' Орой бүр зөөлөн үстэй. цэвэр сойзонд тэжээлийн тос түрхээд самнаж заншаарай. Мөн тосон жин тавьж болно. Ургамлын тосыг бага зэрэг халаагаад хөвөнд шингээж ширхгийн дагуу 10-15 минут тавина. Дээр нь уудаг цаас тавьж илүүдэл тосыг авна.

Хөмсгөө будахдаа үснийхээ өнгөтэй уялдуулж өгдөг. Будалтыг үсний ширхгийн дагуу хөнгөн дарж хийнэ. Хэзээ ч тод, өргөн будаж болохгүй. Учир нь хөмсгийг хиймэл мэт харагдуулдаг. Хэрвээ богинохон, шингэн хөмсөгтэй бол эхлээд зөөлөн харандаагаар хэлбэр гаргаад, дараа нь хатуу харандаагаар тодруулж, сойзоор жигд тарааж өгнө.