Спартак (бүжгэн жүжиг)
Спартак | |
---|---|
Найруулсан | Леонид Якобсон |
Зохиосон | Арам Хачатурян |
Анх тоглогдсон огноо | 1956 |
Анх тоглогдсон газар | Киров Театр, Ленинград |
Бүжгэн жүжгийн компани | Киров Бүжгэн жүжиг |
Дүрүүд | Красс Спартак Фригиа Эгина |
Жанр | Неоклассик |
Спартак нь Арам Хачатуряны бүжгэн жүжиг юм. Энэхүү бүтээл нь Ромчуудын эсрэг боссон боолуудын удирдагч Спартакийн Боолуудын гуравдугаар дайн буюу Спартакийн бослогын үеийн тэмцлийг харуулсан түүхэн сэдэвтэй бүжгэн жүжиг бөгөөд боолууд эрх чөлөөгөө олж авснаар дуусдаг нь жинхэнэ түүхээс ялгаатай юм. Хачатурян уг бүжгэн жүжгээ 1954 онд зохиож, үүнийхээ төлөө мөн онд Лениний одонгоор шагнагджээ[1]. Анх 1956 онд Ленинград хотноо Леонид Якобсоны дэглэлтээр тайзнаа тоглосон байна[2]. Гэхдээ Якобсон уламжлалт повант буюу хөлийн хуруун дээрээ бүжих элементийг өөрийн дэглэлтдээ оруулаагүй аж[3]. Уг бүжгэн жүжиг Москвагийн Их Театрын тайзнаа 1958 онд Игорь Моисеевийн дэглэлтээр тавигдсан, гэхдээ 1968 онд Юрий Григоровичийн дэглэсэн хувилбар нь хамгийн их талархал хүлээж, амжилт олжээ[2]. Спартак бүжгэн жүжиг нь Хачатуряны сор болсон бүтээлүүдийн нэг бөгөөд Орос, хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Их Театрын хамгийн алдар цуутай бүжгэн жүжиг билээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Victor Yuzefovich Aram Khachaturyan, p.217 - New York: Sphinx Press, 1985
- ↑ 2.0 2.1 "Ballets: Spartacus". Virtual Museum of the Great Armenian Composer Aram Khachaturian. Татаж авсан: 2009-04-19.
- ↑ Yuzefovich, p.218