Стандарт загвар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Эгэл бөөмийн физикийн "Стандарт загвар" нь цахилгаан соронзон, сул, хүчтэй харилцан үйлчлэлүүдийг нэгтгэн тайлбарласан онол бөгөөд одоогоор ажиглагдаад байгаа бүх эгэл бөөмсийг нэгтгэн системчилсэн юм. Энэ онол 20 зууны сүүлийн хагаст олон физикчдийн шаргуу судалгааны үр дүнд хүчтэй хөгжин одоо хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэртээ ХХ зууны 70-аад оны дундуур бүрэлдэн тогтсон байна. Уг онолын туршилтын баталгаанууд нь түүний байр суурийг бэхжүүлж физикчдийн өдөр тутамын судалгааны хэрэгслэл болсон байна. Баталгаанууд 1995 онд кваркыг нээснээр эхлэж 2000 онд τ(тау) нейтриног, 2013 онд Хиггс бозоныг нээснийг дурдахад л хангалттай. хүргэж байгаа ажээ.