Jump to content

Стандарт урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
                                        Анхны тусламжаас


                                         Бэртэл,гэмтэл

1.1 Тархи толгойны гэмтэл,тархи хөдлөх үед үзүүлэх анхны тусламж Тархины хөнгөн гэмтлийг тархи доргилт гэж ярьдаг.Тархины доргилт гэдэг нь тархины хөндий дахь шингэний тэнцвэртэй байдал алдагдаж, эд эсүүд чичирхийлэн доргиж хөөх, тархины дотоод даралт өөрчлөгдөхийг хэлнэ. Шинж тэмдэг: -Толгой хүчтэй өвдөнө, эргэнэ -Царай цонхийж цайна -Огиулж бөөлжинө -Гүйлгэнэ Яаралтай авах арга хэмжээ: Хөдөлгөөнгүй байлгаж бага зэргийн бариа хийнэ. 1.Үзүүлэх тусламжийг тайлбарлаж зөвшөөрөл авна 2.Хөдөлгөөнгүй байлгаж, толгойд хүйтэн жин тавина Тархины доргилтыг иллэг хийж засах арга -Хоёр нүдний хооронд хамрын угыг чимхэх маягаар 3-5 удаа нухна. -Хоёр хөмсөгний дотор үзүүр хэсэгт 2 хуруугаар 3-5 удаа нухна. -Хоёр хөмсгийг дагуулан түүний дээгүүр гадагш чиглэлээр 3-5 удаа хийнэ. 1. Толгойн үстэй хэсэгт 10 хурууны өндгөөр урдаас нь хойш чиглэлтэй самнах маягаар 8-10 удаа хөнгөн иллэг хийнэ. 2. Өвчтөнг тайван хавтгай гадаргуу дээр зөөлөн ивээс,дэр толгой дор нь тавьж хэвтрийн дэглэмд оруулж, огцом хөдөлгөөн хүнд ажилаас түр чөлөөлнө. Анхааруулга: Тархины хүнд гэмтлүүд, цус харвалтын үед ухаан алддаг тул тархины доргилтоос ялгаж оношлох хэрэгтэй, өөрөөр хэлбэл тархины доргилтын үед ухаан алддагүйг мэдэж байх хэрэгтэй. 2.2 Нурууны гэмтэл ба түүнд үзүүлэх анхны тусламж

Нуруу нь олон нугаламтай нэгдмэл эрхтэн бөгөөд 32-34 үе, нугаламнаас бүрдэнэ. Үүнд: -Хүзүүны 7 -Сэрвээний 12 -Харцаганы 5 -Ууцны 4-5 -Ахар сүүлны 4-5 нугаламаас бүрдэнэ. Аман, хатан хүзүүнээс бусад бүх үе,нугалмууд хоорондоо мөгөөрсөн жийрэг зөөлөвчөөр холбогдон байрладаг.

Нуруу,хүзүү,сээр,харцаганы хэсгүүдийн бат бэх тогтворт чанарыг бүрдүүлэгч хүчин зүйл нь нугалам хоорондын холбоос, үений хойд урдын бүтэц хэсгүүд буюу хойд урд тулгуурын цогц хэсгүүд юм.Эдгээр үений холбоос,жийргэвч мөн нурууны нугалмуудын өөр өөрийн өвөрмөц бүтцээр нуруу нэгэн багана болж,биднийг босоо тэнхлэгт байлгаж чаддаг.

2.3 Хүзүүний нугалмын хугарал,гэмтэл. Тодорхойлолт:

 Тээврийн хэрэгслээс ослын үед,барилга,уул хаднаас унах,хүзүүгээ мушгиулах зэрэг үед үүсдэг,яаралтай арга хэмжээг цаг тухайд нь зөв аваагүй,буруу тээвэрлэлтээс болж хожмын хүндрэлүүд их гардаг, тахир дутуу ба хөгжлийн бэрхшээлтэй болох, амь насанд хүртэл аюултай гэмтэл юм.

Үүнд: -Толгойгоо хөдөлгөж чадахгүй, булчин хөшинги байна -Хүзүүгээ хөдөлгөхөд өвдөлтийн эрч хүч нэмэгдэх ба өвдөлт мөр,гарлуу дамжина -Нэг талын мултралын үед хүзүү гэлжийнэ -Үений холбоос гэмтсэн газар хавдаж,хөхөрнө Яаралтай авах арга хэмжээ: 1. Хамт яваа, ойр орчимд байгаа хүмүүст мэдэгдэн хамтран тусламж үзүүлэхийг асуу учир нь энэ нь аминд халтай бөгөөд ганц хүн хүчрэхгүй 2.Хэвтүүлээд маш түргэн амьсгал, зүрх судасны байдалд үнэлгээ хийнэ. 3.Амьсгал байхгшүй,зүрх зогссон байвал АВС схемийн дагуу тусламжийг үзүүл. 4.Толгой ба хүзүүг хөдөлгөөнгүй бэхэлнэ. 5.Бэхэлгээнд зориулсан стандартын чиг байдаг ч тухайн тохиолдолд байхгүй бол зах маягийн хүзүүвчийг ашиглана.Үүнийг хийхдээ хөвөнг/зузаан 2 см,90Х40 см/ хоёр давхарлана. Хүзүү,эрүү,дагзыг оруулан чанга бэхлэн бинтээр бооно. 6.Хэрэв хүзүүвчийг бүр сайн хийе гэвэл хөвөнгийн голд зөөлөвтөр кардон хавчуулж болно. 7.Бүтээлэг,хувцас хунараар хучиж өг. 8.Өвчтөнийг хэвтээ байрлалд,хөдөө орон нутагт хатуу дамнуурга,модон хаалга,банз ашиглах,хөнжилийн хоёр захаар урт савхан мод,гэрийн унь оруулан дотор нь банз мод хийж 3-4 хүн тээвэрлэнэ.

 а. Дамнуураар тээвэрлэхдээ 1 дэх хүн зөвхөн толгойг шуундаа нааж хөдөлгөөнгүй болгон барина.Хоёр дахь хүн мөрний хажууд,гурав дахь хүн бүсэлхий орчим, 4 дэх хүн хоёр өвдөгний ойродцоо тус тус байрлан тээвэрлэлтийг болгоомжтой гүйцэтгэнэ.
 б. Хөдөө орон нутагт осолдсон бол донсолгоо багатай машинд болж өгвөл машиныхаа голын суудалд дээр хэвтүүлж, нурууг нэг түвшинд байлгахаар тооцоолж тээвэрлэнэ.

9.Өвчтөнд зөв бэхэлгээ,тээвэрлэлтийг хийсээр өвчтөний амь насыг аварч болно.

Өвчтөнд анхны тусламжыг яаралтай богино хугацаанд үзүүлж, ойрын эмнэлэгт хүргэж өгөх шаардлагай.

Нугас гэмтсэний дараа арьсны мэдрэхүй,тэжээл алдагдах тул 48-72 цаг болоход л ууц нурууны араас холголт үүсдэг.Үүнээс сэргийлж өвчтөний дэсгэрийг ямагт тэгш толигор байлгах,нурууг доороос нь нухах зүйлсийг зайлуулж, зөөлөн ивээс хийнэ. 12. Ууц нурууны арьсанд тосон иллэг хийнэ.Шар будаагаар дүүргэсэн гудас хийж хэвтүүлэх нь холгохоос сэргийлэх сайн арга юм.Анхаар:Нурууны гэмтэлтэй өвчтөнд тусламж үзүүлэхдээ яаралтай нэн түрүүнд өвдөлт намдаах эмчилгээ хийнэ.Нурууны багана нь мэдрэлийн судал төгсгөлөөр элбэг байдаг тул гэмтлийн улмаас их хэмжээний судал төгсгөлөөр элбэг байдаг тул гэмтлийн улмаас их хэмжээний өвдөлт өгч гэмтлийн шокт орж ухаан алдана.Өдөрт Парацетамол 500мг-1000мг уулгаж өвдөлтийг дарна. 2.4 Сээр нурууны хугарал,гэмтэл Шинж тэмдэг: -Нуруугаар байж ядталаа хүчтэй өвдөх ба бөхийх,хазайхад өвдөлт ихсэнэ. -Хугарсан нугалмын дагуу дарахад өвдөлт ихсэнэ.-Нурууны шулуун булчин хөвчирч чангарна -Ууцны хотгор тэгширнэ. -Хугарсан нугалмын арын сэртэн арагш овойсон,хөдөлгөөнтэй ч байж болно. -Хэвлийн булчин чангарна. -Арьсан доогуур цус хурсан байж болно. -Хэвтээ байрлалаас хоёр хөлөө өргөж дийлэхгүй.