Стифен Вебстер
Стифен Вебстер (англи.Stephen Webster: 1959 онд төрсөн) -нь өөрийн нэртэй үнэт эдлэлийн брэндийг үүсгэн байгуулагч гэдгээрээ алдартай Британийн үнэт эдлэлийн дизайнер юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Английн Кент мужийн баруун умард нутгийн Грэвсенд (Gravesend) хотод 1959 онд төрсөн. Стифен Вебстер төрсөн хот дахь Грэйвсэндийн сонгодог сургуульд (Gravesend Grammar School) дараа нь Медвэй дизайны коллежид (одоогийн Рочестер дахь Бүтээлч урлагийн их сургууль буюу англи:University for the Creative Arts, Rochester) суралцсан байна.
Тэрээр Тони Шеферд (Алтан эдлэлийн алдартай дарханы компанийн ерөнхий захирал асан) удирдлаган дор сургалтаа дуусгасны дараа Лондонгийн хэд хэдэн дизайны газар урлан бүтээгчээр ажилласан.
Мэргэжилтнүүд түүний ажлыг өндөрөөр үнэлдэг байсан бөгөөд "De Beers Diamond Stakes Trophy" шагналыг хоёр удаа хүртсэн байна.
"De Beers" шагнал 1982 онд хүртсэний дараа ( Вебстер шагнал хүртээд албан ёсоор үнэт эдлэлийн худалдаа эрхлэх болжээ) Вебстер Канад руу явж бие даасан үнэт эдлэлийн дизайн эрхлэх болсон байна.
Тэрээр 1984 онд Их Британид богино хугацаанд эргэж ирээд өөрийн гоёлын эдлэлийн бололмжит зах зээлийг Калифорнид байна гэж үзсэн байна. Алдарт Элизабет Тейлор нэг өдөр түүний уралсан бөгжийг сонирхон авсанаас хойш тэр алдаршсан байна.
Вебстер 1989 онд Лондонд буцаж ирээд "Стифен Вебстер ХХК"-ийг үүсгэн байгуулжээ. Одоогоор тус брэнд нь дэлхий даяар 200 гаруй борлуулалтын цэгтэй бөгөөд Лондон, Беверли Хиллс, Москва, Санкт-Петербург, Киев хотуудад томоохон дэлгүүрүүдтэй ажээ.
2007 онд Вебстер Бүтээлч Урлагийн Их Сургуулиас Урлагийн Хүндэт Магистрын зэрэг хүртсэн.
2013 онд тэрээр Их Британийн эзэнт гүрний одонгоор (Most Excellent Order of the British Empire, MBE) шагнуулсан бөгөөд Британийн үнэт эдлэлийн салбарт сургалт, ур чадвар олгох үйлчилгээнийхэнд зориулсан шинэ жилийн өргөмжлөл хүртсэн байна.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]1989 онд үүсгэн байгуулагдсан Лондонд төвтэй Стифен Вебстер орчин үеийн үнэт эдлэлийн брэнд нь хүчирхэг гоо зүй, шууд танигдах цуглуулгуудаараа алдартай. Стивен Вебстерийн гол санаа нь Британийн уламжлалт гар урлал, алт дархны урлалыг хүндэтгэх явдал юм.
Тэрээр хамгийн сүүлийн үеийн үйл явц, зоримог, ээдрээтэй загварыг зоригтой бий болгодог. Тэрслүү хэрнээ ёс суртахуунтай энэхүү брэнд нь үргэлж анхааралтай, хариуцлагатай эх сурвалжаас авдаг материалыг ашиглан сайн зүйлийг төлөөлдөг. Үнэхээр Стивен Вебстер бол "Алтны Шударга худалдааны" арга барилын анхдагч байсан. Энэхүү өвөрмөц арга барил нь түүнийг салбарын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхэд тусалсан юм.
2013 онд Уэльсийн хунтайж үнэт эдлэлийн салбарт үзүүлсэн үйлчилгээнийх нь төлөө дизайнерт MBE шагнал гардуулжээ.
2015 онд тэрээр 13 дахь удаагийн GEM шагнал гардуулах ёслолын үеэр Оны шилдэг үнэт эдлэлийн дизайнераар шалгарсан бол 2018 онд Лас Вегаст "Шинэ санаачлага дахь шилдэг загвар"-ын шагналыг гардуулав. Вебстер мөн 2012-2017 онд "Rock Vault" кинонд оролцож, Британийн үнэт эдлэлийн шинэхэн авьяастнуудыг өсгөн хүмүүжүүлэх үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь Стивен Вебстерээр удирдуулсан Их Британи болон хилийн чанад дахь шинээр гарч ирж буй Британийн үнэт эдлэлчдийг харуулах, дэмжих зорилгоор байгуулагдсан. Британийн загварын зөвлөлтэй хамтран энэ санааг гаргасан байна.