Стоунхенж
Стоунхенж, Авбюрийн хосолмол бүс* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Стоунхенж | |
Улс | Нэгдсэн Хаант Улс |
Төрөл | Соёлын |
Шалгуур | i, ii, iii |
Дугаар | 373 |
Бүс** | Европ дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1986 (10-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Стоунхенж нь (Англи: Stonehenge, [stəʊ̯n'hɛndʒ]) Английн Уилтширд оршдог бөгөөд тойрог хэлбэрээр байрлуулсан чулуу, шороон байгууламж юм. Уг байгууламжийг НТӨ 2640–2480 оны хооронд байгуулсан гэж таамагладаг ба 3500 жилийн турш ашиглагдсаар иржээ. Нар буцах өдрийн нар мандах үед чулуунуудын зарим нь нэг шугаманд харагддаг байна. Стоунхенжийг “сарсен” гэж нэрлэдэг чулуулгаар хийсэн байдаг. Египет болон Өмнөд Америкт үүнтэй ижил нэн эртний байгууламжууд олддог. Тэд бүгд нар буцах өдрийг тодорхой харуулдаг. Стоунхенж нь эртний үндэстнүүдийн цаг тооллыг хэмжих нэг хэмжүүр байсан гэж үздэг. Тухайн үед уг байгууламж нь одон орон судлалын чухал хэрэгсэл болохоос гадна шашны гүн сүсэг бишрэлийн төв байв. Нас барагсадыг тэнд нутаглуулдаг байсан ба оршуулгын газрын нэг хэлбэр ч гэж үзэх нь бий. Зарим хүмүүс Стоунхенж нь ид шидийн хүч чадал агуулсан газар хэмээн итгэдэг. Стоунхенж нь Английн хааны удмынхны эзэмшилд оршдог байсан бөгөөд түүний эргэн тойрны нутгийн хамтаар Английн соёлын үнэт өвд багтжээ.
Aнглийн нийслэл Лондон хотоос баруун өмнө зүгт 130 километр зайтай Девонширийн намаг, довууд бүхий Солсберийн тэгш тал дээр орших Стоунхенжийн балгасыг ертөнцийн 8 дахь гайхамшиг эртний ертөнцийн томоохон таавар гэж үздэг. Стоунхенж нь чулуун болон хүрэл зуунуудын зааг дээр Крит арал дээр минойсийн соёл иргэншил цэцэглэн хөгжсөн үетэй хугацааны хувьд давхацна. Стоунхенжийн барилга байгууламжийн ажил хоорондоо хэдэн мянган жилийн зайтай хэд хэдэн удаа явагджээ. Манай эриний өмнөх 3100 оны үед тойрог хэлбэрийн суваг, дотоод далан бий болж энэ тойргийн гадна өсгийний чулуу ("холдон гүйж буй ламын гутлын өсгий"), дотор талд нь өргөл барьц тавьдаг хонхорхойнуудыг хийсэн байна. Хожим нь далангийн дотор хоёр эгнээгээр байрлуулсан ногоон цэнхэр өнгийн бараг 8 метр өндөр, 50 тонн жинтэй чулуун хавтангууд босгожээ. Стоунхенжийн сүрлэг цогцолборыг хэн ямар зорилгоор хэзээ яаж барьсныг түүхч, угсаатны зүй судлаач, геологич, хуучныг судлаач, химич, хүн судлаач, барилгын инженер гэх зэрэг төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс өнөө үед судалж олон таамааглал дэвшүүлсээр байгаа ч нэгдсэн ойлголт дүгнэлтэд одоо хэр хүрээгүй байна.
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
ХVII зууны эхээр нэгдүгээр Яков хаан Стоунхенжийг үзээд сэтгэл нь хөдөлж эл барилга байгууламжийн нутаг дэвсгэрийн дvр зургийг тодруулж хэрхэн баригдсан учрыг судлахыг уран барилгач Инино Жонсод үүрэг болгожээ. Жон судалгааны ажлын тэмдэглэлээ цэгцэлж амжилгүй өөд болсон ч хүргэн ах Жон Уэбб нь гүйцээж ном гаргажээ. Английн уран барилгач Ж.Уэбб энэхүү барилга байгууламжийг эртний уран барилгын дурсгалуудтай харьцуулж эдгээр хосгүй бүтээлийг ромчууд барьсан байна гэсэн дvгнэлт хийсэн байна. Стоунхенж нь дөрвөн том чулуун тойргоос бvрдэнэ. Гадаад тойрог нь хавтгай чулуун хавтангуудаас бүрдэх босоо шонгууд юм. Шон бvр нь дунджаар 25 тонн, хавтан нь 700 килограмм жинтэй ажээ. Хоёрдугаар тойрогт нь харьцангуй бага хэмжээний чулуун хавтангууд байга. Гутлын тах шиг дүрстэй гурав, дөрөвдүгээр тойргууд нь дан чулуун хавтангууд ажээ. Тойрог бүр нь 40 тонн жинтэй хоёр босоо, хэвтээ тэнхлэгтэй нэг хавтангаас бvрдэнэ.
Чулуун зуунд амьдарч байсан хvн төрөлхтөний өвөг дээдэс асар том чулуун хавтангуудаар тойрог үүсгэж тойргийн дагуу мөн чулуун хавтангуудаар нүсэр том нуман хаалганууд хийжээ. Энэхүү барилга байгууламж нь тойруулан ухсан сувгууд дагуух шороон далан юм. Энэ бvхиийг маш нарийн тооцоо хийж босгосон нь одоо хэр судлаачдын гайхшийг төрүүлсээр байна. Ойр хавьд нь чулуу олборлох газар ер байхгүй учир чулуун хавтангуудыг Уэльсийн дорнод хэсгээс 380 километр алсаас зөөн авчирсан гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Одоо цагт тэдгээр хавтангуудыг зөөхийн тулд зассан зам, хүч ихтэй чирэгч, өргөгч цамхаг хэрэлэх болно. Гэтэл гурван мянган жилийн тэртээ ямар ч техник байгаагүй үед гэдгээр хавтангуудыг яаж тээвэрлэж байрлуулсан нь өнөө хэр таамаг хэвээр байна. Стоунхенж бол эртний хүмүүсийн одон орны судлалын тєв өөрөөр хэлбэл Сар, Нар, оддын байдлыг судлах тєв байжээ гэж одон орон судлаач профессор Герард Хопкинс үзэж байна. Тэгвэл гvн ухааны доктор Ж.Митчел энэ барилга байгууламж бол чулуунд дvрсэлсэн дэлхийн загвар, бас нэг эрдэмтэн энэ бол эртний хүмүүсийн харь гаригийнхантай холбоо хэлхээ барьж байсан цэг байх гэсэн таамаг дэвшvvлсэн байна. Сүүлийн жилүүдэд Солсбер дэх энэхүү гайхамшгийг ззэж сонирхохоор хэдэн сая жуулчим иржээ. Арилжаанд гарамгай америкчуууд Нью-Жерси муж улсад Стоунхенжийн яг хуулбарыг нь бол зураач Ненси Хольт "Тэнгэрийн уул” нэртэй энэ газар жуулчдын бvхэл бvтэн хотхон байгуулах төсөл хийжээ. Тэрхүү төсөлд Стоунхенжийн ойролцоо хиймэл нуур байгуулж хоёр зуу гаруй төрлийн шувууд нутагшуулах эртний үеийн бусад сонирхолтой зүйлийн хуулбаруудыг хийж байрлуулах зэрэг олон сонирхолтой ажил тусгагдсан байна.
Стоунхенж түүний эргэн тойрныг нарийвчлан судлах явцад энд илуv эрт үеийн барилга байгууламжууд мөн байгааг илрүүлжээ. Стоунхенжоос хойд хэсэгт Огборн дүүрэгт Авебури суурингийн ойролцоо илүү том барилга байгууламж байгаа нь олджээ. Энэ бол босоо цул чулуун хавтангуудаар үүсгэсэн тойрог байлаа. Зарим чулуун хавтан нь Стоунхенжийнхээс хэмжээгээрээ том тойргоор байрлах талбай нь бас харьцангуй илүү ажээ. Тэрчилэн дээрх хоёр барилга байгууламжаас холгүй хөндийд 45 метр өндөр шороон далан байна. Хүний гараар боссон Сильбури нэртэй энэхүү даланг Европ тив дэх хамгийн том хиймэл овоо гэж үздэг юм. Энэхүү далан нь шовгор хэлбэртэй хийгээд он цагийн уртад зургаан шат нь бараг арилсан байна.
Стоунхенж-Сильбури-Авебурийн тэгш хэмтэй гурвалжингийн тал километр юм. Энэ гурван аврага барилга байгууламж нь хоорондоо нийлсэн нэгэн цогц юм. Авебурийн барилга байгууламжийг Стоунхенжийнхээс хоёр мянган жилийн өмнө босгосон гэдгийг эрдэмтэд судалгааны явцад тогтоожээ. Стоунхенжийн тойрог, өргөн гудамжууд хоорондоо могой нарны дvгрэгийг хєндлєн гарч байгаа эртний билэг тэмдгээр холбогджээ. Тийм билэг тэмдэг Египет улсад байна. Чухамдаа Стоунхенжийн хоёр талаараа чулуун хашлагатай өргөн гудамж нь нарны дүгрэгийг билэгдсэн том тойргийг хөндлан гарсан байна.Дэлхий дахинаа алдартай эртний чулуун зэвсгийн үеийн чулуун байгууламж Стоунхэнж ойролцоогоор таван мянган жилийн өмнө байгуулагдсан гэдэг. Чухам ямар зорилгоор эл гайхамшигт цогцолборыг байгуулсан нь одоо ч ойлгомжгүй, эрдэмтдийн маргаантай асуудал хэвээр байна. Эл чулуун байгууламжийг харь гарагийнхны бүтээл гэж зарим эрдэмтэд үздэг бол зарим нь соёл иргэншлийн өндөрлөгт хүрсэн эртний омгийнхны бэлэг гэдэг. Гэтэл бүр эртний хүмүүсийн урлагийн тайз гэсэн онолыг дэвшүүлсэн нэгэн ч буй. Тэгвэл хамгийн сүүлд Британийн археологичид Стоунхэнжийн эргэн тойронд нарийвчилсан судалгаа хийсний дүнд бас нэгэн хувилбар дэвшүүлсэн байна. Тэд чулуун хөшөө анх хоёр том хашаагаар хүрээлэгдсэн байсныг илрүүлсэн аж. Уг хашаа ариун дагшин чулуунуудыг хамгаалсан байж болох талтай бөгөөд нөгөө талаас хүмүүсийг харь ертөнцийн далдын хүчнээс хамгаалах зорилготой ч байж болох гэнэ. Хамгаалагч хашаа НТӨ хоёр мянган жилийн тэртээ үгүй болсон гэж эрдэмтөд тооцоолжээ. Эрдэмтдийн илрүүлсэн эл олдвор. Чулуун байгууламжийг хамгаалах хэрэгсэл байсан гэдэг шинэ таамналд хөтөлж байгаа юм. Гэхдээ их үерийн уснаас уу, нөгөө ертөнцийнхний далдын хүчнээс үү гэдэг нь бас л эргэлзээтэй үлдлээ.
Стоунхенжийн гайхамшиг
[засварлах | кодоор засварлах]Английн нийслэл Лондон хотоос баруун ємнєд зvгт 130 километр зайтай Девонширийн намаг, довууд бvхий Солсберийн тэгш тал дээр орших Стоунхенж хэмээх гайхамшигт чулуун багана оньсого таавар мэт байдлаар жуулчдын сонирхолыг татсаар байна. М.Э.Ө 3100 онд буюу одоогоос 5108 жилийн тэртээ Британын арал дээр амьдарч байсан овог аймгууд нар, сарыг ажиглах гэж босгосон хэмээн таамагладаг ч зөвхөн одон орны дуран хэлбэрээр ашигладаг байсан нь тун эргэлзээтэй юм.
Тус бүр 25000 кг хүнд 30 ширхэг чулуун багана, 50000 кг жинтэй таван ширхэг хаалга, 5000 кг хүнд жинтэй 82 хавтан чулуунууд байдаг. 82 хавтангийн нийт жин 400000 тонн. Ойр хавьд нь чулуу олборлох газар ер байхгvй учир чулуун хавтангуудыг Уэльсийн дорнод хэсгээс 380 километр алсаас зєєн авчирсан гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Эрдэмтэдийн үзэж байгаараар уг чулуун байгууламжийн чулууг усаар болон газраар авчирсан гэж үзэж байна. Чулууг гуалин модоор хийсэн салаар тээвэрлэн 1 тонн ачааг 24 хүн чирч өдөрт 1,5 км газар туулсан гэж таамаглаж байна. Учир нь хэд хэдэн гуалинг банзаар холбож хөвүүлэхэд их хүнд жинг дааж, жолоодоход хялбар байдаг аж. Тус байгууламжийг босгохд дээрхи чулуун хавтангаас гадна 15 км куб гуалин шаардагдсан ба 1000 ажилчин 300 жилийн турш ажиллаж нийт бийеийн хөдөлмөрийн 1,5сая/хүн өдөр зарцуулсан тооцоо гардаг. Юунд яах гэж энэ бүхинйг бий болгосон юм болоо?ХVП зууны эхээр нэгдvгээр Яков хаан Стоунхенжийг vзээд сэтгэл нь хєдєлж эл барилга байгууламжийн нутаг дэвсгэрийн дvр зургийг тодруулж хэрхэн баригдсан болоод хэн барьсан учрыг судлахыг уран барилгач Инино Жонсод vvрэг болгожээ. Жонсон судалгааны ажлын тэмдэглэлээ цэгцэлж амжилгvй єєд болсон ч хvргэн ах Жон Уэбб нь гvйцээж судалсан аж.Английн уран барилгач Ж.Уэбб энэхvv барилга байгууламжийг эртний уран барилгын дурсгалуудтай харьцуулж эдгээр хосгvй бvтээлийг ромчууд барьсан байна гэсэн дvгнэлт хийсэн байна. Стоунхенж тvvний эргэн тойрныг нарийвчлан судлах явцад энд илуv эрт vеийн барилга байгууламжууд мєн байгааг илрvvлжээ. Стоунхенжоос хойд хэсэгт Огборн дvvрэгт Авебури суурингийн ойролцоо илvv том барилга байгууламж байгаа нь олджээ. Энэ бол босоо цул чулуун хавтангуудаар vvсгэсэн тойрог байлаа. Зарим чулуун хавтан нь Стоунхенжийнхээс хэмжээгээрээ том тойргоор байрлах талбай нь бас харьцангуй илvv ажээ. Тэрчилэн дээрх хоёр барилга байгууламжаас холгvй хєндийд 45 метр єндєр шороон далан байна. Хvний гараар боссон Сильбури нэртэй энэхvv даланг Европ тив дэх хамгийн том хиймэл овоо гэж vздэг юм. Энэхvv далан нь шовгор хэлбэртэй хийгээд он цагийн уртад зургаан шат нь бараг арилсан байна. Стоунхенж -Сильбури-Авебурийн тэгт хэмтэй гурвалжингийн тал километр юм. Энэ гурван аврага барилга байгууламж нь хоорондоо нийлсэн нэгэн цогц юм. Авебурийн барилга байгууламжийг Стоунхенжийнхээс хоёр мянган жилийн ємнє босгосон гэдгийг эрдэмтэд судалгааны явцад тогтоожээ. Стоунхенжийн тойрог, єргєн гудамжууд хоорондоо могой нарны дvгрэгийг хєндлєн гарч байгаа эртний билэг тэмдгээр холбогджээ. тийм билэг тэмдэг Египет улсад байна. Чухамдаа Стоунхенжийн хоёр талаараа чулуун хашлагатай єргєн гудамж нь нарны дvгрэгийг билэгдсэн том тойргийг хєндлєн гарсан байна. Гэхдээ Паркер Пирсоны багийнхан зөвхөн энэ хэдэн ясны насжилтыг тодорхойлоход анхаарлаа хандуулсангүй. Эрдэмтэд Даррингтоны хана хэмээн нэрлэдэг нэгэн сонирхолтой газарт судалгаа хийжээ. Энэ нь Стоунхенжээс хойд зүгт, хоёр километр орчим газарт байрладаг аж. Түүний төв хэсэгт Стоунхенжтэй төстэй, "Өмнөд тойрог" гэж нэрлэсэн эртний байгууламж байдаг гэнэ. Өмнө нь эрдэмтэд Өмнөд тойргийн орчмоос хэд хэдэн сууцны балгасыг олсон юм. Даррингтоны ханын ойролцоо 300 гаруй сууц байдаг байж. Энд бүр тухайн үед Европын хамгийн том суурингуудын нэг байсан бөгөөд 17 гектар талбай эзэлдэг байжээ. Даррингтоны хана мөн л МЭӨ 2600-2500 оны үед баригдсан гэдгийг радионүүрстөрөгчийн аргаар тогтоогоод байна. Энэ бүхнээс үзэхэд Стоунхенж нь тусдаа цогцолбор бус, эртний уран барилгын нэг хэсэг нь гэсэн энгийн дүгнэлтэд хүрэхээр байна.
"Английн өв" байгууллагын дарга асан Жефф Уэйнрайт чулуун байгууламж шүтээн мөргөлөөс гадна эртний хүмүүсийн өвчнөө анагаах зан үйлийн төв гэж тайлбарласан байдаг. Түүний хэлснээр бол Стоунхенж дахь оршуулгын үйл явц 2500 онд тасарч, эл цогцолборыг өөр зорилгоор ашигладаг болсон юм байна.