Стратеги (Ерөнхий ойлголт)

Стратеги (Ерөнхий ойлголт) нь стратеги бол зорилгодоо хэрхэн хүрэх, зорилгод хүргэх боломжит нөөцүүдийг (хүн хүч, эдийн засаг, улс төр, ёс суртахуун, оюуны гэх мэт) хэрхэн удирдан зохицуулж, ашиглах талаар хамгийн өргөн ойлголтыг багтаасан байдаг. Зорилгод чиглэсэн бүхий л тэмцлийн хоёрдох түвшин дэх (дагалдах шатанд) тодорхой зорилтуудыг биелүүлэхийн тулд бусад хязгаарлагдмал стратегиудыг хэрэгжүүлэх хэрэгтэй болдог. Стратеги нь strategos гэсэн грек үгнээс гаралтай үг юм. Стратеги гэдэг нэр томьёог МЭӨ 400 жилээс эхлэн Хятадын Сүн Цү хэмээх эрдэмтэн анх Дайны урлаг хэмээн тодорхойлсон байдаг. Энэ үеэс хойш дайснаа ялах стратеги төлөвлөгөө гэсэн нэр томьёо дайн тулаанд ихээхэн ашиглагдах болсон. Харин өнөөгийн нийгэмд стратеги төлөвлөгөөг байгууллагууд, улс орнууд давуу талыг бий болгох, бодлогын түвшинд ашиглаж байна. Энэ үед хамгийн голлох шатны ажлын төлөвлөгөө эс бөгөөс үндсэн стратеги хүрээнд явагдах кампанит ажлыг тодорхойлно. Таны хүсэж буй үр дүнд чинь хүргэхээр нөөц сурвалжуудыг чинь хөтлөх илүү сайн суваг болж боловсруулсан стратеги тань тусална. Өөрчлөлт хийхэд шаардагдах өртөг маш өндөр байна. Сайн бодож боловсруулсан стратегитай байх нь хүн хүчний гарз хохирлын зэрэгцээ амжилтанд хүрэхэд шаардагдах бусад өртөг, золиосыг бууруулж өгнө. Стратеги нь төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон шийдлээс бүрддэг: • Гол зорилтууд болон зорилтот бүлгүүдээ (хүмүүс, байгууллага, хууль журам гэх мэт) сонгож, стратегийг хэрэгжүүлэх богино хугацааны тусгай зорилгуудын талаар тодорхой ойлголтонд хүрэх • Нөөц сурвалжуудаа дахин нягтлах: Холбоотнууд ба сөрөг байр суурьтнууд, боломжтой ба хэрэгцээтэй нөөцүүдээ мэдэж авах (тухайлбал: хүмүүс, цаг хугацаа, мөнгө гэх мэт). • Ямар тактикуудыг хэзээ ашиглахаа шийдэх.
Сонгосон тактикуудаа хэрэгжүүлэх.
Тактикуудынхаа үр дүнд дүн шинжилгээ хийж, үнэлэн сурсан зүйлсээ дараагийн алхмуудаа төлөвлөхөд хэрэглэх.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.