Jump to content

Супер бөөгнөрөл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дэлхийд ойр оршдог галактикийн супер бөөгнөрөл

Супер бөөгнөрөл нь жижиг галактикийн бөөгнөрөл эсвэл хэт олон галактикийн аварга бүлэглэл юм. Тэдгээр нь орчлон ертөнцийн мэдэгдэж байгаа хамгийн том матер бүтэцүүдийн нэг юм. Бидний оршдог Тэнгэрийн Заадас галактик нь манай огторгуйн ойрх галактикийн бүлгийн (54 гаруй галактик агуулсан) нэг хэсэг бөгөөд энэ нь цаашлаад Ланиакийн супер бөөгнөрөл болох Охины ордны нэг хэсэг юм. Супер бөөгнөрөл том хэмжээтэй ба нягтрал бага байдаг учир нь Хаббл өргөтгөлөөр тэлдэгээс болдог. Ажиглагдах боломжтой огторгуй дахь супер бөөгнөрөлүүдийн тоог 10 сая гэж үздэг. Жишээ нь Aбел 901/902 супер бөөгнөрөл нь дэлхийгээс хоёр тэрбум гэрлийн жилийн зайд байрладаг. Галактикийн хэт бөөгнөрөл байгаа нь орчлон ертөнц дэх матери галактикууд жигд тархаагүй байгааг харуулдаг. Тэдгээрийн ихэнх нь хэдэн арван галактик, эсвэл хэдэн мянга хүртэл галактик агуулсан бөөгнөрөл хэлбэрээр нэгтгэгдсэн байдаг. Эдгээр бүлгүүд, кластерууд болон бусад хэлбэрийн тусгаарлагдсан галактикууд нь цаашлаад хэт супер бөөгнөрөл гэж нэрлэгддэг илүү аварга бүтцийг бүрдүүлдэг. Тэдгээрийн оршин тогтнодгыг Жорж Абелл 1958 онд Абелл галактикийн бөөгнөрөлүүдийн каталогиороо анх дэвшүүлсэн. Тэрээр тэдгээрийг "хоёр дахь эрэмбийн кластерууд" буюу бөөгнөрөлүүдийн бөөгнөрөл гэж нэрлэсэн. Супер кластерууд нь "утас", "супер кластерийн цогцолбор", "хана" эсвэл "хуудас" гэж нэрлэгддэг асар том галактикийн бүтцийг бүрдүүлдэг бөгөөд эдгээр нь хэдэн зуун сая гэрлийн жилээс 10 тэрбум гэрлийн жилийн хооронд хэлбэлзэж, ажиглагдаж болох огторгуйн 5% -иас илүү хувийг эзэлдэг. Эдгээр бүтэц нь өнөөг хүртэл мэдэгдэж байгаа хамгийн аврага том материйн байгууламжууд юм. Хэт бөөгнөрөл доторх галактикуудын эргэлтийн тэнхлэгийн чиглэлийг ертөнцийн үүслийн түүхэн дэх анхны процессуудын талаарх ойлголт, мэдлэгийг өгөх боломжтой гэж үзэн зарим эрдэмтэд судалдаг. Хэт бөөгнөрөлүүдийн дунд цөөн тооны галактик байдаг том хоосон орон зайнууд оршдог. Супер бөөгнөрөл нь ихэвчлэн галактикийн бүлэг, бөөгнөрөл гэж нэрлэгддэг бөөгнөрөлийн бүлэгт хуваагддаг. Хэдийгээр Космологийн зарчмын дагуу супер бөөгнөрөл нь орчлон ертөнцийн хамгийн том бүтэц байх ёстой боловч Слоуны цагаан хэрэм зэрэг судалгаануудад илүү том бүтэц ажиглагдсан.