Jump to content

Сурагчийн олон улсын үнэлгээний хөтөлбөр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сурагчийн олон улсын үнэлгээний хөтөлбөр буюу PISA (англи. Programme for International Student Assessment, PISA) нь дэлхийн улс орнуудын сургуулийн сурагчдын үйл ажиллагааны бичиг үсгийн мэдлэг, мэдлэгээ практикт ашиглах чадварыг үнэлдэг хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг 3 жил тутамд явуулдаг байна. Хөтөлбөрт 15 настай өсвөр насныхан хамрагддаг байна. 1997 онд тус хөтөлбөрийг боловсруулж 2000 онд анх удаа хэрэгжүүлсэн байна.

Тестийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага олон улсын шинжлэх ухааны тэргүүлэх байгууллагуудтай консорциум, үндэсний төвүүдийн оролцоотойгоор зохион байгуулдаг ажээ. Консорциумыг Австралийн Боловсролын Судалгааны Зөвлөл (ACER) удирдаж, Нидерландын Боловсролын Хэмжилтийн Үндэсний Хүрээлэн (CITO), АНУ-ын Боловсролын Тестийн Алба (ETS), Японы Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн (NIER), АНУ-ын ВЕСТАТ (WESTAT) болон боловсролын дэлхийн бусад нэр хүндтэй байгууллагууд хамтран ажилладаг байна.

PISA судалгаа нь янз бүрийн улс орны боловсролын системд гарч буй өөрчлөлтийг тодорхойлж, харьцуулах, боловсролын салбарт стратегийн шийдвэрийн үр нөлөөг үнэлэх боломжийг олгодог мониторингийн судалгаа юм. PISA сургуулийн боловсролын чанарын хяналтыг унших бичих, математикийн мэдлэг, байгалийн ухааны мэдлэг, компьютерийн мэдлэгтэй байх гэсэн 4 үндсэн чиглэлээр явуулдаг. PISA 2000-2015 судалгааны үр дүнгээс харахад дунд боловсрол хамгийн сайн нь Зүүн Азийн орнууд болох Хятад, Өмнөд Солонгос, Сингапур, Япон байгаа бол Европт Финланд, Эстони, Швейцар, Польш, Нидерланд улсууд дээгүрт орж байсан аж.

2000 онд 32 орны 265 000 сурагч хөтөлбөрт хамрагдсан байна. Үндсэн сэдэв нь -унших бөгөөд уншсан зүйлээ ойлгох байв. Энэхүү тестийн асуултын 3/2 энэ сэдэвт зориулагдсан байв.

PISA-2003 он тестэд 43 орны 275 000 сурагчид хамрагдсан байна. Унших тестээр Финланд 543 оноо авч тэргүүлсэн бол АНУ— 495 оноо, ОХУ- 442 оноо, Серби— 412 оноо авч байжээ. Математиаар Хонгконг 550 оноо авч тэргүүлсэн бол АНУ -483 оноо, ОХУ- 468 оноо, Итали—466 оноо авч байжээ. Байгалийн шинжлэх ухаанаар Финланд 549 оноотой тэргүүлж, АНУ-491 оноо, Орос-489 оноо, Италии — 486 оноо авч байжээ.

2006 онд 57 улс оролцож Өмнөд Солонгос 556 оноо авч тэргүүлсэн бол, Орос- 440 оноо авчээ. Математикийн тестээр Тайвань 549 оноо авч тэргүүлсэн бол Орос- 476 оноо, АНУ- 468 оноо, Израиль—442 оноо авчээ. Байгалийн шинжлэх ухааны тестээр Финланд 563 оноо авч тэргүүлсэн бол АНУ- 489 оноо, ОХУ-479 оноо, Итали -475 оноо авчээ.

2009 онд 74 орны сурагчид хамрагдсан байна. Уншлагаар - БНХАУ-ын Шанхай хотын сургууль- 556 оноо авч тэргүүлсэн.

2012 онд PISA-д 65 орон оролцсон байна. Олныг хамарсан тестэнд анх удаа шинэ төрлийн асуудлыг санал болгосон. Үүнд интерактив асуудал (interactive problems) буюу виртуал төхөөрөмж (жишээлбэл, MP3 тоглуулагч, агааржуулагч) -ийг бие даан ашиглаж чадвар байсанаар онцлог байжээ.

PISA-2015 оны тестэд 70 улс хамрагдсан байна. Өмнө нь хэрэглэж байсан тестийн аргуудын зэрэгцээ сурагчдын санхүүгийн мэдлэгийн судалгааг хийсэн байна.

2018 оны тестийн судалгаанд унших боловсролд түлхүү анхаарсан. Судалгаанд 15 настай дунд сургуулийн болон мэргэжлийн сургуулийн сурагчид хамрагдсан байна.

КОВИД цар тахлын хүндэрлээс шалтгаалж PISA 2021-г 2022 онд явуулахаар PISA-гийн удирдлага шийдвэрлэсэн байна.

PISA 2022 -ийн математикийн тестэд бүтээлч сэтгэлгээний нэмэлт асуудлууд орсон байна. Математикийн PISA 2022 систем шинээр нэвтрүүлсэн байна.

2003-2015 оны үнэлгээний харьцуулалт

[засварлах | кодоор засварлах]
Математикийн чадвар
2015 2012 2009 2006 2003
Дундаж дүн Улс Байр Дундаж дүн Байр Дундаж дүн Байр Дундаж дүн Байр Дундаж дүн Байр
490 Олон улсын дундаж тоо 494 495 494 499
1 413 Албани 57 394 54 377 53
2 360 Алжир 72
3 409 Аргентин 58
4 494 Австрали 25 504 17 514 13 520 12 524 10
5 497 Австри 20 506 16 496 22 505 17 506 18
6 531 Хятад 6
7 507 Бельги 15 515 13 515 12 520 11 529 7
8 377 Бразил 68 389 55 386 51 370 50 356 39
9 441 Болгар 47 439 43 428 41 413 43
10 456 Аргентин 43 418 49
11 516 Канад 10 518 11 527 8 527 7 532 6
12 423 Чили 50 423 47 421 44 411 44
13 542 Тайвань 4 560 3 543 4 549 1
14 390 Колумби 64 376 58 381 52 370 49
15 400 Коста-Рика 62 407 53
16 464 Хорват 41 471 38 460 38 467 34
17 437 Кипр 48
18 492 Чех 28 499 22 493 25 510 15 516 12
19 511 Дани 12 500 20 503 17 513 14 514 14
20 328 Доминикан 73
21 520 Эстони 9 521 9 512 15 515 13
22 511 Финланд 13 519 10 541 5 548 2 544 2
23 493 Франц 26 495 23 497 20 496 22 511 15
24 371 Умард Македони 69
25 404 Гүрж 60
26 506 Герман 16 514 14 513 14 504 19 503 19
27 454 Грек 44 453 40 466 37 459 37 445 32
28 548 Хонгконг 2 561 2 555 2 547 3 550 1
29 477 Унгар 37 477 37 490 27 491 26 490 25
30 488 Исланд 31 493 25 507 16 506 16 515 13
31 386 Индонези 66 375 60 371 55 391 47 360 37
32 504 Ирланд 18 501 18 487 30 501 21 503 20
33 470 Израил 39 466 39 447 39 442 38
34 490 Итали 30 485 30 483 33 462 36 466 31
35 532 Япон 5 536 6 529 7 523 9 534 5
36 380 Иордани 67 386 57 387 50 384 48
37 460 Казахстан 42 432 45 405 48
38 524 Өмнөд Солонгос 7 554 4 546 3 547 4 542 3
39 362 Косово 71
40 482 Латви 34 491 26 482 34 486 30 483 27
41 396 Ливан 63
42 478 Литв 36 479 35 477 35 486 29
43 486 Люксенбург 33 490 27 489 28 490 27 493 23
44 544 Макао 3 538 5 525 10 525 8 527 8
45 446 Малайз 45 421 48
46 479 Мальта 35
47 408 Мексик 59 413 50 419 46 406 45 385 36
48 420 Молдов 52
49 418 Черногори 54 410 51 403 49 399 46
50 512 Нидерланд 11 523 8 526 9 531 5 538 4
51 495 Шинэ Зеланд 21 500 21 519 11 522 10 523 11
52 502 Норвеги 19 489 28 498 19 490 28 495 22
53 387 Перу 65 368 61 365 57
54 504 Польш 17 518 12 495 23 495 24 490 24
55 492 Португал 29 487 29 487 31 466 35 466 30
56 402 Катар 61 376 59 368 56 318 52
57 444 Румын 46 445 42 427 42 415 42
58 494 Орос 23 482 32 468 36 476 32 468 29
59 564 Сингапур 1 573 1 562 1
60 475 Словак 38 482 33 497 21 492 25 498 21
61 510 Словени 14 501 19 501 18 504 18
62 486 Испани 32 484 31 483 32 480 31 485 26
63 494 Швед 24 478 36 494 24 502 20 509 16
64 521 Швейцар 8 531 7 534 6 530 6 527 9
65 415 Тайланд 56 427 46 419 45 417 41 417 35
66 417 Тринидад ба Тобаго 55 414 47
67 367 Тунис 70 388 56 371 54 365 51 359 38
68 420 Турк 51 448 41 445 40 424 40 423 33
69 427 Нэгдсэн Эмират 49 434 44
70 492 Их Британи 27 494 24 492 26 495 23 508 17
71 470 АНУ 40 481 34 487 29 474 33 483 28
72 418 Уругвай 53 409 52 427 43 427 39 422 34
73 495 Вьетнам 22 511 15