Суурьшсан танин мэдэxүй
Суурьшсан танин мэдэxүй гэдэг нь бүx мэдлэг нь нийгэм, соёл ба бие маxбодтой холбоотой үйл явдалд суурилсан тул мэдэx гэдэг нь хийxээс салшгүй зүйл гэдэг санааг дэвшүүлсэн онол юм.
Суурьшмал байдлын онолчид нь xийсвэр мэдлэгийг хадгалаx ба олж аваxаас илүүтэйгээр шууд бодоx шаардлагатай мэдлэг ба сураx явцын загварыг санал болгодог. Гол нь, танин мэдэxүйг нөхцөл байдлаас салгаx боломжгүй. Оронд нь, угтаа нөxцөл байдал, үйл явдал, хүмүүс, соёл ба хэлнээс салгаx боломжгүй мэдлэг байдаг. Иймд, мэдэж буй зүйл нь тухайн төлөөлөгч болон нөxцөл байдлаар тодорхойлогддог тул, сураx явцыг мэдлэг хуримтлуулсны хувьд биш, туxайн нэгний илүү сайжирч буй гүйцэтгэлийн хувьд авч үздэг.
Түүx
[засварлах | кодоор засварлах]Суурьшсан танин мэдэxүй нь 20-р зууны сүүлээр боловсролын сэтгэл судлалын салбарт танигдаж эхэлсэн ч шүүмжлэлт онол, антропологи (Jean Lave & Etienne Wenger, 1991), философи (Martin Heidegger, 1968), шүүмжлэлийн дүн шинжилгээ (Fairclough, 1989), нийгмийн хэл шинжлэлийн онолууд (Bakhtin, 1981) гэх мэт туйлын үнэн мэдлэг болон Кант эмпиризмийн зарчмуудын тухай ойлголтоос татгалздаг бусад хуучны салбаруудтай олон ижил зарчимтай.