Сэндэнжавын Дулам

Сэндэнжавын Дулам (1950 оны 5-р сарын 13 нд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутаг “Бүлээн” хэмээх газар төрсөн)- Монгол улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1958-1962 онд Баянбулаг сумын бага сургууль, 1962-1968 онд Баянхонгор аймгийн Байдрагийн дунд сургуульд тус тус сурч, 1968-1973 онд МУИС-ийн “Монгол хэл, уран зохиолын ангид сурч дүүргэжээ. 1973 оноос МУИС-д багш, тэнхимийн эрхлэгчээр 43 жил ажиллаад, тэтгэвэрт гарсны дараа СУИС-д тэргүүлэх профессороор ажиллаж байгаа. 1985-1987 онд Францын Парисын Дорно дахины хэл иргэншлийн  дээд  сургуульд монгол хэл, соёлын зочин профессороор ажилласан. Страссбургийн их сургууль, Германы Бонны Их Сургууль, Их Британий Кембрижийн Их Сургуульд уригдан лекц уншсан.

1982 онд Москвад ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд “Монгол домог зүйн дүр, утга зохиолын уламжлал” сэдвээр хэлбичгийн ухааны дэд эрдэмтний (Ph.D) зэрэг, 1997 онд “Монгол аман зохиол, утга зохиол дах бэлгэдэл зүйн тогтолцоо” сэдвээр хэл бичгийн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг Буриадын нийгмийн шинжлэх ухааны институтэд хамгаалжээ.

2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан.


Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

“Монгол домог зүйн дүр”, “Цагаан сарын бэлгэдэл”, “Дархад бөөгийн уламжлал”, “Монгол домогзүйн бичвэр”, “Монгол нүүдлийн ёс, бэлгэдэл”,"Монгол бэлгэдэл зүй" 4 боть, "Монгол соёл иргэншлийн утга тайлал", "Чингис хааны төрийн бэлгэдэл", "Монгол аман зохиолын онол" I, II (Г.Нандинбилигийн хамт) зэрэг нэгэн сэдэвт зохиол, “Уран зохиолын онолын үүд”, “Дорно дахины уран  зохиолын үүд”, "Монгол соёл иргэншил судлал" зэрэг сурах бичиг, гарын авлага зохиожээ.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

1999  онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2005 онд Академич Б. Ринчений нэрэмжит шагнал, 2005 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, 2017 онд Монгол Улсын Ардын багш цолоор тус тус шагнагдсан. 2015 онд Франц Улсын "Эрдмийн дал мод" одонгоор шагнагджээ: