Сюрреализм
Сюрреализм (франц. surréalisme, үгчилбэл — «реализмын дээрх», «бодит юмны дээр») 1920-иод онд өрнөдийн авангардизмаас үүссэн 20-р зууны уран сайхны урсгал юм. Энэ нь зүйрлэл, парадокс хэлбэрийн хослолуудаар тодорхойлогддог. Сюрреализм нь 1960-аад онд шинэ урсгалууд гарч ирэх хүртэл 40 жилийн турш хөгжсөн гэж үздэг.
Сюрреалист зураач-уран бүтээлчдийн дунд Сальвадор Дали, Рене Магритт, Жоан Миро, Жоржио де Чирико, Макс Эрнст ордог бөгөөд гэрэл зурагчид Филипп Халсман, Ман Рэй, Грета Стерн болон кино бүтээгчид нь Жан Кокто, Луис Бунюэл нар багтддаг юм.
Бодит мэт харагдах боловч бодит байж боломгүй дүрслэл. Дадаистуудын адилаар сюрреалистууд хачин жигтэй, учир утгагүй, зүй тогтолгүй юмсыг дүрсэлж, түүнийгээ урлагийн хөрөнгөтний үзэл баримтлалыг эргэлзээнд оруулахын тулд ,харин ухамсрын нэлээд гүнд хүрэхэд чиглүүлж байлаа. Сальвадор Дали, Макс Эрнст, эсвэл Жоржо Де Кирико зэрэг зураачид өөрсдийн онгод хиймориор омантизм болон символизмаас эрж хайж байжээ. Гэхдээ уран бүтээлийнхээ үндсэн эрч хүчийг тэд Зигмунд Фройдийн зүүд нойрны сэтгэлзүйн тайлбараас авдаг байлаа. Сальвадор Далигийн дүрүүд тайлбарлагдамгүй зөн совин, дохиогоор дүүрэн байдаг тул гэрэлд хөвж явах мэт зүүд нойр шиг санагдуулна. Тийм ч зовлонтой биш хирнээ самууруулж мэдэх ертөнц бельгийн зураач Рене Магриттын бүтээлд тусдаг. Тэрээр амьдралын бодит байдал болон зурагдсан бодит байдлын хоорондын ялгааг олж харахыг үзэгчдээс шаардахын тулд ердийн юмсыг сюрреалист байдлаар илэрхийлдэг. Жоан Мирогийн хийсвэр дүрсүүд, нөгөө талаас, баяр баясгалантай, бас алиа марзан. Түүний нарийн нугаларсан шугамууд болон өнгөний хөдөлгөөнт толбонууд зөгнөлийн үсрэлтэнд үндэслэл нь болдог. Иймэрхүү хөнгөн чанарыг Александр Кальдерын хөдөлгөөнт баримлуудаас харж болно. Тэдгээр нь агаарын ялигүй хөдөлгөөнд хариу үзүүлж, үүнийхээ дараа хамгийн ер бусыг хэлбрийн олдог. Ухамсарт хянагддаггүй, санамсаргүй болон өөрөөсөө шууд гардаг хэлбрүүд сюрреалистуудын хувьд гол тодорхойлогч үүрэгтэй. Тийм маягаар тэд ухамсаргүйн хүчинд тулж ойртохоор найдаж байжээ.