Jump to content

Network layer

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Сүлжээний түвшин-с чиглүүлэгдэв)

Network layer буюу Сүлжээний түвшин нь компьютерын сүлжээний OSI загварт тодорхойлогддог сүлжээний үйл ажиллагааны хийсвэрлэлтийн түвшин. Тус түвший протоколууд нь пакетийг хост хооронд дамжуулах, рүүтэр хооронд пакетыг замчлах үүрэгтэй.

Өнөөгийн интернэт болон бусад компьютерын сүлжээнүүд нь TCP/IP протоколын багцыг хэрэглэдэг[1] бөгөөд үүний Internet layer буюу Интернэт түвшин нь OSI-гийн сүлжээний түвшинтэй ерөнхийдөө дүйцнэ. Эдгээр нь гэхдээ хоорондоо ялгаатай бөгөөд OSI-гийн сүлжээний түвшин нь сүлжээгээр мэдээлэл дамжуулах чадвартай бүх протоколыг өөртөө агуулах бол TCP/IP нь зөвхөн Интернэт протокол ашиглан сүлжээ хоорондын дамжууллыг дэмжинэ гэсэн байдаг. Түүнчлэн TCP/IP-д тус тусын түвшингүүдэд хуваахыг шаардлага болгоогүй байдаг тул Интернэт сүлжээний стандартыг хөгжүүлж дэлгэрүүлдэг Internet Engineering Task Force (IETF) байгууллага нь тус хоёр түвшинг адилтгахгүй байхыг зөвлөдөг.[2]

Өгөгдлийг олон сүлжээ дамжиж хост хооронд дамжуулах үүргийг сүлжээний түвшин хариуцна. Үүний сацуу quality of service (QoS) буюу зарим төрлийн пакетүүдад давуу эрх олгох механизмийг бүрдүүлдэг.

  • Холболт үүсгэх эсэх: холболт үүсгэхгүйгээр мэдээлэл дамжуулах
Интернэт протокол буюу IP ашиглан пакет дамжуулахад ACK буюу пакетийг амжилттай хүлээн авсаныг мэдэгдэх зурвасыг явуулах шаардлагагүй гэдгээрээ холболтгүй дамжуулал болно. OSI загварын өндөр түвшингүүдэд холболттой дамжууллыг хэрэгжүүлдэг (жишээлбэл TCP протоколд)
  • Хостуудыг хаяглах
Сүлжээнд холбогдсон төхөөрөмж бүр нь бие биенээсээ ялгаатай хаягтай байх ёстой. IP-д үүнийг IP хаяг гэнэ.
  • Зурвасуудыг цааш дамжуулах
Компьютерын сүлжээг сабнэт буюу дэд сүлжээнүүдэд хуваадаг тул эдгээр сабнэт хооронд өгөгдөл дамжуулахдаа рүүтэр буюу замчлагч төхөөрөмжийг хэрэглэдэг.

OSI загварын хувьд авч үзвэл transport layer-аас ирсэн зурвасыг data link layer руу дамжуулна.

  • Tanenbaum, Andrew S. (2003). Computer networks. Upper Saddle River, New Jersey: Prentice Hall. ISBN 0-13-066102-3.