Jump to content

IP хаяг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

IP хаяг нь компьютерын сүлжээнд холбоотой, IP буюу Internet Protocol-ийг ашиглан холбогдож байгаа бүх төхөөрөмжинд байдаг тоон хаяг юм. IP буюу Интернэт протокол нь сүлжээнд байгаа компьютерууд хэрхэн яаж хоорондоо холбогдохыг үзүүлдэг дүрэм юм. Өөрөөр хэлбэл өөр хоорондоо ярилцдаг хэл юм. Интернэт протоколын IPv4 ба IPv6 гэсэн хоёр хувилбар байдаг бөгөөд тус бүрийн хаяглалтын схем өөр.

IP хаягууд нь хоёртын тооллоор хадгалагддаг боловч дэлгэцэнд харуулахдаа хүнд илүү ойлгомжтой 192.168.0.1 (IPv4) эсвэл 2001:db8:0:1234:0:567:1:1 (IPv6) гэх мэт хэлбэрээр гаргадаг. IP хаягийн үүргийг дараах хэлбэрээр тодорхойлжээ: "Нэр нь бидний хайж байгаа зүйлийг тодорхойлдог. Хаяг (address) нь хаана байгааг нь харуулдаг. Зам (route) нь яаж тэнд очихыг харуулдаг юм."

TCP/IP-г анх зохион бүтээхдээ IP хаягийг 32-бит тоогоор тодорхойлсон бөгөөд Internet Protocol Version 4 (IPv4) буюу IPv4 хувилбар нэрээр одоо ч гэсэн хэрэглэгдсээр байгаа болно. Гэсэн хэдий ч интернетийн хурдацтай өсөлтийн улмаас IPv4 хаягийн нөөц хүрэлцээгүй болж байгаа учраас шинэ хаягийн систем - IPv6-г 128 бит хэрэглэн боловсруулжээ.

Интернет протокол нь сүлжээнүүдийн хооронд мэдээллийн багцуудыг чиглүүлэх үүрэгтэй бөгөөд IP хаягууд нь сүлжээний бүтэц, зам дээр мэдээллийн эх үүсвэр болон хүрэх төхөөрөмжийн байрлалыг тодорхойлж байдаг. Энэ зорилгоор IP хаягны зарим битүүд нь сабнэт буюу дэд сүлжээг тодорхойлоход хэрэглэгддэг. CIDR (Classless Inter-Domain Routing) бичлэгээр бол дэд сүлжээг тодорхойлогч битийг IP хаягны ард 192.168.100.1/16 байдлаар тэмдэглэдэг. IP хаяг нь дотоод (дотоод сүлжээнд хэрэглэх) болон гадаад (интернет, WAN сүлжээнд) байж болно.

IP хаягны эхэн үеийн стандартуудад IP хаягийг үүнийг компьютер эсвэл сүлжээний төхөөрөмж тус бүрд онцгойгоор зааж өгсөн байхаар төлөвлөж байжээ. Гэсэн хэдий ч хувийн буюу дотоод сүлжээнүүд олноор гарч ирэхэд заавал тус тусдаа IP хаягтай байх нь хүрэлцээгүй болохоор байсан тул RFC 1918 стандарт гаргасан бөгөөд энэ стандартын дагуу хэн ч, хаана ч дотоод сүлжээндээ хэрэглэж болохоор дотоод IP хаягуудыг тодорхойлж өгсөн. Харин эдгээр дотоод сүлжээнүүд нь интернетд хандахдаа NAT буюу Network Address Translation ашиглан нэгдсэн нэг гадаад хаягаар хандаж болдог байна.

Дэлхий дээрх IP хаягны зохион байгуулалт, бүртгэлийг Internet Assigned Numbers Authority (IANA) байгууллага хариуцдаг. Энэ байгууллага бүс нутгийн 5 бүртгэлийн байгууллагатай хамтран улс улсын интернэтийн үйлчилгээ үзүүлэгч (ISP) байгууллагууд болон бусад талуудад IP хаягуудыг хуваарилан өгдөг.

IPv4 хаягны бүтэц

IPv4 нь интернэт протоколын анхны хувилбар юм. Өнөө цагт хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа протокол юм. IPv4 хувилбар нь нийтдээ 4,294,967,296 хаягны сантай. Энэ тооноос цааш явах боломжгүй юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн интернэтийн ихэнх урсгалыг энэ хувилбарын хаягттай хэрэглэгч эзэлж байна.

IPv6 хаягны бүтэц

Энэ хувилбар нь өнөө цагийн өсөн нэмэгдэж байгаа интернэт хостуудыг хаяглах маш олон тооны тоо тоймшгүй хаягын сантай юм. Мөн бусад олон боломж, бололцоотой. Энэ хоёр хувилбарын гол ялгаа нь: Хаяглалтын тоондоо л байгаа юм. IPv4 хувилбар нь ердөө л 4,294,967,296 хаягын сантай бол IPv6 хувилбар нь 340,282,366,920,938,463,374,607,431,768,211,456 хаягын сантай. IPv4-өөс IPv6 руу шилжих Цаашид интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд IPv4 хаягын дутагдлаас болж IPv6 руу шилжихээс өөр гарц үгүй болж байна. Дэлхийн олон интернэт үйлчилгээний компаниуд IPv4-өөс IPv6 руу шилжих өөр өөрийн тактик төлөвлөгөөгөө боловсруулан шилжиж байна

 Commons: Computer network – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: IP хаяг – Энэ үгийг тайлбар толиос харна уу