Сүргийн дархлаа
Сүргийн дархлаа
[засварлах | кодоор засварлах]Сүргийн дархлаа гэдэг нь халдварт өвчний хамгаалалтын нэг хэлбэр юм. Дэлгэрэнгүй хэлбэл, хүн амын вакцинжуулалтаар эсвэл өмнө нь өвдөж дархлаатай болох үед дархлаагүй хүмүүсийн халдвар авах магадлал буурах явдал юм.
Эерэг нөлөө
[засварлах | кодоор засварлах]Зарим хүмүүс вакцин хийлгэсний дараа дархлаа тогтож чадахгүй эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар вакцин хийлгэж чадахгүй, аюулгүй байдлын үүднээс эсвэл идэвхгүй дархлаа нь вакциныг үр дүнгүй болгодог тул шинэ төрсөн нярай хүүхдүүд дархлаагүй байх үе бий. Үүнд сүргийн дархлаа хамгаалалт болдог.
Сүргийн дархлааг дээшлүүлснээр, хүн амаас өвчлөлтүүд аажмаар алга болж, үр дүнд нь дэлхий даяар өвчлөл нь бүр мөсөн устаж, эсвэл хангалттай хэмжээгээр буурна. Вакцинжуулалтаар дамжуулан сүргийн дархлааг нэмэх нь олон өвчний тоог бууруулахад хувь нэмэр оруулдаг.
Сөрөг нөлөө
[засварлах | кодоор засварлах]Сүргийн дархлаа нь эмгэг төрүүлэгчдэд дарамт болж, вирусийн хувьсалд нөлөөлж, сүргийн дархлаанаас зайлсхийж, өмнө нь дархлаатай хүмүүст халдварлах чадвартай, зугтах мутант гэгддэг шинэ омгийн үйлдвэрлэлийг дэмжинэ.