Сүхбаатарын Эрдэнэболд
Харагдац
Сүхбаатарын Эрдэнэболд | |
|---|---|
![]() | |
Хүний эрхийн дэд хорооны дарга | |
| Албан тушаалаа авсан 2024 | |
| Ардчилсан Залуучуудын Холбоо | |
| Албан тушаал хашсан 2017–2023 | |
| УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга, зөвлөх | |
| Албан тушаал хашсан 2022–2024 | |
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | 1983 оны 2 сарын 2 Дархан (хот) |
| Улс төрийн нам | Ардчилсан нам |
| Эхнэр, Нөхөр | Дашзэвэгийн Уранзаяа |
| Хүүхэд | 3 |
| Боловсрол |
50-р сургууль Монгол Улсын Их Сургууль Индиана Их сургууль Харвардын их сургууль |
| Мэргэжил |
|
| Гарын үсэг | [[File: |
| Вэб сайт | facebook page |
Сүхбаатарын Эрдэнэболд
[засварлах | кодоор засварлах]Сүхбаатарын Эрдэнэболд (1983 оны 2-р сарын 2-нд Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн) -Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1991-2001онд- Нийслэлийн 50 дугаар дунд сургууль,
- 2001-2006 онд- Монгол Улсын Их сургуулийн Хууль Зүйн Сургууль,
- 2007-2008- АНУ-ын Индианагийн Их сургуулийн Хуулийн сургууль,
- 2015-2016- Харвардын Их сургуулийн Жон Ф.Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуулийг тус тус дүүргэсэн.
Ажлын туршлага
[засварлах | кодоор засварлах]- 2000-2003 он- Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн Хүүхэд сургалт, танин мэдэхүйн Ерөнхий редакцид “Толь” нэвтрүүлгийн хөтлөгч,
- 2003-2006 он Нээлттэй Мэтгэлцээний Холбоонд сургагч багш,
- 2009 он Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны харъяа Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн Гадаад харилцаа, Хүний нөөцийн ажилтан,
- 2009-2015 он Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Тамгын Газрын Олон Нийттэй Харилцах, Мэдээлэл Боловсруулах албаны дарга, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч,
- 2010 оноос Түүх соёлыг дэмжигч Жак Уэтерфорд сангийн тэргүүн,
- 2016-2020 он Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгч,
- 2018-2024 он Монголын Байт Харвааны Холбооны Ерөнхийлөгч, Хүндэт Ерөнхийлөгч,
- 2017-2023 он Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч,
- 2018-2024 он “Mарс” төслийн санаачлагч, Монголын Сансрын Судалгаа, Хөгжүүлэлтийн Төвийн Тэргүүн,
- 2022-2024 он УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга, зөвлөх
- 2023-2024 он Төвийн Бүсийн Хөгжлийг Дэмжих Агентлагийн тэргүүн,
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж байна.
Санаачилсан төсөл, хөтөлбөрүүд
[засварлах | кодоор засварлах]- MARS-V
Сүхбаатарын ЭРДЭНЭБОЛД-ын санаачилсан Улаан нүдэн гараг буюу “Марс” төсөл нь дэлхийн технологийн шилдэг 10 төслийн нэгээр шалгарсан. Марс гараг бол маш хүйтэн агаад, жилийн дундаж нь хасах 63 хэм байдаг. Монголын говь дэлхий дээрх хамгийн хүйтэн цөл төдийгүй Марстай хамгийн ойрхон уур амьсгалтай газар юм. Уг төслийн хүрээнд Монголын говьд сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний төв сүндэрлэх бөгөөд бэлчээрийн мал аж ахуй мах, сүү цагаан идээ, экологийн цэвэр хүнсний ногоог орчин үеийн технологи ашиглан сансрын хүнс бүтээж, дэлхийн сансрын зах зээлд нийлүүлнэ. Аялал жуучлалын шинэ чиглэл бий болгоно. Энгийнээр хэлэхэд Марс руу нисэх багийг бэлтгэх сургалтын төв, уг гараг дээр очих хүсэлтэй жуулчдад зориулагдсан хотхоныг бүтээх юм.
- Байт харваа 360
Энэхүү байт харвааны талбайг иргэд болон аж ахуйн нэгжийн хандивын тусламжаар 60 хоногт багтаан “360” төслийн хүрээнд барьсан бөгөөд уг талбайд геннесийн номд бичигдэхүйц том буюу 27*13 метр хэмжээтэй олимпийн цагираг босгосон бөгөөд нь байт харвааны төрлөөр Монгол Улс олимпийн медальтай болохыг бэлгэшээж буй. “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” гэж нэрлэсэн энэхүү талбайд байт харвааны мэргэжлийн тамирчид ирж хичээллэхээс гадна сонирхогчид сум тавьж, байт харвааны спортоор хичээллэж болох юм. Мөн хүйтний улиралд дотор талбайд бэлтгэл хийх бол нарны эрчим хүч ашиглан гэрэлтүүлгийг шийдсэн тул шөнийн харваа хийх ч боломж бүрдүүлсэн юм. Түүнчлэн олон улсын тив дэлхийн чанартай ямар ч тэмцээн зохион байгуулах бүрэн чадвартай олон улсын стандартад нийцсэн байгууламж гэдгээрээ онцлог юм. “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” гэж нэрлэсэн энэхүү талбай Цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдаж байгаа учир хүүхэд залуус нээлттэй ирж сонирхох, хичээллэх боломжтой юм. “360” талбай дахь 58 метрийн урт, долоон метрийн өргөнтэй байнгын бэлтгэлийн саравчийг байт харваан тамирчид бид өөрсдийн хүчээр бий болгосон юм
Ном зохиол
[засварлах | кодоор засварлах]- Шидэт уулын сормуус
- Rhetorica- Байлдан дагуулахуйн урлаг
- Дурлалын гэрээ
- Чихэр горьдоогүй нас
- Уранзаяа метароман
- Veritas Америкт хуулийн сургуульд суралцсан тэмдэглэл
- Монгол зарчим
- Марсын хүн- Од эрхсийн дуулал
- Гайхамшигт харваа
- Эзэнт Гүрний туульс



