Сүхбаярын Батцоож
Харагдац
Сүхбаярын Батцоож нь Алтан гадас одонт ураач, дүрслэх урлагийн Доктор (Ph.D) багш хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Баарин овогт Сүхбаярын Батцоож дүрслэх урлагийн багш нь 1978 онд Дундговь аймагт төржээ. Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач юм.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- 2000 оноос одоог хүртэл МУБИС-ийн профессор багш
- 2004-2008 МУБИС-ийн багш нарын холбооны тэргүүн
- 2005-2009 онд "Батгарам" ХХК гүйцэтгэх захирал
- 2005-2012 онд МУБИС-ийн Дүрслэх Урлаг Технологийн Сургуулийн Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга
- 2009-2012 онд Монголын залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүлэгч
- 2009-2014 онд Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэгийн гүйцэтгэх захирал
- 2012-2014 онд МУБИС-ийн залуу эрдэмтэдийн холбооны тэргүүлэгч
- 2012-2015 онд МУБИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн
- 2013 оноос Монголын Модон бөмбөгийн холбооний тэргүүлэгч
- 2014 оноос МУБИС-ийн ҮУ-ийн тэргүүлэгч
- 2014 оноос Монголын зураачдын эвлэлийн гүйцэтгэх захирал
Үзэсгэлэн
[засварлах | кодоор засварлах]Бие даасан үзэсгэлэн
[засварлах | кодоор засварлах]- 2008 онд "Төрөлх нутгийн аялгуу", Улаанбаатар, Монгол
- 2011 онд "Монголын өнгө", Чиндао, Хятад
- 2011 "Монголын хөх тэнгэр", Ордос, Хятад
- 2012 онд “ХҮЛЭГ МИНУ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн
- 2012 "Тэнгэрийн хүлэг", Сөүл, Солонгос
- 2014 "Хөх тэнгэрийн монгол", Эссен, Герман
Хамтарсан үзэсгэлэн
[засварлах | кодоор засварлах]- 2006 "Blue Mongolia", АНУ, Сан Франциско
- 2009 "Mongolian of Blue Sky", N-Gallery, Сөүл, Солонгос
- 2011 "Хөх тэнгэр", Хөх хот, Хятад
- 2013 "Азийн олон улсын 27 дахь уран зургийн үзэсгэлэн", "Тайланд, Бангкок
- 2013 "Mongolian of Blue Sky", Австри улсын Вена хот
- 2015 "Three Colors", Рашаан, БНХАУ
- 2015 "One belt - One road", БНХАУ-ын Гуянь
- 2021 "Занабазарын олон улсын урлагийн наадам", Арвайхээр, Монгол
- 2023 он “МУБИС-ийн Дүрслэх Урлаг, Технологийн Сургуулийн 65 жилийн ой” багш нарын хамтарсан үзэсгэлэн, МЗЭ-ийн “М” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд, Улаанбаатар хот
гэх зэрэг хамтын олон арван үзэсгэлэнд оролцоод байна.
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- 2013 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
- 2013 онд Боловсролын тэргүүний ажилтан
- 2018 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан
- 2018 онд Алтан гадас одон
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Зураач С.Батцоожийн үзэсгэлэн нээгджээ
Зураач Сүхбаярын Батцоожын “ХҮЛЭГ МИНУ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн
Дүрслэх урлагийн багш нар хамтран судалбар хийжээ
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]