ТЕО блокчэйн
ТЕО блокчэйн нь хурдан, шимтгэл бага, аюулгүй Proof-of-Stake концесс протоколд суурилсан олон нийтийн болон хувийн блокчэйн төрлүүдийг хослуулсан Монголын хамгийн анхны блокчэйн сүлжээ юм. Мөн ТЕО блокчэйнээрээ дамжуулан dApp, Smart contract, Asset tokenization зэрэг үйлчилгээг Монголдоо анхлан нэвтрүүлсэн.
ТЕО блокчэйн нь нийгэмд дараах үнэ цэнийг бий болгохоор зорьж ажиллаж байна.
- Бизнес, төр, иргэний хооронд итгэл бий болгох
- Баримт бичгийг цахимжуулж хэрэглээг хялбаршуулах
- Аж ахуйн нэгжүүдийн төсөв зардлыг бууруулах
- Иргэнд өөрийн мэдээллээ өмчлөх, хувийн мэдээллээ байгууллага болон хувь хүнд нотлох
- Бизнесийн байгууллагуудын хооронд найдвартай мэдээлэл дамжуулах, хуваалцах
Хэрэглээ
[засварлах | кодоор засварлах]Smart Contract
[засварлах | кодоор засварлах]Ухаалаг гэрээний гол үүрэг нь тодорхой үйлдлийг хэд хэдэн болзол биелсэн тохиолдол түүнд тохирох хариу үйлдлийг системээс ямар нэгэн хүний эсвэл дундын зуучлагчгүй (peer to peer)-гээр гүйцэтгэх боломжтой байхаар зохиомжилсон нэг төрлийн код юм.
Connectivity
[засварлах | кодоор засварлах]Блокчэйн сүлжээг ашиглан аж ахуй нэгжүүд болон хүмүүс нэгдсэн нэг сүлжээг бий болгож хоорондоо мэдээлэл солилцох боломж бүрдэх бөгөөд өөр хоорондоо блокчэйний дэвшилтэт боломжуудыг ашиглан бизнесийн түншлэлээ дараагийн шатанд хүргэх боломжтой юм.
Tokenization
[засварлах | кодоор засварлах]Уламжлалт санхүүгийн бүтээгдэхүүн, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, уран бүтээл, зэрэг хөрөнгийг токенжуулах боломжтойгоос гадна байгууллагуудад зориулсан нэрийн токен хүртэл үүсгэн зах зээл гаргах боломжтой
dApplication
[засварлах | кодоор засварлах]Блокчэйн сүлжээний давуу талуудыг ашиглан decentralized application зохион бүтээх боломж Монголын шилдэг хөгжүүлэгч та бүхэнд нээлттэй бөгөөд COREX үндэсний блочкэйний хамт олон та бүхэнтэй хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно.
ҮЙЛЧИЛГЭЭ
[засварлах | кодоор засварлах]Public Blockchain
[засварлах | кодоор засварлах]Олон нийтийн сүлжээг ашиглан дараах үйлчилгээг үзүүлнэ:
[засварлах | кодоор засварлах]- Энгийн токен үүсгэх
- Хөрөнгөөр баталгаажсан токен үүсгэх
- NFT үүсгэх
- Хөгжүүлэгчдэд Decentralized Application зохион бүтээх
- Ухаалаг гэрээ ашиглах
- Validator болж сүлжээнд оролцох
Private Blockchain
[засварлах | кодоор засварлах]Хувийн сүлжээг ашиглан дараах үйлчилгээг үзүүлнэ:
[засварлах | кодоор засварлах]- Бизнесийн байгууллагууд хооронд мэдээлэл солилцох
- Мэдээлэл байршуулан лавлах үйлчилгээ
- Лояалти системийн ашиглалт
ОНЦЛОХ DAPP
[засварлах | кодоор засварлах]ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРСЭН БАЙДАЛ
- CERTIFY Certify бол их, дээд сургууль болон боловсролын байгууллагаас олгодог диплом, гэрчилгээг блокчэйн сүлжээнд баталгаажуулах үйлчилгээ юм. Certify үйлчилгээ дараах онцлогтой:
- Блокчэйнд баталгаажуулдаг
- Өөрчлөх, засах боломжгүй
- Боловсролын ерөнхий газраас хянадаг
- Pdf , json өгөгдөл хэлбэртэй
- notly notly нь хувь хүнийг тодорхойлсон гэрчилгээ, үнэмлэх, диплом, дансны мэдээлэл гэх мэт бүхий л цахимжсан бичиг баримтуудыг нэгтгэн нэг дор баталгаажуулан байршуулах, хадгалах, тухайн баримт бичгүүдээ удирдах, ашиглах, бусдад нотлох блокчэйнд суурилсан үйлчилгээ юм.
- KYE Ажилтны үнэмлэх, тодорхойлолтыг блокчэйнд баталгаажуулж, ажилтныг блокчэйнээр таних, урамшуулалд хамруулах шийдэл.
- ДМС Дижитал Мэдээллийн Сүлжээ - ДМС үйлчилгээг хувийн блокчэйн сүлжээнд үүсгэлээ. Байгууллагууд хоорондоо өгөгдлийг хувийн блокчэйн сүлжээнд солилцдог боломжийг бий болгов. Уг үйлчилгээг Даатгалын холбоо, түүний 15 гишүүн даатгалын компаниудтай хамтран ДаатгалынМэдээллийн Санг блокчэйн үүсгэхээр ажиллаж байна.
БЛОКЧЭЙНИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
[засварлах | кодоор засварлах]- ҮҮССЭН БЛОКУУД
Блокчэйн дээр гүйлгээ үүсэх, үйлдэл хийх болгонд шинэ блок үүсэж байдаг. Одоогоор ТЕО Блокчэйн дээр дараах хэмжээний блок үүссэн байна.
- БЛОКЧЭЙНИЙ ГҮЙЛГЭЭ
ТЕО Блокчэйн дээр одоогоор дараах тооны гүйлгээ хийгдсэн байна.
- БЛОКЧЭЙНИЙ ХАЯГ
Блокчэйн дээр гүйлгээ хийхийн тулд блокчэйний хэтэвч буюу хаяг хэрэгтэй байдаг. Тео блокчэйний хаяг нь урд талын 0х тэмдэгтийг оруулаад 42 ширхэг 16-тын тооллын системийн цифрээс бүтдэг.
- DAPP ТОО
dApp буюу төвлөрсөн бус аппликэйшнүүд нь аливаа блокчэйний Экосистемийг бүрдүүлдэг. ТЕО Блокчэйнд суурилан 2 гадны байгууллагын, 4 өөрсдийн хөгжүүлж буй dApp зах зээлд нэвтрээд байна.
- УХААЛАГ ГЭРЭЭ
ТЕО сүлжээ нь Эфериум виртуал машин бүрэн дэмжих учир ухаалаг гэрээг Solidity программчлалын хэл дээр хийнэ. Түүнчлэн эфериум дэд бүтцийн хөгжүүлэлтийн сангуудыг (Trufle, Ganache) ашиглаж нийт 56 ухаалаг гэрээ үүсжээ.
- ВАЛИДАТОР
Валидаторууд нь аливаа блокчэйн сүлжээний гүйлгээг баталгаажуулж илүү найдвартай, итгэхүйц, ил тод байдлыг хангадаг. Нийт валидаторуудын тоог эндээс.
ДЭД БҮТЭЦ
[засварлах | кодоор засварлах]ТEO/Corex Хэтэвч нь крипто ашиглагч танд бүх төрлийн койн, токен, NFT зэрэг крипто хөрөнгөө хадгалж удирдах боломж олгох төвлөрсөн бус, блокчэйнд суурилсан виртуал хэтэвч юм.
Төвлөрсөн бус хэтэвчийн гол түлхүүр болох 12 эсвэл 24 үгээ мартсан тохиолдолд хэн ч сэргээх боломжгүй тул шинэ хэтэвч үүсгэх бүртээ 24 үгээ сайтар тэмдэглэж авч хадгалж байхыг зөвлөж байна.
Блокчэйн "Explorer" нь TEO блокчэйнтэй холбоотой бүхий л мэдээллийг ил тод, бодит цагийн горимоор мэдээлж харуулдаг платформ бөгөөд харилцагчид хүссэн үедээ Explorer-д хандаж TEO Блокчэйн дээр үүссэн блокууд, валидаторуудын мэдээлэл, бүртгэл, болон гүйлгээ гэх зэрэг олон төрлийн мэдээллэлийг авах боломжтой.
Энэхүү платформ нь Блокчэйн сонирхогч болон хөгжүүлэгчдэд нээлттэй бөгөөд TEO Блокчэйнтэй холбоотой бүхий л нарийн мэдээллүүд болон нээлттэй эхийн код зэрэг агуулагдана. Мөн ТЕО Блокчэйн дээр ухаалаг гэрээ ажиллуулах, токен үүсгэх, NFT үүсгэх, node асаах болон блокчэйн гүүр ашиглах заавар нээлттэй харагдана.
ТҮҮХ
[засварлах | кодоор засварлах]- 2021.11.04 Монгол инженерүүдийн 2017 оноос хийсэн судалгаа шинжилгээнд үндэслэн Монголын хамгийн анхны блокчэйн сүлжээг асаасан.
- 2022.06.10 CERTIFY буюу боловсролын салбарын диплом, боловсролын гэрчилгээг дижитал хэлбэрээр блокчэйн сүлжээнд бүртгэн баталгаажуулах үйлчилгээг хөгжүүлж Боловсролын Ерөнхий Газартай холболт хийсэн.
- 2022.11.04 Блокчэйн Rebranding хийж TEO Блокчэйн болов. Мөн www.notly.mn вэбсайт болон notly гар утасны аппликэйшныг олон нийтэд танилцуулав.
- 2022.11.10 ДМС үйлчилгээг хувийн блокчэйн сүлжээнд үүсгэлээ. Байгууллагууд хоорондоо өгөгдлийг хувийн блокчэйн сүлжээнд солилцдог боломжийг бий болгов.
- 2022.11.28 Дансны хуулга, тодорхойлолтоо блокчэйн сүлжээг ашиглан авах боломжтой болсон.
- 2022.12.22 “Үндэсний Лояалти Систем” KYE төслийн шилжилтийн үе шатыг амжилттай дуусгасан.
- 2023.01.19 Хуульчдын холбоо, Даатгалын холбоо, Үнэт металийн холбоо, Санхүүгийн боловсролын Хаб зэрэг байгууллагууд Certify үйлчилгээгээр гэрчилгээ олгож эхэлсэн.
- 2023.04.07 ДМС 10 даатгалын компаниудын дунд блокчэйн сүлжээг асаасан.
- 2023.04.09 2023 оны нийт төгсөгчдийн 70% -ийг цахим диплом авах суурийг бүрдүүлсэн.
- 2023.06.11 Дижитал төгрөг CBDC гаргахтай холбоотой, paper-ыг бичиж саналаа МБ-ний удирдлагуудад танилцуулсан.
- 2023.11.21 Их дээд сургуулиуд дипломоо блокчэйн технологиор баталгаажуулах шилжилтийн үе шатыг Боловсролын ерөнхий газар, ТЕО блокчэйнтэй хамтран амжилттай хэрэгжүүлж дууссан.
- 2023 он Сэндбоксын зохицуулалт дор хийгдэж буй анхны блокчэйн үнэт цаасны арилжаа нь Блокчэйн Сольюшн ХХК-ийн хөгжүүлсэн ТЕО блокчэйн сүлжээг ашиглан явагдаж байна.