Jump to content

Таван толгойн хүн чулууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Солбицол: 47°54′05″N 91°24′46″E / 47.901501°N 91.4126563°E / 47.901501; 91.4126563 Таван толгойн хүн чулуун хөшөө нь Ховд аймгийн төвөөс баруун хойт зүгт 23 орчим км-т Буянт голын савд х.ө 470 53/ 676//, д.у 0910. 27/ 150//-ын солбилцолд д.т.д 1531 метрийн өндөрт байрлана.[1]

Хөшөөний газрын гадаргаас дээш өндөр нь 145 см, өргөн нь 45 см, зузаан нь 41 см. Нүүрэн талд нь хөмсөг, нүд, ам, сахал зэргийг тодорхой дүрсэлжээ. Зууван дугуй нүдтэй, ооч сахалтай. Хоёр гартаа ваар сав барьсан. Бүс зүүсэн. Баруун хажуу талд нь чих, мөр, гар зэргийг дүрсэлжээ. Зүүн хажуу талд нь чих, мөр, гар зэргийг бас дүрсэлжээ. Хойт талдаа ямар ч дүрслэлгүй. Хөшөөг саарал өнгийн боржин чулууг засаж хийжээ. Хөшөөг дөрвөлжин хашлага дотор суурилуулжээ. Хашлаганы урт нь 208 см, өргөн нь 207 см болно.

  1. "Түүх, соёл, дурсгал – Ховд аймгийн албан ёсны цахим хуудас". khovd.gov.mn. Татаж авсан: 7 January 2023.