Тайланд дахь хятадууд

Тайланд дахь хятадууд нь Тайландад суурьшсан Хятад гаралтай хүмүүс.

Хятадын худалдаачид V-VI зуунд Тайландад далайгаар ирж худалдаа арилжаа хийдэг байсан гэдэг боловч энэ тухай түүхийн сурвалж хомс байдаг харин XIII дугаар зуунаас хойш /эрэгтэй/ хятадууд ирж суурших болсон байна. Сүүлд 1776 онд Бирмчуудыг хөөж Сиамын хаанаар 1768 өргөмжлөгдсөн Таксин хятад цагаачийн хүүхэд байжээ. Тайландчууд үндэсний баатар хэмээн ихэд өргөмжилдөг Таксин хаан болмогц умард хөрш Хятадтай харилцаагаа өргөжүүлж хятадуудыг Тайландад суурьшихад ихээхэн дэмжлэг үзүүлэн нөлөөлсөн гэж үздэг.

Эхний үеийн хятад цагаачид голдуу эрэгтэйчүүд байсан учраас тай хүүхнүүдтэй гэрлэж улмаар төрсөн эрлийз хүүхдүүдийг нь “синотай” буюу тай хэлээр “лук-тин” гэж нэрлэдэг ажээ. Тайланд дахь хятад иргэдийн тоо 1825 онд 230 мянга байснаа ХХ дугаар зууны эхээр хятад эмэгтэйчүүд олноор цагаачилж холимог гэр бүлүүд цөөрч хятад цагаачдын тоо өссөөр 1910 оны хүн амын толлогоор 792 мянгад хүрч байжээ. 1930-1950 онуудад хятад цагаачдыг гарал үүслээр ялгаварлах, тайланд нэртэй болохыг эрх баригчид шаардсан зэргээс олон хятад иргэд гарал үүсэл, хэл соёлоосоо холдсоор уусах үйл явц газар авчээ.

Өнөөгийн Тайландын 70,5 сая хүн амын хятад гаралтай 9,5 сая иргэдийн дийлэнх нь Гуандун мужаас гаралтай байдаг байна. Азийн санхүүгийн 1997 оны хямралаас өмнө Тайландын томоохон 15 банкны 12 нь хятад гаралтай иргэдийн өмч байсан бол хямралын дараа хятадын томоохон банк санхүүгийн компаниуд хаалгаа барьж эсвэл тайчуудад эзэмшлийн эрхээ шилжүүлсэн байна.

Тайланд 2017 онд 35 сая 382 мянган гадны жуулчин хүлээн авсан бөгөөд тэдний 9,8 сая нь хятад жуулчид байжээ.

Худалдаа: НҮБ-ын “COMTRADE” мэдээллийн сангийн мэдээгээр 2017 онд Тайданд БНХАУ-д 41,6 тэрбум.ам.долларын экспорт гаргаж, Хятадаас 37,182 тэрбум ам.долларын бараа импортоор оруулсан байна.