Талх Чихэр ХК
Талх Чихэр Хувьцаат Компани нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод төвтэй, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани юм.
1984 онд "Талх Чихрийн комбинат" нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 1999 онд хувьчлагдан “Талх Чихэр” ХК болон шинэчлэгдсэн. Одоогоор тус компани 700 гаруй ажилтантай ба 35 нэр төрлийн талх, 34 нэр төрлийн нарийн боов, 10 гаруй төрлийн баярын бялуу, мармелад, зөөлөн чихрийн цуглуулга, жигнэмэг үйлдвэрлэж байна.
Компаний Уриа үг: Эрүүл хүнс, таны сонголт
Алсын хараа: Хувьсан өөрчлөгдөх хэрэглээний соёлыг түүчээлэх
Эрхэм зорилго: Бид олон улсын чанарын стандартад нийцсэн дэвшилтэт технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, хэрэглэгч харилцагчдынхаа сэтгэл ханамжаар үнэлэгдсэн хүнсний салбарын загвар компани байна.
Үнэт зүйлс: Т - Технологийн дэвшил
А - Аюулгүй үйлдвэрлэл
Ч - Чанартай хүнс
И - Итгэлцэл түншлэл
Талх чихэр ХК салбартаа анх удаа хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 22000 амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.Мөн бялууны шинэ үйлдвэрээ энэ онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа юм.
БИД: 2015.11.22 Бид нийт хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг тогтмол өндөрт байлгах зорилгоор Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 олон улсын стандартыг “Салбартаа анх удаа” нэвтрүүлсэн нь хэрэглэгч харилцагчдынхаа итгэлийг улам баталгаажуулж байгаагийн нэг илрэл юм.
2016.04.27 Бид Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимтай хамтран шалгаруулдаг Монгол улсын ТОП аж ахуйн нэгжийн шалгаруулалтын ТОП-50 аж ахуйн нэгж-ийн нэгээр шалгарсан. Шалгаруулалтыг Татвар төлөлт, Ажилчдын тоо, Борлуулалтын орлого, Борлуулалтын ашиг, Байгууллагын хөрөнгө гэсэн 5 гол үзүүлэлтээр шалгаруулдаг юм.
2016.05.13 Бид Монгол улсын татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж байгааг минь өндрөөр үнэлэн Монгол улсын Гааль Татварын Ерөнхий газраас 2015 оны “Шилдэг Татвар Төлөгч” аж ахуйн нэгжээр шалгаруулсан юм.